Алхах сайхаан…

Саяхан бензиний үнэ өсөж нэг хэсэг хүмүүсийг аймаар айдаст автуулав даа. За бараг л хоёр гурван мянгад хүрэх нь гээл айгаал эхнээсээ машин тэрэгээ зарсан байхөөө хүмүүс. Харин надад бол хамт алхах хүмүүс олширч илүү олон ханьтай болох нь гэж бодогдож байлаа.  Ганцаараа гудамжин алхах ч бас эвгүй золиг шүү. Шөнө орой бол бүүр ч аймаар.

Харин одоо байдал дээрдэж бензиний үнэ буулаа. Хүмүүс ч бага зэрэг тайвширч байх шиг байна. Гэтэл өнөөдөржин “Бензиний үнэ буурчаад байхад таксины үнэ буусангүй, шулаачингуудыг гэсгээн цээрлүүлэх хэрэгтэй” гэх өнгө аястай мэдээлэл мэссэнжэрээр ирээд амар заяа үзүүлсэнгүй. Ер нь бол ингэж байхийн оронд тэр таксинд суухаа л больчих хэрэгтэй шд. Сайхан алхаал. Эрүүл мэндэд ч хэрэгтэй.

6 thoughts on “Алхах сайхаан…”

  1. санал нийлж байна. алхах сайхөөн сайхан. би ганцаараа ч хамаагүй алхчихдагийн. яадгийн ер нь. алхах чинь утаагаар уушгаа хордуулж байгаараас өөр бусад бүх талаараа ашигтай шдээ.

  2. Бензин дийлдэхээ байгаад машинаа зарсан хүмүүсийн нэг нь би байгаам. Бензиний үнэ нэмэгдэхтэй зэрэгцэд өчнөөн юм үнээ хамт нэмж баяжицгаасан. Үнэ нэмэх амар эд боловч хямдруулах бол маш хэцүү шүү дээ. Будааны үнэ буухгүй нэг хэсэгтээ л гүрийнэдээ харж л байгаарай. Харин алхахын тухайд бол утаа л хэцүү болохоос сайхан шүү.

  3. би бас машинаа зарсөөн. хэхэ. машинаа унах гэхээр хоосон хоночих гээд. хоолтой байх гэхээр машин унахгүй байчих гээд байхаар нь аваачөөл зарчихсан. одоо сэтгэл амар сайхан байнөө. сайхан алхчоол, хоцрох гээд байвал гүичөөл.

  4. нээрээ утаа гэснээс нэг залуу биеэ эрүүл болгох гээд л өглөө бүр хар утаанд гараад л гүйгээд байж. тэгсэн чинь уушиг нь муудчихсан гэсэн хөөрхий. яах вэ дээ гүйхээр чинь ердийнхээс хамаагүй их агаар шаардана. гэтэл мань хашир агаараар биш угаараар амьсгалаад байсан чинь л дүн дүн дүн. хэхэ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

You may use these HTML tags and attributes: <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>