Шалтгаан

За эхлээд энэ сайтыг яагаад хийх болсон болон ер нь яагаад турах болсон тухайгаа цухас дурдаадахий. 120 кг жинтэй болно гэдэг арчаагүй, сул дорой, залхуу хойрго, шантрамтгай, нусан жур, идэвхигүй миа гарын хувьд жирийн зүйл байж болно. Харин би тийм байхыг хүссэнгүй. Нэг өглөө босоол толинд харсан чинь яг тийм гар нойрмог нүднийхээ нуухыг ухаад өөдөөс ширтээд зогсож байв.
– Энхбаатараа болиочээ чи, өөрөөсөө ичээч. Шившиг царайлчихаад идээл уугаал унтаал унгаал заваартаад залхуураад ялхайгаад хэвтээд байхаар хөдлөөч, хөдөлмөрлөөч чи!! хөгийн өөхөн мишок минь… гэж өөртөө хэллээ. Ингээл энэ блог үүссэн бөлгөө. Гэхдээ яг тэр өдрөөс л ийм бодолтой болсон гэвэл арай худлаа. 3 жилийн өмнөөс л ингэж бодох болсон боловч ажил төрөл, амьдралын ямар нэгэн аар саар шалтагаас болоод болж өгөхгүй байв. Дээрээс нь өөрийгөө эрхлүүлсэн сул дорой зан маань нэрмээс болж байв. Найз нөхөд, ажил төрлийн холбоотой хүмүүс гэх мэт нөхдүүд яаж ийж байгаал энд тэндээс гарч ирээд сайн сайхан хүсэл мөрөөдөлд минь “саад” болж байв. Би ч тэр олон аймшигтай “саад бэрхшээлүүдийг” давж гарч чадахгүй байлаа.Ийнхүү тэгэс ингэсхийгээд явсаар, өдөр хоног өнгөрсөөр, миний мөрөөдөл бүдгэрсээр, зовлого маань нэмэгдсээр тэр нэгэн өдөр толинд нөгөө новшийг харсийн.

За тэгээд өөрийнхөө бодлоор би яагаад таргалаад байгаагаа бичлээ. ДНК, эс, удамшил энэ тэр гэхийн бол миний мэдлэг үл хүрэх учир надад илэрхий мэдэгдэж байгаагаар нь шүү дээ. Чи яагаад таргалаад байна?

  • Байнгын суудлын ажил
    сүүлийн хэдэн жил тасралтгүй суудлын ажил хийж байгаа нь маш их нөлөөтэй байх хэмээн бодож жагсаалтын эхэнд бичлээ.
  • Эмх замбараагүй хооллолт
    Хэзээ таарсан цагтаа юм уу гэнэт гэдэс нь хонхолзоод ирэхээрээ хоол иддэг энэ зан бас нилээн нөлөөтэй. Өдөржин тэнэг юм шиг хоосон дэмийрч дэмийрч орой яг унтахын алдад түмпэн түмпэнгээр хоол идчингүүтээ унтаад өгнө. Шөнө нь хар дарж зүүдлээд сайн амрахгүй. Өглөө нь сэргэг сэрж чадахгүй нойрмоглоод.
  • Хөдөлгөөний дутагдал.
    Суудлын ажил энэ 2 уул нь нэг байж болох ч тусд нь оруулахаар шийдлээ. Яагаад гэвэл суудлын ажил хийдэг ч хөдөлгөөн байнга хийгээд байсан бол юу боллоо гэж ийм юм болохов дээ. Гэтэл тийм хөдөлгөөн хийх боломж гарсангүй дээ. Ажил төрлийн шугмаар хүн амьтантай уулзах, ажилдаа явах болвол цаг нь тулчаад, гэр орондоо харих болохоор нөгөө хөөтэй гэдэс нь хонхолзоод тувт машин унаанд суучихсан байх юм.
  • Цаг төлөвлөлт, өдрийн зөв дэглэм
    Дээрхи хэдийг бодож байтал санаадгүй ийм зүйл гараад ирлээ шүү. Үнэхээр миний амьдралын хэв маяг ямар ч эмх замбараагүй болчихжээ.
  • асар их кофе уулт
    Кофе таргалуулдаг гэж хаа нэгтээ сонссон учир их л юм мэддэг хүн шиг болох гэж энийг орууллаа. Манай зарим найз миний аягийг харчихаад толгой сэгсэрдэг юм. Тэр аягаараа өдөрт 3-5 удаа бол өлхөн уучихна. Зүрх судас ваара ваараа юмнуудад их муу шүү гэж ирээл их л ноцтой хэлнэ. Би зарим зүйлийг нь үл ойлгоно.
  • Пиавдалт
    Ер нь бол миний бодлооор хамгийн гол буруутан бол энэ л дээ. Гэхдээ бусдад архичин шиг санагдахгүй гэсэндээ жагсаалтын хойгуур хүчээр хийчлээ. Найз нөхдийн төрсөн өдөр, элдэв тэмдэглэлт үйл явдал гээл уух шалтаг мундахгүй олон. Ядаж байхад манайхан ямар ч их гадаад дотоод явдаг болсийн “тэр ирлээ, энэ явлаа” гээл гаргаж өгөх гэж ууна. Бас маш олон хүн тушаал дэвшиж, ажлаа сольж тэрийгээ тэмдэглэнэ. Энэ нь хөгжлийг харуулж байгаа ч нөгөө хөгжлийн сөрөг тал нь над дээр аймаар ихээр мэдрэгдээд би гэж хүн таргалаад байдаг. Ядаж байхад ажил төрлийн шугмаар уулзах хүмүүс хүртэл ажлын цагаар биш орой тэр бааранд уулзая гээд байхаар чинь би яахийн. Яааж турахын болжийно. Манай хэдэн найзууд сүүлдээ ямар нэгэн үйл явдлын тухай ярингуут л “Уухаас…” гэж хэлнэ. Жишээ нь:
    – Би сая ирж байсан чинь 2 машин яг мөргөлдөх гэж байсан шд.
    – Уухаас…
    – Зө. Тэгээл ууна. Билэг дэмбэрэлтэй ч юм шиг. Ямар азаар тэр 2 мөргөлдөөгүйн. Тэрний төлөө бид баярлах хэрэгтэй.
  • Насны доройтол
    Юу солиороод дөнгөж 30 гарч байж насны доройтол энэ тэр гээд балайраад унаваа гэж гайхаж байж магад. Дээрхи бүх шалтгаанууд надаас хамааралтай байсан бол надаас хамаагүй ганц ч гэсэн юм байх хэрэгтэй биздээ энэ чинь. За тэгээд ер нь насны доройтолд ер нь бол бүгд л өртөнө шд. Гэхдээ өртөхгүйн тулд л эртнээс бэлдэх хэрэгтэй. Хэрэв би тарган хэвээрээ байвал насны доройтол маш хурдан идүүлнэ. Насны доройтолд өртсөн хойноо биш өртөхгүйн тулд, ядаж нэг ч гэсэн зүйлээс урьдчилан сэргийлэх хэрэгтэй гэж бодож энийг орууллаа.

За энэ хэдээс болоод л таргалаад байгаам байна. Ер нь манай тарганчуулын ихэнх нь эдгээртэй санал нэгдэх байх гэж бодож байна. Яаахууу?? Яаж идэвхитэй хөдөлгөөнтэй болох уу? яаж зөв хооллох уу? яаж өдрийн зөв дэглэмтэй болох уу? яаж бага уух уу? яаж эрт босох уу? яаж дасгал хийх үү? яаж ажил амьдралаа зохицуулах уу? яаж яаж яаж?

Ер нь ингэхэд би чинь хүн шиг амьдарч байна уу??? мал адгуус шиг амьдарсан юм шиг санагдаад явчлаа. Тааралдангуут л хооллоод уугаад гудраад цуслаад, нүд нь анилдангуут унтаад, нээгдвэл сэрээд, чадвал хийчээд чадахгүй бол орхичихоод байсан байх юм. Тархи гэж юм байвал тэрүүгээрээ зохицуулаачээ наад нэг амьдрал шиг юмаа… Зө.

Ингээд л энэ миний турах гэж байгаа бол зүгээр нэг хэдэн кг илүүдэл жин, өөх тосноосоо салах биш юм байна. Өөрийгөө ялах, хүн шиг амьдрах, тархи гэж юм байвал тэрийг ашиглан өөрийгөө удирдах, амьдралаа урсгалаар биш өөрийн ухаан тэвчээр, хичээл зүтгэлээр авч явахад сурах их сургууль маань болох байх гэж найдаад зориг шулуудан энэ блогийг эхлүүллээ.

Хэрэв би тураагүй явж байвал та нар намайг хөгийн арчаагүй, сул дорой, нусан жур хэвээрээ байгаан байна гэж бодтугай. Харин турчихсан байвал магтаал сайшаалаа надаас битий харамлаарай даа..

Харин сэтгэгдэл бичих бол энд дараарай.

3 thoughts on “Шалтгаан”

  1. hi ta uneheer zow bodjee tanid amjilt husie ta turj chadnaaa uneheeer tanii bodson bugd zow shuu dee ugaasaa turah l heregtei eregtei hun targan bn gedeg chin bur muuhaishdee tiimes turaad busad zaluus shig oortoo itgeltei amidrahiin toloo uragshaa bi taniig demjij bn a tursan bol teriigee heleerei bnga ta odor bolgon jingee uz gertei elektron jin zaawal awch tawi ene hamgiin zow arga uchir ni ta ogloo bosood l bie zassaniihaa daraa zaawal jinge uz tgd 100 gr ch guilee tursan esehee shalgaj bai turaagui bwal oorto hyanlt tawi tursan bwal medeej uram orood tsaashda urgeljluuleh ni medeej shdee tiimes amjilt

  2. bi ch gesn turah gej hicheej bna lda yaj zow hoolloh talaar bas yaaj zow ervvleer turah talaar olon zvil unshlaa tegeed chinii ene bichsen yumiig unshlaa ih uram zorug oghoor goe zvil bna chamd talarhaj bna
    2la turchaad 1 uulznaa ho

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

You may use these HTML tags and attributes: <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>