Нэг хав хар арал байжээ. Өвс мөвс нь хав хар. Элс, мод, чулуу мулуу гээл байж болох бүх юм нь хав хар. Гэтэл тэнд бас хав хар 2 нөхөр сууж байжээ. Тэгсэн нэг нь нөгөөдөө хэлж байна гэнэ. Хоёулаа хэрэггүй л хаймар шатаасийн…
Наадмын дараанаас чухам супер хүн болдог болоод нэг хүүхэнтэй ажилдаа эрт ирдэгээрээ уралдаад хоцролт болгоноо мөнгөө үнэлдэг баатар болоодохсон чинь бардаггүй ажил байнааа. Бас их дүрэм журамтай. Бид 2 өөр өөр газар байдаг болохоор хэн эрт ирсэн нь мэссэнжэрээр бичиж эрт ирсэнээ мэдэгдэхээр тохиров.
Тэгээл тоолж эхэллээ дээ. Би ч яахав угийн эрт ирдэг юм болохоороо эхэндээ илт давуу байв. 1:0, 2:0, 3:0, 4:0, 5:0 гээл гэрлийн хурдаар би тэргүүллээ шүү… Нөгөө хүүхэн чинь хоцорчоод 1 минутийн зөрөө мөрөө тооцохгүй гэж хэлж үзэжийн шүү. Би ч яахав хужаа кунфутэй кинон дээр гардаг кунфу мастерууд шиг “Үха ха ха” хэмээн инээгээд дүрэм л бол дүрэм хэмээн үнэн мөнийг таниулав.
Яваандаа нөгөө хүүхэн чинь өрсөлдөж иржий шүү? хальт хальт эрт ирээл оноог нэг нэгээр зулгааж эхлэв. Өрсөлдөөн сүүл рүүгээ улам ширүүсч би гэдэг хүн “Нэг л минут гоцорсон шдээ өршөөж хайрла” хэмээн царай алдав. Өдөр хоног өнгөрөх тусам би бүүр оноо ч авахаа больж эхэллээ. Нөгөө хүүхэн чинь бүүр улам хайр найргүй эрт ирсээр байв. Тэрэнд хүнийг өрөвдөх сэтгэл гэж алгаа. Өдөр бүр мэссэнжэр асаахад аймаар аймаар их тоонууд ирсээр. Сүүл рүүгээ мэссэнжэрээ асаахаас ч айж эхэллээ. Хэрэггүй л хаймар шатаасийн…
Naad zaluu chine gereesee holbogdood baigaa yum bish biz de!!!
Webcam-aar shalgaad 1 vzeerei de
what bi ene onigoog oilgosongui dee, aral maral geed haichiv…?
goe shuu chi demiil haimar shataasiimaa….hahahaha