Эмчилгээний дуу

Алдарт Фрэнк Синатрагийн дуулсан энэ дууг эмнэлэгт анх удаа сонслоо. Урд нь Синатрагийн цөөн хэдэн дууг нь мэддэг байсан бол энэ дууг сонсоод бүгдийг нь сонсохоор шийдлээ.

Шилбээ хугалж, шагайгаа мулталлаа гэж..

Түрүүчийн долоо хоногт зүлэгний хайсанд бүдэрч унахдаа хөлөө хөшөөд зүүн хөлний шилбээ хугалж, шагайгаа мулталчихлаа. Эмнэлэгт ирээд шагайгаа буцааж оруулаал болчих байх гэж бодож байсан чинь эмч нь эмнэлэгт хэвтэх хэрэгтэй, хагалгаанд орох ёстой, шилбэ хугарсан байна, ба снэг салдаггүй яс нь салчихсан байна гэж хэллээ. Ингээд эмнэлэгт хэвтэвээ хөөрхий. 

Хөл нь маш их хавдартай тул хавдарыг нь буулгаж байж хагалгаанд орох ёстой юм байна. Ингээд хөлөө дээш нь сойгоод мөсөөр жин тавиал хэвтээд байна. 

Эмнэлэгт компьютераа авчируулаад найзаасаа wireless internet эрхийг аваад нэтэд холбогдлоо. 

Эмнэлэгт өглөө хар цай, өдөр шөл, орой бантан өгдөг юм байна. Тэрийг нь идвэл би гээч хүн цадах нь битгий хэл өлбөрөөд үхмээр. Гэвч турах гэж байгаа хүн чинь тэсэх хэрэгтэй гэж бодоод хэд хоног бага хоол идээд хэвтээд байсан чинь ер нь турах шинжтэй. Сайн гэгч нь турнаа. Эмнэлгийн хоол сайн шүү хэ хэ. 

4 сарын 7нд хагалгаанд орж эрэг шураг суулгуулнаа.

Инээвэл турна гээд байгаам даа…

Нэг эр захаас эр тахиа худалдаж авахаар явж байна. Нэг тахиа үзсэн нь, эм тахиа гишгэх бүү хэл өөрөө гишгүүлчихээр амьтан байв. Цааш явж байтал нэг грузин эр өөр шигээ том эр тахиа зарж байв.
-Таны тахиа эм тахиаг сайн гишгэнэ биз?
-Гишгэхээр барах уу, тахиа бүү хэл хонь ч гишгэнэ, үнээ ч гишгэнэ… өчигдрөөс хойш над руу хараад байгаа юм… үнэгүй ав!!!

Эрчүүд хүүхнүүдийн ялгаа оршивой

Реклаамаа гэж

Шинэ оны ажлын эхний өдөр

Шинэ оны эхний өдөр гэрээсээ эртлэн гарч ажилдаа явлаа. Энэ жил хийх ажил, төлөвлөсөн зүйлсээ бодон гүүр даван ажил руугаа алхаж явтал өөдөөс шаргал хантаанзтай 3 гудамжны цэвэрлэгч буюу ТҮК-н ажилтан алхаж яваатай таарлаа. Гартаа шүүр, хүрз барьсан эдгээр хүмүүс өглөө хар эртнээс ажиллсан нь илэрхий. Ороолт, малгай, хөмсөг сахал гээд нүүр нь тэр чигтээ өтгөн цан хүүрэг болжээ. Гэвч хоорондоо их хөгжилтэй зүйлс ярин инээд хөөртэй алхаж байв.

Ханиад эдгээх шилдэг арга

Сая нэг хэсэг айхтар хүйтэрэв дээ. Тэр үед нь манай ажлын өрөөний паарнууд нь огт халахаа болиод хөлдөөж алахаа шахлаа. Би ч яахав паар луу хамаг багажаа бариал дайрчлаа. Тэгсэн бас болдоггүй ээ. Паар засахад порписнал хүн хэрэгтэй байдийн байна лээ. Байрны залуу хүрч ирээд ухаад бас бардаггүй. Хэд хоног манай өрөө аймаар хүйтэрч манайхан бараг бүгдээрээ ханиад шуухниа туслаа.

Үсээ авхуулах уу яахуу?

Саяхан даа, бурхан багш Буддагийн мэндэлсэн 25ний гэдэг өдөр тохиож хүмүүс цагаан хоол унд идэж их сайхан тэмдэглэсэн сэн. Миний найз байх. Уул нь манай нэгэн томоохон технологийн компанийн захирал бөгөөд залуухан хүн. Түүнтэй саяхан 12 сарын 24 нд уулзаад яриад сууж байтал хашир гэнэт тогонд цохиулсан юм шиг “хүүе өнөөдөр чинь үс авхуулахад сайн өдөр үү муу өдөр үү?” гэж надаас асуулаа.  Би өөдөөс нь “Ингэхэд чи ямар компанийн захирал вэ, хэддүгээр зуунд амьдарч байнаа?” гэж асуулаа. Нөгөөх чинь ” За за зүгээр л асуучлаашд. Гэхдээ айхгүй ч гэсэн аягүй байдийм аа” гэж бантлаа.

Алхах сайхаан…

Саяхан бензиний үнэ өсөж нэг хэсэг хүмүүсийг аймаар айдаст автуулав даа. За бараг л хоёр гурван мянгад хүрэх нь гээл айгаал эхнээсээ машин тэрэгээ зарсан байхөөө хүмүүс. Харин надад бол хамт алхах хүмүүс олширч илүү олон ханьтай болох нь гэж бодогдож байлаа.  Ганцаараа гудамжин алхах ч бас эвгүй золиг шүү. Шөнө орой бол бүүр ч аймаар.

Харин одоо байдал дээрдэж бензиний үнэ буулаа. Хүмүүс ч бага зэрэг тайвширч байх шиг байна. Гэтэл өнөөдөржин “Бензиний үнэ буурчаад байхад таксины үнэ буусангүй, шулаачингуудыг гэсгээн цээрлүүлэх хэрэгтэй” гэх өнгө аястай мэдээлэл мэссэнжэрээр ирээд амар заяа үзүүлсэнгүй. Ер нь бол ингэж байхийн оронд тэр таксинд суухаа л больчих хэрэгтэй шд. Сайхан алхаал. Эрүүл мэндэд ч хэрэгтэй.

Энэ олон фитнэссийн алинд нь явах вээ?

За одоо турнаа гээл хэлнээс хойш ахиц дэвшил гарж байгаа юм ер нь алгаа. Зарим турж л гэхийн, зарим нь ямар аймаар таргалчихаав л гэхийн. Биеийн тамираар идэвхитэй хичээллэхгүй л бол нэмж турна гэсэн найдвар алга боллоо. За тэгээд аятайхан цэвэрхэн, тохилог, олон төрлийн боломжтой, хичээллэх цаг нь уян хатан, үнэ ханш нь гайгүй, сайн багштай тийм клуб олох нь амаргүй бололтой.

Сайн багш ер нь их чухал байх гэж би бодоод байгаам. Турах гээд очихоор баки болох гэж байна гэж бодооод өөр дасгал хийлгээд унавал баларваа. Турах арга мэддэгүй болохоороо бантаад шууд тэгдэг ч байж болох юм.

Хүмүүсээ фитнэсс клубд явбал хаана явсан нь дээр вэ? Мэдэх сайн клуб байна уу?

Зоригтой, ажилсаг Иван

Дэлхий дээр оросууд л ганцхан ингэж чадна даа

Гайя Ричийгийн найруулсан ОД гэдэг богино хэмжээний кино

Королиа хэзээ хэлд орох вээ?

Гүлермо Давид, Соня Смит, Жижи Занчета, Адолфо Кубас нар Венесвуэлийн олон ангит ХАЛТАР ЦАРАЙТ кинонд тоглолоо хэмээн уншихад хот, хөдөө тэр аяараа хөл хөдөлгөөнгүй болж байсан сан. Тэр үеийг эргэн санахад хөдөөний хүмүүс тэр киног үзэх гэж тракторнаас зүүгдэж яваад нас барсан, нэг айлын өвгөн эмгэн 2 ээлжилж үзэж нэг нэгэндээ ярьдаг гэх мэт үлгэр домог шиг л юм яригдаж байсан. За энэ ч яахав. Тэр кинонд хамгийн гол нууцыг мэддэг мөртлөө гөлийчөөд суугаад байдаг саа өвчтэй Королиа гэж нэг дүр байдаг. Эхлэхээс авхуулаал дуустал гараал байдаг байхаа. Хөөрхий ярьж, хөдөлж чадахгүй юм болохоороо хий дэмий л нүдээ бүлтэгнүүлээд, хамар нь сарталзаад, дотроо “Эссстэрлитааа” гээл суухаас өөрийг хийхгүй. Тэгсэн мөртлөө л киноны гол дүр. Киноны дүр болгон л тэр Королиаг гэж ирнэ. Тэгээл хамаг юмаа Королиад очиж хэлнэ. Адгийн муу нохой Замураагаас авхуулаад хорон санаат Хорацио хүртэл энэ муу ярьж чадахгүй юм чинь гэж басамжилан хамаг л нууцаа Королиа дээр хүрч ирээд ярина. Харин Королиа хий дэмий л амьсгаа нь давчдан, хамар нь сарталзан, нүдээ аймшигтайгаар эргэлдүүлэн, хааяа нэг нулимс унагахаас өөрийг үл хийнэ.

Илүү, илүү, илүү шүү..

Олимпийн наадмын бокс үзэхэд урамтай байлаа. Манай Бадар-Ууган үнэхээр илүү байлаа. Үйтүмэн маань үнэхээр сайхан тайлбарлаж спортод хайртай монголчуудынхаа хайр хүндэтгэлийг хүлээлээ. Өөрөө сэтгэл зүрхээ, хөлс хүчээ, залуу насаа, амьдралаа зориулсан спортоо тайлбарлаж байгаа хүний яриа спортын тайлбарлагч нэртэй нөхдийн улигт ярианаас үнэхээр илүү юмаа. Хажууд нь тэр монгол телевизийн 2 тайлбарлагч харин ёстой илүү шүү. Дуугай л байх хэрэгтэй шд, шоолоод байгаам уу хаашайн.
Өчигдөржин гудамжаар “илүү илүү” гэсэн хүмүүс дүүрэн байлаа. Бид ч юугаараа дутахав “илүү, илүү”, “гар дээшээ, гар дээшээ” гээл хотоо бүтэн тойрлоо. Манайхан алтан медаль авна гэдэгтээ үнэхээр итгэлтэй байсан бөгөөд нилээн бэлджээ. Барьсан туг далбаа, өмссөн өмсгөл бээлий, хацар дээрээ наасан далбаа гээл үнэхээр гоё байлаа.

2008 оны Дэлхийн Супер Цом шигшээ барилдаан

Түвшинбаяр 2008 оны Парист болсон дэлхийн Супер Цомын Аваргын төлөө Грекийн бөхтэй барилдаж байгаа бичлэг.

Баярлалаа Төвшөө


Түвшинбаяр маань алт авч бид нийтээрээ хэзээ ингэж баярлаж байгаагүйгээрээ баярлалаа. Юун наадам юун цагаан сар. Ганцхан хүн ингэж монгол орныг тэр чигээр баяр хөөрт умбуулах ажээ. Олимпийн наадмын чухам иймээс л үнэхээр хүн төрөлхтөн бидний бүгдийнх нь баяр аж. Бид 2008 оны 8 сарын 14нд л үүнийг өөрсдийн биеэрээ мэдрэв.

Өнөөдөр бүүр инээд хүрээд байхийн…

Түвшинбаяр маань японыг ялж байгаа видео

FIFA Street 3

FIFA Street 3 гэж нэг айхар тоглоом гарчээ. Тэгээд сонирхоод үзэж байтал амьдаар хөл бөмбөгийн машин болчихсон хэдэн залуучуудын тухай видео үзэв. Үнэхээр гайхалтай юм. Өөрсдөө үзээд санаа оноогоо бичээрэй. Би турчихаад хамгийн түрүүнд ингэж сурнаа…

Төрийн бус байгууллагуудын мэдэгдэл

2008 оны 7-р сарын 2-ны өдөр. Улаанбаатар хот
2008 оны 7-р сарын 1-ний өдөр болсон олон нийтийн жагсаал цуглааны дараа бий болсон нөхцөл байдал нь хүчирхийлэлд хүрч хэд хэдэн хүний амь нас эрсдэн, олон хүний эрүүл мэнд хохирч, соёлын үнэт зүйлс, байгууллага, иргэдийн өмч хөрөнгө устсан явдалд гүнээ харамсаж байгааг илэрхийлж байна. Энэ нь олон жил Монголын нийгэмд бугшсан шударга бус явдал, авилгын эсрэг нийгмийн тодорхой хэсгийн уур бухимдалын туйлширсан илрэл гэж үзэж байна.

Хонгилдоон

Би зурагтаар монголын уран сайхны кино гарангуут л эхнээс нь аваад дуустал нь өчүүхэн ч хөдлөхгүй үздэг бөлгөө. Манай охин тэгэхээр бүр гайхна. Ийм гачин юмыг юуг нь үздэг байнаа? энэ аав ер нь эрүүл үү гэсэн байдалтайгаар зурагт руу нэг хараад над руу нэг хараад машид ихээр гайхна. Ямар сайндаа л нэг өдөр:
– Ааваа
– Өөөв…
– Та яагаад шал тэнэг кино гарахаар үзээд байдийн бээ? гэлээ. Би гайхан:
– Ямар тэнэг кино?
– Яагаав нөгөө хар цагаан, шал мангар яриатай, монгол кино?
– …
– Би таныг бүүр тэнэг юм болуу гэж гайхдийншд….
– Аав нь уу? аав нь юу боллоо гэж тэнэг байхав дээ. Аав нь… аав нь тэнэг бишийшдээ…