Хоолны дэглэм сахих замаар ямар ч эргэлзээгүй турах нь ойлгомжтой. Гэвч асуудлын гол нь энэ байдлаа хир зэрэг удаан барихад л оршино. Үүний үр дүнг бид бүгд мэднэ шүү дээ. 10кг турсан хүн 2, 3 сарын дараа эргээд 15~20кг илүү таргалдаг. Continue reading Хоолны дэглэмээр турах уу?
Category: Турах зөвлөгөө
Жин нэмнэ гэдэг нь хамгаалах гэсэн ойлголттой салшгүй холбоотой
Таны ухамсарт өөрийн биеэ удаан хугацаагаар хамгаалах ямар нэг шалтгаан бичигдсэн байна. Энэ үед тархины таламо~париентал хэсэг агшин зуур ажиллаж эхэлнэ. Таны дотоод төсөөлөл өөрчлөгдсөнтэй холбогдож биеийн жинтэй холбоотой бусад эд эрхтэнүүд даган уг төсөөллийн дагуу буруу ажиллаж эхэлнэ. Continue reading Жин нэмнэ гэдэг нь хамгаалах гэсэн ойлголттой салшгүй холбоотой
Хүний биений тухай товч
Хүний бие цогцос нь нарийн тооцоологдсон махбодь бөгөөд хэрэггүй буюу илүү зүйл гэдэг нь хүний өөрийн бодож олсон хий зүйл гэж үзэхэд болно. Аливаа юм нүдэнд үзэгдэж харагдах гадаад шинж хэлбэр, дотоод агуулга буюу энэ хэлбэрийг бий болгож байгаа олон төрлийн шалтгаануудтай. Continue reading Хүний биений тухай товч
Сэтгэл хөдлөл ба дарамттай холбоотой таргалалт
Их олон хүн урам хугарсан, ядарсан болон уйдсан үедээ онцгой их хэмжээгээр идэж эхэлдэг. Иймэрхүү сэтгэл зүйн шинжтэй өлсгөлөн нь жин нэмэгдэх нэг шалтгаан болох нь элбэг. Continue reading Сэтгэл хөдлөл ба дарамттай холбоотой таргалалт
Турах арга барилтай холбоотой таргалалт
Статистик судалгаагаар бол жингээ хасахыг хичээгч эмэгтэй 5 хүн тутмын дөнгөж 1 нь л хоол хүнснээс авах илчлэгийг дасгал хөдөлгөөнтэй зөв хослуулан зохих үр дүнд хүрдэг байна. Хоолны дэглэм сахиж буй эмэгтэйчүүдийн 40 хувь нь зөвхөн өөх тосыг хязгаарлахаар үйл ажиллагаагаа хязгаарладаг. Continue reading Турах арга барилтай холбоотой таргалалт
Хөдөлгөөний идэвхтэй холбоотой таргалалт
Та өдөрт хэдэн цаг сууж өнгөрөөдөг вэ. Ингэхдээ телевизорын өмнө болон машинд суусан цагаа оруулахаа мартав. Та энэ бүхнийг тооцоолоогүй байж болно. Хэрэв мэдвэл гайхалтай их тоо гарна даа. Continue reading Хөдөлгөөний идэвхтэй холбоотой таргалалт
Хооллох зуршилтай холбоотой таргалалт
Таны хооллох буруу зуршил, сул талууд өөрийг чинь таргалуулахад бага биш үүргийг гүйцэтгэнэ. Идэж уух зүйлс хүний амьдралын эргэн тойронд хаана ч байнга оршиж байдаг. Тэдгээрээс босож суухдаа, гүйж харайхдаа ч шүүрэхгүй өнгөрөх хэцүү. Continue reading Хооллох зуршилтай холбоотой таргалалт
Бодисын солилцоотой холбоотой таргалалт
Бодисын солилцоо буюу метаболизм гэдэг нь хүний бие организмын илчлэгийг зарцуулах, өөрөөр хэлбэл, таргалалтыг зохицуулах механизм гэж болно. Зарим нэг эмэгтэйчүүд удамшлын онцлогоос шалтгаалан өөрийн биед хуримтлагдсан өөх тосыг бусдаас илүү хурдан гадагшлуулдаг. Гэхдээ нас, жин, амьдралын идэх, хооллолтын онцлог нь бодисын солилцоонд багагүй үүрэг гүйцэтгэнэ. Continue reading Бодисын солилцоотой холбоотой таргалалт
Удамшилтай холбоотой таргалалт
Судалгаагаар, удмын ген нь таны таргалалтанд 70 хувийн үүрэгтэй. Хэрэв таны эцэг эхийн аль нэг нь тарган бол таны таргалах магадлал өндөр байна гэсэн үг. Эцэг эх хоёулаа тарган бол таны таргалах магадлал мэдээж илүү өндөр болж таарна. Гэхдээ та эцэг эхийнхээ жинг тэр чигээр нь удамшиж авна гэсэн үг биш, зөвхөн тодорхой хүрээнд л магадлал өндөр байна гэдгийг анхаараарай. Энэ хүрээнд байх эсэх нь таны хооллолт, хөдөлгөөний идэвхээс хамаарна. Continue reading Удамшилтай холбоотой таргалалт
Юунаас бүрмөсөн (үгүй ядаж маш багаар хэрэглэж) татгалзаж болох вэ
~ утсан мах, хиам. Хэдийгээр хамгийн их хорхой хөдөлгөдөг ч өөх тос, давс, болон илүү их илчлэгээс өөр ямар ч ашиггүй. Аягандаа 3\1ээр хийхэд 100 нэгж илчлэг, 8~10гр өөх тос хийсэнтэй тэнцэнэ.
~ хатсан талх. Давс болон ханасан өөх тосоор элбэг, дэмий их илчлэгтэй. Continue reading Юунаас бүрмөсөн (үгүй ядаж маш багаар хэрэглэж) татгалзаж болох вэ
Турахад тустай зууш
Турахыг хүсч байгаа хэн ч идэхэд хамгийн тохиромжтой хүнс бол төрөл бүрийн зуушнууд юм.Яагаад гэвэл түүнд илчлэг бага, витамин ихтэй, янз бүрийн найрлага бүхий зүйлээр өөрийгөө бөмбөгдөхгүй сайн талтай. Гэхдээ бүх зууш тийм гэж бодож болохгүй. Ганц халбага илүү майонез, үгүй бол бяслаг л таны зуушийг тосонд шарсан төмстэй адилтгаж чадна гэдгийг санахад илүүдэхгүй. Continue reading Турахад тустай зууш
Зочдоо хэрхэн баярлуулах вэ
Доор танд санал болгох хоол нь бүгд илчлэг бага, амархан бэлтгэж болох сайн талтай. Бэлтгэхэд ч цаг хугацаа бага зарцуулна.
Continue reading Зочдоо хэрхэн баярлуулах вэ
Эрүүл хооллох зарим нэг дүрэм
Хэрэв та ямар нэг баяр ёслолын ажиллагаанд уригдсан байвал хэрхэн хооллох вэ. Танайд ирсэн зочны дэргэд
та хооллохгүй бол эвгүй. Энэ бүхэнд санаж байвал зохих энгийн хэдэн дүрэм таны организмд харшлахгүй. Continue reading Эрүүл хооллох зарим нэг дүрэм
Турж байгаа хүмүүсийн гаргадаг нийтлэг алдаа
Өвлийн улирлын ерөнхий зураглал бол ширээ дүүрэн хүнс, зурагт, диван гэж зураглаж болно. Амьдралын үргэлжлэл нь идэх, эцэс төгсгөлгүй үргэлжлэх телесериал, ток шоу, унтах, унтах, унтах… Нэгэн цагт өөрийгөө толинд хараад итгэхгүй л болов уу. Continue reading Турж байгаа хүмүүсийн гаргадаг нийтлэг алдаа
Хүнсний тусламжтайгаар турах.
Хоол хүнсээ хасаж биш хэрэгцээтэйг нь хэрэглэж хэрэггүйг нь аль болох хэрэглэхгүй байвал танд л сайн шүү. Continue reading Хүнсний тусламжтайгаар турах.
Өөхийг яаж амархан хайлуулах вэ
Хэдийгээр ижил хэмжээний илчлэгийг хүлээн авсан ч түүнийгээ буцаан хайлуулах хугацаа нэг хүний хувьд ч адилгүй байдаг гэдэг нь эрт нотлогдсон зүйл. Үүнд маш олон хүчин зүйл (хөдөлгөөний идэвхи, бодисын солилцоо, цусан дахь сахарын хэмжээ, сэтгэл зүй гэх зэрэг) нөлөөлнө. Тиймээс бидний өгөх зөвлөгөөг даган өөхөө түргэн хайлуулахыг хичээгээрэй. Continue reading Өөхийг яаж амархан хайлуулах вэ
Хүн яагаад таргалдаг вэ
Мэдээж хэрэг таны танил эмэгтэйчүүд дотор өөрийн гоо үзэмж, гуалиг төрхөө алдахаас ч айлгүй нэг дор 2 ш бялуу идэх зоригтон байж л байгаа. Зарим нэг нь ч идсэн идээгүй адилхан л таргалсаар байдаг. Судалгаагаар залуу бүсгүйчүүдийн 20 хувь, 30 настнуудын 40 хувь, дунд насны бараг тал хувь нь илүүдэл жингийн асуудалтай байдаг нь тогтоогджээ. Continue reading Хүн яагаад таргалдаг вэ
ИДСЭНЭЭС БОЛЖ ТАРГАЛАХГҮЙ – Эмчийн зөвлөгөө
Танд яагаад хоолны дэглэм туслахгүй байна вэ. Хүмүүс ихэнхдээ яагаад турж чадахгүй байгаагаа байнга асууж байдаг. Ийм ихэнх хүмүүс илүүдэл жингээс салахаар олон жилийн турш үйлээ үзсэн мятаршгүй тэмцэгчид байдаг. Энэ хүмүүсийг олон төрлийн хооллолтын дэг, илчлэггийн хэмжээ болон орчин үеийн бялдаржуулах системийн тухай бүрэн ойлголттой болсон амьд нэвтэрхий толь, хамгийн дэвшилтэт гоо сайхны төвүүдийн замыг заагч, тураах эм, бэлдмэлүүдийн лавлах гэж хэлсэн ч болно. Continue reading ИДСЭНЭЭС БОЛЖ ТАРГАЛАХГҮЙ – Эмчийн зөвлөгөө
Ашиггүй өөх тосыг багасгаж, ашигтайг ихэсгэх аргууд
Ашигтай ашиггүй ялгаагүй бүх төрлийн өөх тос нь ихээхэн хэмжээний илчлэгийг агуулдаг бөгөөд ойролцоогоор нэг граммд 9 нэгж орчим байдаг. Илүүдэл жингээс салахын тулд юуны өмнө хүнсний нэр төрөл дэх ашиггүй өөх тосыг ашигтай өөх тосоор солих аргыг эрэлхийлэх хэрэгтэй. Continue reading Ашиггүй өөх тосыг багасгаж, ашигтайг ихэсгэх аргууд
Ашигтай өөх тос
Ижил төрлийн бага шингэцтэй өөх тос. Эдгээр нь чидун жимс, түүнээс гаргаж авсан масло, арахис, авокадо болон түүхий самар, үр тариа зэрэгт байдаг бөгөөд тэдгээрийн ухаалаг хэрэглээ нь хүний биед онцгой ашиг тустай. Энэ төрлийн тос нь хүний биед ашигтай холестериныг нэмэгдүүлэн зүрх судасны болон цээжний хөндийн ракаас урдчилан сэргийлнэ. Хүн өдөр тутмын хэрэгцээт илчлэгийнхээ 15 хувиас доошгүйг энэ л төрлийн өөх тосноос авах шаардлагатай. Үүний тулд чидун жимсний масло болон түүгээр хийсэн майонезээр хүнсээ амтлах хэрэгтэй.
Мөн өдөр болгон ойролцоогоор 30гр самар идэхэд сайн. Continue reading Ашигтай өөх тос