Манай ТВнүүдийн мэдээ гэж аймшигийн киноноос ч аймар. Нуль сөрөг, хар бараан мэдээ. Мэдээ гэхэд ч хэцүү дээ, зүгээр л цээжний пан. Зиа тэр Монгол коммент ууу? Аааяааяаа…
Би ер нь өвөр монголын телевизийн мэдээ үзэх их дуртай. Ялангуяа оройн CCTV мэдээний орчуулгыг бараг алгасахгүй үздэг юм. Хятадад болж байгаа чухал үйл явдлуудаас гадна бүтээн байгуулалт, хийж бүтээх зорилго, төлөвлөгөө болон тулгарсан бэрхшээлийг даван туулж хэрхэн амжилтанд хүрч байгаа, хүндрэлтэй асуудлыг хэрхэн шийдэж байгаа зэрэг ер нь их өөдрөг, эерэг, урагшаа тэмүүлсэн өнгө аястай мэдээ байнга гарна. Тэгээд мэдээ дотор заавал нэг хувь хүн юм уу хамт олны сайн талыг магтан дуулсан хэсэг гарна. Тэр нь их энгийн. Жишээ нь саяхан Бээжинд ээждээ туслан оройн цагаар шорлог хийж зардаг охины тухай гарлаа. Амьдрал хэцүү, оройн цагаар ажилладаг хэдий ч охин ангийхаа хамгийн сайн сурагч ажээ. Хүндрэл бэрхшээлийг даван туулж, сайн хөдөлмөрлөхгүйгээр сайхан амьдрал ирэхгүй аж.
Бас дандаа сайн сайхан мэдээ гаргаад байхгүй. Нийгмийн сүлжээ болон интернэтээр нэр төр олохын тулд элдэв цуу үг тараадаг гаруудыг даруй илрүүлэн шийтгэх аж. Гол нь эдгээр нь нийгмийн амгалан тайван байдалд хортой нөлөө үзүүлэх, эмх замбараагүй байдалд турхирсан