Баярлалаа Төвшөө


Түвшинбаяр маань алт авч бид нийтээрээ хэзээ ингэж баярлаж байгаагүйгээрээ баярлалаа. Юун наадам юун цагаан сар. Ганцхан хүн ингэж монгол орныг тэр чигээр баяр хөөрт умбуулах ажээ. Олимпийн наадмын чухам иймээс л үнэхээр хүн төрөлхтөн бидний бүгдийнх нь баяр аж. Бид 2008 оны 8 сарын 14нд л үүнийг өөрсдийн биеэрээ мэдрэв.

Монголчууд хэн ч дуудаагүй байхад л Сүхбаатарын талбайг дүүргэв. Манай төрийн хэд ч нилээн сайн халаалттай гарч ирлээ. Тэнд цугласан хүмүүс бүгд л “Би азтай ерөнхийлөгч”, “Монголын улсын ерөнхий сайд Баяр, ура”, “2 сая 600 мянган Чингис сэрлээ”, “Бүлээн ус хиргүй” гэх мэт сайн сайхан үг хэлэхийг хүсч байсан ч Төвшөө гэх үг бүхнээс сайхан, дотно, хүчтэй сонсогдож байлаа.

Бид хэд ч бусдаас юугаараа дутахав гоё сайхан үг хэлэх, идээний дээжийг “амсах”, хоорондоо жүдо бөхийн барилдаан өрнүүлэх гэх мэтээр баяраа бусдын жишгээр сайхан тэмдэглэн өнгөрөөлөө.

3 thoughts on “Баярлалаа Төвшөө”

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

You may use these HTML tags and attributes: <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>