Рашаан гэдэг нь газрын гүн дэх чулуу, хөрс ургамал олон зуун жил дагтаршсанаас болж үүссэн эрдэс, органик, цацараг идэвхт бодис, хийн хольц зэргийг агуулсан газрын гүний ус юм.
Нүүрсхүчлийн хийт Аурга рашаан:
Аваргын нүүрсхүчлийн хийт рашааныг (гүний) ходоод гэдэс, дотор эрхтэний өвчинд хэрэглэдэг. Аваргын нүүрсхүчлийн хийт рашааны найрлаганд орсон нүүрсхүчлийн хий, эрдэсжилтээс гадна түүний найрлагад фтор 1.5 – 2 мг/л, 2 валенттай төмөр 5-10.4 мг/л хүртэл өндөр агуулгатай, мөн манган, титан, бари, зэс, лити, никель, цайр оролцсон байна. Нүүрсхүчлийн хийт рашаан ус нь биеийн ерөнхий тамир тэнхээг сэргээх үйлчилгээтэй бөгөөд бие махбодийн эд эсийн хүчилтөрөгчийн хангамж ба оюуны ажиллах чадварыг сайжруулдаг. Аваргын нүүрсхүчлийн хийт рашаан нь ходоод гэдэсний архаг үрэвсэл, элэг цөс, нойр булчирхай, сахрын диабет, эрдсийн солилцооны алдагдал зэрэг дотор эрхтэний өвчинд хэрэглэхээс гадна амны хөндий, буйлны үрэвсэл, хамар хоолойн харшлын гаралтай өвчин, шүдний өвчний үед зайлж хэрэглэнэ. Мөн толгойн өвчин, тархины даралт, уналтад шавшин хэрэглэдэг.
turah bol alim hazahtai adil
sain baina uu aygra rashaaniig haanaas awdag we eh bulag ni haana bdag ve delgerhaan sumiin ali hesegt we uuj uzmeer baina