Нэгэн нөхөр гадаад дотоод яваад ирлээ хэмээгээд аяны богцноосоо ганц шил ганзай задаллаа. Хэдэн нөхдүүд суун түүнийг нь хүртэнгээ засаг төр, сонгууль, улс төр гээл хорвоо дэлхийн аль сонин сайхан зүйлсийг ярьлаа. Ингэж байх зуур нэгэн эртний явдал ярианы сэдэв болов. Тэр нь би бээр бас нэгэн программист нөхөртэй алс холын америкт байх эрх чөлөөний хөшөөний тухай маргалдан чи би дээ тулан чухам үнэн мөнөө олохын тулд гар хөл барин мөрийцсөн юм. Би эрх чөлөөний хөшөөний ногоон өнгийг зэсний хөгц бүрдүүлсэн хэмээсэн бол өрсөлдөгч нөхөр маань засвар хийж будсан хэмээсэн юм. Би маш олон тайлбарлаж ойлгуулахыг хичээсэн болов тусыг эс олов. Хөгжлийн оргилд хүрсэн америк хөшөөгөө хөгцрүүлсэн байж хэрхэв таарахгүй хэмээгээд тэрхүү ногоон өнгө нь болбоос будаг яахийн аргагүй мөн болохын зэрэгцээ засвар хийхдээ хэрхэн будсанг нь хүртэл манай нөхөр ярив.
Турсан хүмүүсийн алдар сууг магтая
Турах эрмэлзэлтэй нөхдүүдэд зориулан нэгэн булан нээе гэж бодлоо. Энэхүү булан бол алдарын булан байх юм. Тэнд урд өмнө нь ямар аймаар бүдүүн байж байгаад одоо хэрхэн сайхан гоолиг болсоноо харуулах зураг хөрөг байх болно. Тиймээс өөрийнхөө зурагнуудыг бас явуулаарай хүмүүсээ.
Та бүхэнд урам өгөх зорилгоор нэгэн залуу хэрхэн бакир болсон тухай гаргая.

Лихтэнштэйн – Татварын диваажин
Лихтенштэйн гээч жижигхээн улс 35,000 хүн амтай мөртлөө 15 банктай байх юмаа. Германы засгийн газар энэ улсад туйлаас дургүй байдгийн гол учир нь Германы баячуул татвараас зугтаж ийшээ хамаг мөнгөө хийдэг ажээ. Тэгсэн нэг өдөр Дойч Вэллэ үзэж байсан чинь нөгөө гайхалууд чинь бүүр ийм реклам гаргав. Манайд хятадын ийм реклам гарвал баларваа…
Зэс орлуулагч бодисууд
Дэлхийн зах зээл дээр зэсийн үнэ өсч байгаа нь өнөөдрийн монголчуудын хөөргөн зан дээр давс нэмж биднийг улам мөнгө хөрөнгөтэй болгох асар их мөрөөдөлтэй болгоод зогссонгүй хоосон эх орон ярьсан, чалчаа “улс төрчид”, бүгдийг мэдэгч, аймаар лаг эдийн засагч болгож байна. Гэтэл хөгжингүй орны эрдэмтэд зэс орлуулагч болон зэсийн хэрэглээг орлуулах талаархи судалгааг эрчимтэй хийсээр байна. Эдгээрээс зарим нэгийг нь доор сийрүүлэн бичив. Хэрэв юу юугүй зэс орлуулагчид зах зээл дээл хүчтэй гарч ирвэл бидний нөгөө сайхан “эх орны хишиг” салхинд хийсч бид хэдэн жил яаж солиорч, онгирч байснаа санан дурсаж, хэн биднийг тийм болгов гээл буруутанг хайгаад эхлэх байх даа…
Daft Bodies – Harder, Better, Faster, Stronger
Энэ ёстой лаг клип байнааа. Бурхан минь…
Монгол хүүхэн American Idol Саймоноос өндөр үнэлгээ авжээ
Зургаан настай дуучин охин
Энэ охины хажууд миний дуулах гэж ч ичмээр дамшигдаа…
Таргалалтыг төрөөс зохицуулахуй…
Таргалалтын эсрэг энэ төр засаг нээрээ юу ч хийхгүй байнаа. Бүх нийтээрээ таргалаад энэ улсын эдийн засагт асар их хүндрэл учруулж байнашдээ. Энэ хүнд ачааг жирийн мань мэтийн нуруун дээр үүрүүлчихээд яааж ичихгүй энэ төрийн томчууд хээвнэг явж чаджийдаг байнаа. Энэ арчаагүй төрөөс болж би турах гэж зовжийшд. Би гэж хүн турах гээл зовоол, зүдрээл, хичээгээл, шамдаал, гүрийгээл, гүрэлзээл байжаахад энэ төр гурилын үнэ, талхны үнэ, бензиний үнэ гэсэн аар саар юмаар хөөцөлдөөд байхийн. Таргалалт бол дэлхий нийтийн глобал асуудал болчоод байхад. Төр арай дэндүү юм.
Энэ нээрээ айхтар үнэн үгтэй дуу шүү…
Манай найз анх дуулж байснаасаа сайжирсан байна лээ. Харин үзэгчид түүний оригнал хувилбарыг машид их таашаан түүнийг даган дуулах нь сэтгэл хөдөлгөмөөр.
Туранхай харагдах шилдэг арга
За ойрд юм бичсэнгүй. Тэгээд ч ер нь фитнэс энэ тэрд явахгүй бол 105 кг-аас илүү турах боломжгүй болоод явчлаа. Энэ дээрээ гацчихлаа. Хүмүүс ч туржийна уу яажийна энэ тэр гэж ч асуухгүйн. Тэгээд ч өвөл болоод пөөнийсөн зузаан зузаан хувцас өмсөөд турж байгааг маань ч мэдрэх хүн алгаа. За тиймээс эрч хүч ч сулраад явчлаа. Тэгээд үсээ урт ургууллаа. Том толгойтой хүний үс ургахаараа ч ай мөн аймшигтай том толгойтой харагдаж байдаг шүү. Нэг л их үстэй том толгой. Хааяа сахал үс нь ургахаараа бүүр уулнаас бууж ирсэн хүн шиг л аймшигийн.
Каффу – Өвөөгийн бор чемодан
Бусдаасаа нэг л өөр. Дажгүй гоё дуунуудтай залуу байна.
Тэр хоёрыг шагная л даа…
Миний нэг танидаг нөхөр дээр үед анкет бөглөж байгаад Гавъяа шагнал гэдэг хэсэг дээр нь “Ард кино театрын шилдэг кино үзэгч” гэж бичсэн гэдэг. Хашир багадаа шувт л Ардад кино үзээд хамаг мөнгөө гөвөөд байхаар нь кино театрын нөхдүүд өрөвдсөн үү яасан тэгэж шагнаж л дээ. Соц нийгмийн үед хүмүүсийг бөөн Баярын бичигээр шагнадаг байсан бол одооо нэр өөрчилөгдөж үзэмж нь сайжирсан Өргөмжлөлөөр их шагнадаг болжээ.
Оны шилдэг лам 2008
– Олимпийн жил болохоор л монголын улс төрчид аймаар эх оронч болдогийншд
-Тамирчдаа дэмжээл үү?
– Үгүй ээ үгүй. Сонгууль болдог байхгүй юу.
Эх оронч болоод эхэлчихжээ. Сая бүүр алиа юм сонслоо. Лам нар эх оронч болооод эхэлчихжээ. Тэд нар оны шилдэгээ шалгаруулна гэнээ. Яг ямар шалгуураар шалгаруулах юм бөө мэд. Жаран чавганц уралдахад нэг нь түрүүлж л таараа байх даа.
Хэдэн эмээнүүд уулзав…
Монголын хамгийн анхны вэбүүдийн нэг болох МонСтудНэт вэбийн 10 жилийн ой FACE клубд боллоо. Анх би Монголын анхны Интернэт сервис провайдэр компани Датаком компанид ажилд орж интернэт вэб гээч зүйлстэй холбогдож билээ. Анх оператороор эхэлж мэдэхгүй, чадахгүй, шинэ зүйл олон тохиолдож байсан бөгөөд тэр бүгдийг мэдэхиймсан, сурахиймсан, хүний дор орохгүймсан гэсэн сэтгэлээр гэтэлж байжээ.
Хүсэл ба хясал
Думаа хүүхэн үргэлж л поп Сараа шиг үс засалттай, дуучин Номин шиг хөхтэй, дуучин Сэрчмаа шиг биетэй болохыг мөрөөддөг. Гэвч хүсэхэд хясна гэгчээр хөөрхий Думаа одоо болтол дуучин Дэлгэрмөрөн шиг үс засалттай, Дэлгэрмөрөн шиг хөхтэй, Дэлгэрмөрөн шиг бие галбиртай хэвээр л явна.
Сайн муу тал
Сайн уу муу юу аль нь вэ хө гэж нэг сайхан дууг цэцэрлэгт байхдаа нам дуулдаг байж билээ. Гол асуудал болсон турах тухайгаа бичихгүй элдэв улс төр хөөснөөс болж хүмүүс туржийна уу яажийна гээд асууж лавлах нь ихэсэв. Туржийнаа. Тураад ирсэн чинь нэг асуудал гарч ирэвэээ хөөрхий. Урд нь өмсөж байсан хувцаснууд маань томдоод эхлэв.
Ардын баатар уу Ардын дайсан уу
Юм хөгжинөө гэж, сайхан юмдөөө… Саяхан нээлтээ хийсэн Холливудын од Denzel Washington-ний гол дүрд нь тоглосон American Gangster гэдэг шинэ киног гэртээ байж байгаал үзчихиймаа. 60-70 аад оны үед Frank Lucas гээч хар арьст нөхөр Вьетнамын дайныг ашиглан тоймгүй баяжжээ. Вьетнамд алагдсан америк цэргүүдийн цогцосыг нутаг руу нь зөөх явцад хашир цогцос дотор герион нууцаар оруулж ирдэг байжээ.
Үнэн төрх
Эрчүүдийн үнэн төрх нь нэг иймэрхүү л байх шив дээ….
Турнааа гэж сайхан ажил шүү…
Янхан ба лам
Өчигдөр орой Улаанбаатар зочид буудлын урдуур өнгөрлөө. Гэтэл Ленин багшийн хөшөөний тэнд цагаан хоолойгоор хүмүүс яриад хэсэг бусаг хүмүүс цуглажээ. Орой харуй бүрий болсон тэр үед хувьсгал хийх гэж хүмүүс цуглуулж байдаг эд нар ч нээрээ тэнэг хүмүүс юм даа гэж бодлооо. Гэтэл байдал шал өөр байна шүү. Хэсэг христийн сүмийн хүмүүс биеэ үнэлэгч нарыг цуглуулаад яриа хийж байна. Бүү биеэ үнэл, ухамсар, үнэнч байдал энэ тэр гэхээс гадна мэдээж ертөнцийн эзэн энэ тэр гээл ярьж байх шиг. Гэтэл хамт явсан залуу маань балиар хар христийн малнууд гэдэг байгаа. Цочив. Юу вээ чи!!!!!! Хар новшийн янхануудаа мал гэж хэлэхгүй байж тэднийг өөрчилөх гэсэн хүнийг яаж байгаан гэлээ. Үхсэн хойноо хогын христийн сургаалаа л тарааж байгаа биз. Өөр эд нарт хийх юм байдийм уу гэж байна. Би гайхлаа. Заваарсан бөөн өвчний үүр болсон янхануудыг хэлэхгүй оронд нь тэднийг өөд нь татах гэсэн хүмүүсийг үзэн ядах ч гэж дээ.. Тэр нөхөртэй дахиж нийлэхгүй ээ ::)

