New Year’s Resolution

Гадаад оронд New Year’s Resolution гэж юм байдаг ажээ. Шинэ жилээр гэр бүл найз нөхдөөрөө сууж байгаад ирж буй шинэ жилдээ юуг хамгийн их хийж, биелүүлж бүтээхийг хүсэж, тэрнийгээ биелүүлэх андгай тангараг тавьдаг ажээ. Тэр нь жишээ нь турах, найз залуутай болох, албан тушаал ахих, гадаад хэл сурах, тамхинаас гарах гэх мэт янз бүрийн зүйл байх юм. Тэрийгээ аль болох олон хүнд хэлж зарласнаар илүү их хариуцлагатай болох юм шиг санагдлаа. Нөгөө хүмүүс нь тааралдаад Сайн уу гэхийн оронд за яажийна туржийна уу гээл асуухаар нөгөө нөхөрт байнга тур тур тур гэсэн дарамт, шаардлага энд тэндээс ирэх болой. Зөвхөн шаардлага ч биш тэгвэл сайн гэнэ, ингэвэл дээр гэнэ, тэрийг хий гэж өөрсдийн мэддэг бүхнээ чамд хэлж зааж зөвлөнө. Тэгээд хичээллэх илүү их чармайх гэх мэт үйлдэлүүд хийнэ. Харин манайхан хүнд хэлвэл бүтэхгүй гэж боддог учраас хэнд ч хэлэхгүй. Хэнд ч хэлээгүй учир хэн ч тэрийг тураач гэж хэлэхгүй. Хэлэхгүй учир тэр өөрийгөө таргалсан гэж бодохгүй төдийгүй хэсэг хугацааны дараа турах тухайгаа мартана. Ялангуяа турах ёстой хүн нь эмэгтэй байвал хүмүүс тэр хүнд “тураач чи” гэж барагтай бол хэлэхгүй. Учир нь доромжилсон болчих байх гэж бодно. Магадгүй нөгөөх нь дотроо “өөрөө нээх сүрхий ч юм шиг, бандайчаад хүнийг ингэж хэлээд байхдаа яадийн” гэж бодно. Өөрийгөө хамгаалж бусад руу дайрах тактик баридаг байх манайхан.Яг яагаад ч манайхан хүнд хэлчихвэл хүнд бүтэхгүй гэж боддийн бөө мэд. Харин хүнд хэлвэл нөгөөдүүл нь тусалж дэмжэээд бүтчихмээр л юм. Турна гэчихээд турахгүй байвал ониго гэж бодооод хэлдэггүй байх. Тэр нь нэг ёсондоо хариуцлагаас өөрийгөө бултуулж байгаа арга юм уу даа.

За тэгээд таминь та нар шинэ жилээр нэгэн хүсэл бодоод тэгээд тэрийгээ найз нөхөд, гэр бүлийнхэндээ зарлаад үзээрэй. Тэгээд гарах үр дүнгийн талаар эргээд мэдэгдэнэ биз. Би ч бас тийм сайт хийх санаа байна. Гэхдээ та нар турах гэж байгаа бол шинэ жилийг хүлээгээд хэрэггүй шууд л одооноос эхэл. Намайг дагаад тур айн???

2 thoughts on “New Year’s Resolution”

  1. үүнийг уншаагүй байхдаа би яг /энэ одоо өөрийнхөө тарганыг мэдэхгүй,хүнийг тур мур болоод юу вэ? гэж бодож байлаа шүү. хэ хэ

  2. Вы намереваетесь начать ремонт квартиры или полностью сменить дизайн офиса, но не определились, кому же доверить выполнение ремонтных работ? А фразы со словами «штукатурка», «ламинат», «стяжка» по-прежнему звучат для Вас как ругательства на непонятном языке, а перспектива малярных работ не иначе, как ужасом назвать нельзя? Ну тогда выкиньте из головы свои страхи! компания «Московский мастер» в сжатые сроки сделает для Вас ремонт квартиры и офиса, различные виды сопутствующих отделочных работ вплоть до составления персонального дизайн-проекта. направление работы специалистов «Московский мастер» – это самый современный ремонт квартир в г.Москва. Постоянным заказчикам всегда нравилось, что наши специалисты трудятся со словами: «Любому клиенту – всё лучшее!». Дополнительные сведения по адресу: Remont21.RU, (916)181-73-06

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

You may use these HTML tags and attributes: <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>