Юм хөгжинөө гэж, сайхан юмдөөө… Саяхан нээлтээ хийсэн Холливудын од Denzel Washington-ний гол дүрд нь тоглосон American Gangster гэдэг шинэ киног гэртээ байж байгаал үзчихиймаа. 60-70 аад оны үед Frank Lucas гээч хар арьст нөхөр Вьетнамын дайныг ашиглан тоймгүй баяжжээ. Вьетнамд алагдсан америк цэргүүдийн цогцосыг нутаг руу нь зөөх явцад хашир цогцос дотор герион нууцаар оруулж ирдэг байжээ.
Улмаар Мафийн толгойлогч италичуудыг хүртэл өөрийн ажилдаа татан оруулсон бөгөөд Манхаттэний хамгийн том хар тамхины наймаачин болжээ. Хашир 75 настайдаа өгсөн ярилцлагадаа “Би Дональд Трамф шиг баян болохыг л хүссийм. Бурхан ч надад тусалсийн” хэмээсэн байхийм. Хашир 70-аад оны дундуур баригджээ. 70 жил хорих ял авсан ч цагдаа нартай хамтран ажилласан учир 15 жил шоронд суугаад 91 онд гарчээ. Фрэнк Лукас хар тамхитай тэмцэх газартай хамтран ажилласнаар Нью Иоркийн цагдаа нарын 4-ний 3 нь авилгалд идэгсэн нь илчилж, хар тамхины томоохон сүлжэээг даран сөнөөсөн ажээ. Тэр үед хар тамхитай тэмцэх газар шинээр байгуулагдаж байсан болтой юм. Ийнхүү нөгөө алдар цуутай дийлдэшгүй Фрэнк Лукас бүх насаараа шоронд суухыг хүсээгүй учир цагдаа болон нийгмийнхээ хамаг бузар булхайг илчилжээ…
(Зураг дээр Фрэнк Абэгнэл болон Леонардо Каприо нар)
Бодит үйл явдлаас сэдэвлэн бүтээсэн Catch Me if You Can гэдэг кино байнаа. Бас л Фрэнк гэдэг залуу. Хуурамчаар баахан чек хийж бөөн бөөн луйвар хийсэн освгоо, заль нь дэндсэн нөхөр. Хашир бүүр нисгэгч, эмч, хуульч, багш зэрэг ажлыг хийж явсан зайтай гар. Бас баригдана биддээ? Хашир бас л улстай хамтран ажиллаж элдэв луйвар булхайг илрүүлэхэд онц тус хүргэсэн учир эрт суллагджээ. Өдгөө мань хашир Abagnale & Associates гэдэг нууцлал энэ тэр хийдэг компанийн гүйцэтгэх захирал юм байна.
Энэ 2 киног үзэн суухад гэмт хэрэгтэнг битий баригдаасай хэмээн догдлон үзэх юм. Баригдаад улс орондоо тусыг хүргэхээр нь бүүр ч их баясан хөөрөх юм.
Тэгээд би бодлоо. Эдгээр нөхдүүд эхэлж баахан гэмт хэрэг хийж байгаад баригдаж, цагдаа нартай хамтран ажиллаж улс орондоо асар их тусыг хүргэсэн байхийм. Манай гаалийн Баатарт уул нь жинхэнэ ардын БААТАР болох тийм боломж байсандаа…. Даанч хашир тэр боломжоо алдсан бөгөөд одоо үүрд авилгач баатар нэртэй болох биз. Хадгаламж банкны Чимэдцэрэн гэдэг залууд бас ч гэж боломж байнаа.
Хэн гэдэг аавын хүү нь одоо баригдан бүх заваарсан балиар бузар булхайг дэлгэн ардын баатар болохыг харахиймсан гэсэн хүлээлт нийгэмд маань зөндөө байна даа уул нь…
Нэрээ сайхан гэгч нь цэвэрлээд, хүмүүсийн дунд ардын баатар, үлгэр домог мэт яригдан, улс орныг авилгал хээл хахуулиас салгасан сүүпэрстар болон үеийн үед дуурсагдах баатар эр минь чи хаа байнаа?
Засгийн ордонд сууж
Зайсан хавиар амьдарч
Залилж мэхлэж явна уу
Завшиж идэж уусаар уу???
bi bas ardiin baatriig hyleej bn
haha.
Уусаар байгаа авилгаар
Унасаар байгаа Ландаа
Удахгүй шинэчлэнэ унаагаа
Уухаа болиод амьсгална гэвэл яана?
Ууж идэж цадна гэж ер нь юу байсан юм
Ухуулж төнхүүлж шоронд орно гэвэл хуц
Урагшгүй муу ардууд байсаар байхад
Урагшлах замаасаа би юунд ухрах билээ
Ердийн муу гишүүнээсээ уйдаад
Ерөнхийлөгч ч болмоор санагдаад байна.
Оюу толгой, тэр 5-н толгой дээр нь бас миний толгой
Орчлон яасан баян билээ, онгичиж ухаад шавхардаггүй
Орилж хашгирч зүтгэлцсээр овоо юмнаас нь хуваалцана да
Олигтой юм өгөөд байвал олигархи фракцтай чинь нэгдэнэ дэ
Ердийн муу гишүүнээсээ уйдаад
Ерөнхийлөгч ч болмоор санагдаад байна.
Ядарсан, задарсан хэдэн гуйлгачингууд
Яасан их мөнгө нэхдэг юм бэ, ядаргаатай
Ямар над шиг хаусд амьдарч, Хаммер унасан биш
Юундаа тэгж мөнгө нэхдэг байнаа, өгөхгүй дэ
Ердийн муу гишүүнээсээ уйдаад
Ерөнхийлөгч ч болмоор санагдаад байна.
Ардчилал гэдэг сайхан нэр, ард нь явхад
Ард түмэн гэж сайхан боломж, урд нь явхад
Авгай гэж сайхан хань, зарж хэвтэхэд
Амраг гэдэг сайхан явдал, дарж хэвтэхэд
Ердийн муу гишүүнээсээ уйдаад
Ерөнхийлөгч ч болмоор санагдаад байна.
Clear, infrmotavie, simple. Could I send you some e-hugs?
jiDL47 jjsslzekczae
b7RPzW hrmptabkgnnq
how close is uptown manhatten to rockland county, how close is urbana to lynchburg virginia, how close is urdu to pashto.