Зэрэг нэмэхийн өмнө гээд монголын инээдмийн кинон дээр Боролдой, Долдой хоёр айхтар ширүүн борооноор ноёныгоо баахан ташуурдаж байгаад ухаан алдуулдаг. Бороо ч зогсож ноён ч ухаан орохтой зэрэгцээд Боролдой Долдой хоёр хайран сайхан ноёныг минь аваад явчлаа одоо бид нар чинь яаажшуухан амьдардаг юм билээ гээд уйлаан майлаан болж байхад нь ноён:
– Боролдой тайвшир. Би та нарынхаа хажууд эрүүл саруул, энх тунх, гэгээн дүрээрээ зогсож байна гээд баахан бахархсан дүртэй зогсож байж билээ.
Тэрэн шиг хүмүүс сүүлийн үед яаачив ийчэв, амьд уу? юм хум бичихгүй яагаав гээд байх боллоо. Тэд нартаа гэж хэлэхэд Би та нарынхаан дэргэд эрүүл саруул энх тунх гэгээн дүрээрээ байж байнаа.
Хөлөө хугалсанаас хойш хөлөө эдгээх гэж баахан юм боллоо. Хөлөндөө төмөр суулгуулж 6 хадаас хадуулаваа хөөрхий. Нэг эрэг нь бүүр 7 см байсан шүү. Хагалгаанаас хойш 2 сар гипстэй явдаг юм байна. Тэгээд гипсээ авхуулсаны дараа физик эмчилгээ хийлгэж байж хөл нь хөдөлдөг болдог юм байна. Минийх төмөртэй болохоор шарлага энэ тэр хийдлгэж болдоггүй гэнэ. Тог мог цохиод балладаг юм гэнэ. Таягаа өгч тусалсан Ганбаадаа баярласан талархсанаа үгээр хэлэхийн аргагүй эээ. Чиний таяг хичнээн он цагийг туулж, хэдэн хүнийг түшиж, хичнээн баяр бахдал төрүүлж, хэдэн хүнийг хөлд оруулж, хэдэн хүн нь тэр таяган дээрээс унахыг би таашгүй ээ.
Мартсанаас ясны хулгайч гэгддэг хүнсний бүтээгдэхүүн байдаг юм байна. Эдгээрт давс, сахар, алкоголь, улаан мах зэрэг зүйл ордийн байна. Ясыг юучгүй болдог эд гэнэ. Тиймээс та нар ч бас цээжилээд авчихна биз. Манайхан ясанд архи сайн гэж шал худлаа ярьдаг юм байна лээ шүү. Харин ч алуурчин нь юм гэсэн.
Хөл эдгэрээд одоо бүүр таяггүй жирийлгэх болсоон. Гэхдээ нөгөө төмөр эрэг шураг нь байгаа. Тэрийгээ бүр мөсөн эдгэхээр нь авах юм гэсэн. Харин сүүлийн үед бороо их орох болсноор хөлөндөө нэг шинэ төрлийн мэдрэгч байгааг анзаарлаа. бороо орох эсэхийг бүүр нарийн мэдэрч байна шүү.
За хөл яахав тэгээд зүгээр болчихно. Гол асуудал турах маань жоохон зогсолтонд орлоо. Хөл муу учир галбиржуулахад явж болохгүй. Гэхдээ жингээ хэмжээнд нь хадгалсаар байгаа. Миний хувьд жингээ хасах биш хадгалах нь амжилт болчоод л суужийна даа. За тэгээд одооноос блогтоо элдэв бичлэг ихээр хийх болноо..
Sain bnu?Gansuhee.sain ywaag chini ilchlelees chini sonsood baharhaj suunaa.Tiimee. ter burhan eejiin huug burhan iweeh ni argagui.chinii eej minii huwid hamgiin hairtai emee mini bsn yumdaa.hunii gazraas ochij uulzaj chadaagui dee uneheer ih haramsaj ywdag.chamd heleh ug oldohgui bnaa.eejiin chini tuhai bolon chinii tuhai sonsood bi uneheer shokond orj suuna.namaig sanahgui bgaa bol manai ger TZamiin 2dawhar shar baishind bdag blaa.bi uneheer bayrlaj bna chamd…er hunii zamiin huzuu urt gej ug bdag tuulaad ongorooj chadsan amjilt, uhaan.tewcheer buheneer chini baharhaj suuna.az jargal husie.
micro SD купити карту пам`яті popular TV Shows posters Most popular TV Shows posters популярные постеры к сериалам Самые популярные постеры к сериалам kapraldr3
Прелестное сообщение