Энэ дэлхий дээр хамгийн аймаар шидтэн хэн бээ гэсэн чинь хуримын ордоны хурим батлагч эмэгтэй гэжээ. Яагаад гэсэн чинь сэтгэл татам сайхан сүйт бүсгүйг нэг шившлэгт тушаал уншаал хормын дотор адгийн үглээ яншаа жирийн нэг айлын авгай болгочихдог гэжээ.
Намрын дунд сарын шинийн 15 хэмээх бэлэг дэмбэрэлтэй өдөр болчихжээ. Энийг мэдэж ядаад байх юм байхгүй. Гадуур бөөн машин шаараар гоёод давхилдаад эхэлнэ. Энэ л өдөр Монголд нэг өдөрт хуримлагчдийн тоо дээд цэгтээ хүрч хосууд гал голомтоо бадраана. Энэ жил урд жилийн рекордыг эвдэж байгаа хэмээн хуримыг хийх цорын ганц эрх авсан хуримын ордныхон гайхуулна. Тэр өдөр хүмүүс өглөө хар үүрийн 4 цагаас авхуулаад 24 цаг хүртэл тасралтгүй хуримлах бөгөөд ганцхан энэ цагаан байшинд ирж хуримлах ажээ. Хуримын ордоныхонд эдгээр хосууд бөөн мөнгө болон харагддаг байхаа.
Богоон хурдлуулах нэг арга байдаг ажээ. Улаанбаатараас Бээжин хүрэх тэр их зайг богооноор хурдан туулахад хэдэн шил архи хэрэг болдог аж. Богоондоо сууж аваал хурдасгуураа ажилуулж эхлэв үү үгүй юу л хүүе хаая буугаарай, даавуу шуувуугаа хураалгаарай болоод явчдаг гэнэ лээ шүү. Нилээн үр дүнтэй гэж учир мэдэх хүмүүс хэлсэн шүү.
Тэрэн шиг л хуримын ордныхон тэр өдөр хуримыг хурдалуулдаг. Хосуудыг дагаж яваа хүмүүс нь цаг хугацааны хурдасгуурт орсоноо эрхгүй мэдэрдэг гэсэн. Сүүлд авхуулсан зураг хөргөө харж байж л иймэрхүү үйл явдал болсон юм байна шүү дээ гэж юунд хэрхэн оролцсоноо мэдэж авдаг аж. Зарим нь бүүр “хүүеээ хэзээдээ бас зураг авхуулчихсийм бээ, юм хөгжинөө гэж сайхан юм даа” хэмээн хуучилдаг гэсэн. Хосууд хар хурдаараа гүйн орж ерөөл сонсонсгуутаа гарын үсгээ шууд зурна. Энэ үед нь газраа худалдах, гэрээслэл энэ тэр бичиг сачиг байсан ч харахгүй зурна. Хүүхүүд хажуу өрөөнд орж гал асаа гэх дохиогоор телевизийн уралдаант реалити шоунд орж байгаа аятай сүйт бүсгүй ихэд хичээн галаа асаана. Хэрэв ганц шүдэнзээр асаахгүй бол бөөн бөөн муу ёрын юм болно. Аягүй бол нөхөр нь архичин болж, хадмууд нь “гайтай хүүхэн хуриман дээрээ олон шүдэнз зурж байж арай гэж гал асаанаас боллоо” хэмээн зүхнэ. Хар багаасаа скаут энэ тэрд явжийсан бол бас гайгүй. Ингээд хажуу өрөөнөөс гарч шатны хавьд ирмэгц хэдэнтээ гэрэл гялсхийвүү үгүй юу доош бууж зам тавьж өгөхийг хүснэ. Ингээл болоо. Хурим конец.
Тэр байшинд ороод гарахад л 200-500,000 төгрөг болдог юм байх. Тэгээд би бодлоо. Ингэхэд би яагаад хуримын ордон байгуулаад хүмүүсийн хуримыг зохион байгуулж болохгүй гэж? Тэр бэлэг дэмбэрэлтэй өдөр 160 гаруй хос хуримлана гэвэл дор хаяж 50 сая төгрөг 1 өдөрт олно гэж бодохоор шууд л хиймээр санагдлаа.
Би ч гэсэн хэдэн ерөөл магтаал цээжлээд тэрийг хүмүүс ороод ирэхтэй нь зэрэгцүүлээд дуржигнуулаад байж чадна. Тэгээд бас дээрээс нь:
Хайр гэж юу юм бээ хүүхдүүдээ..
…Бие биедээ итгэлтэй байгаараа
Бие биенээ хэрхэвч хуурч болохгүй шүү гэж нэмээд дуулаад өгч болно.
Аа гэхдээ энэ хуримын ордон яаажиййнааа болохгүй эээ… гэж хэлэхээ ч бас мартахгүй.
Эрт үеэс монголчууд 2 гэрийнх нь эцэг нь мэдээд хуримлуулчдаг байж. Гэхдээ бас элдэв зан үйлтэй байжээ. Заавал хулгайлж авах ёстой байж. Зарим сүйхээтэй нь хулгайлж яваа хүүхнийг нь замаас нь хулгайлчдаг байж. Олон хулгайлуулах тусам л хүүхний нэр хүнд өсч ардын дуунд мөнхөрдөг байсан байх. Одооныхоор бол мисс хүүхнүүдийг л ийм хувь заяа хүлээж байв. Тэгэс ингэс гээд хурим явагдаж байтал ардын засаг ялж бүх хүн тэгш эрхтэй болов.
Эрчүүд эмэгтэйчүүд тэгш эрхтэй гэсэн чинь зарим нэг хүүхнүүд нөхөр болох залуугаа хулгайлдаг болов. Хулгайлах гээд барахгүй болохоор хадан дээрээс нисч үхсэн Бор гэдэг хүүхэн говьд байсан билээ. Энийг Янжмаагаас өөр эмэгтэй баатаргүй байсан нам засгаас сайхан өөриймшүүлээд цогтой тэмцэгч болгон хүмүүсийг бишрүүлсэн билээ.
Зиа тэгээл хөгжиж дэвшээд хотжоод ирсэн чинь угийн бичиг баримтгүй хүмүүс чинь бөөн асуудал босоод ирлээ. Нилээн олон хүнийг буудаад алчихсан учир эхээр юм уу ахаар нь овоглоод бөөн будлиан дэгдээд бичиг баримтаа цэгцлэх хэрэгтэй болов. Ингээд бүдүүлэг, замбараагүй явдалтай монголчуудыг цэгцлэх санаа орос ах нарт төрж бүгдийг нь гэрлүүлээд гэрлэлтээсээ салах юм бол гатуу цээрлүүлэн намаас нь хөөдөг болов. Тэр үед одооных шиг намаасаа салах юм бол амьдралгүй болдог байлаа. Гэрлэлтийн ордонг нь бас барьж өглөө. Ингэж энэ ордон залуу хүн бүрийн дамжих ёстой газрын нэг болсон билээ.
Харин соёлт нийгэмд хүн хаана ч хуримаа хийж болох бөгөөд тэрийг нь төр нь баталгаажуулах аж. Гэхдээ төрийн энэ үүргийг шашны байгууллага нь өмнөөс нь гүйцэтгэх аж. Шашин төр хослоод байгаадаа юм биш сүм нь ядаж л төрөөс илүү ариун гэгээн байж чадах болохоор тэгдэг байх. Манайд бол ялгаагүй. Сүм нь илүү бузар ч байж магад.
Манайхан хэлбэр их дагадаг билээ. Ингэх ёстой гэвэл шууд тэрийг хийнэ. Тухайн үйлийн учир начир хамаагүй. Тиймэрхүү л харагдаж байвал болно. Гэтэл манай хурим бусад орныхтой харьцуувал илүү гарна уу гэхээс дутахгүй.
Гэхдээ энд хамгийн ядарч, зовж зүдэрдэг нь нөгөө хуримлагчид. Гэтэл хамгийн их баясан цэнгэх ёстой хүмүүс нь эд нар байх ёстой биз дээ???
Алив нэг сайхан хөгжилдийлдэээ..
аааяя ёстой янзын бичсэн байна даа, дуулаад өгч чадна гэснийг чинь уншаад үхтлээ инээлээ ш д
hehehe hurim hiihiig hurimlagchid uuru l husdeg bizde. medseer baij. zaawal namariin ter sain gej baigaa udruudeer ni bish zun tsetseg nogoo delgersen uyed hurimladag bolmoorin
mongoliin hurim onzgyi shyy.
hurimd urigdaj yaarch sandaraad garaad gandan orood buzaad talbai orood restran orj ideed arhidaad…
Богоон гэж юу байдаг юм бэ? Юу юм бол гээд бүр гайхлаа. Зөв бичмээр юм аа.