Хэдэн эмээнүүд уулзав…

Монголын хамгийн анхны вэбүүдийн нэг болох МонСтудНэт вэбийн 10 жилийн ой FACE клубд боллоо. Анх би Монголын анхны Интернэт сервис провайдэр компани Датаком компанид ажилд орж интернэт вэб гээч зүйлстэй холбогдож билээ. Анх оператороор эхэлж мэдэхгүй, чадахгүй, шинэ зүйл олон тохиолдож байсан бөгөөд тэр бүгдийг мэдэхиймсан, сурахиймсан, хүний дор орохгүймсан гэсэн сэтгэлээр гэтэлж байжээ. Ингээд би гэдэг хүн энэ цор ганц ISP компанид ажиллаж хүмүүс бүчин хүрээлж, шагшин гайхаж, энэ маань асар их эрх мэдэл гэдгийг ухаарав. Тэр үед интернэтийг чаат гэж ойлгодог хүмүүс их байв. Үүний гол буруутан нь Монстуднэт гэдэг вэбийн хэдэн залуучууд байлаа. Тэд л монголын хамгийн анхны вэб энэ тэр гээчийг жинхэнэ утгаар нь хөгжүүлж байв шүү дээ. Залуучууд тэнд орж хэрүүл уруул хийхээс өгсүүлээд гэр бүл хүртэл болж байлаа. Би тийм хэд хэдэн хосын мэдэх бөлгөө. Түүнээс улбаалан залуучууд вэб хийж болдог бөгөөд өөрсдөө тэрийг удирдаад ажилуулаад өөрийн хүрээллий бий болгож болдог юм байна гэсэн итгэл үнэмшилтэй болов. Олон залуус олон ч вэб хийж өөр, өөрийн гэсэн амжилт, алдар нэрийг цуурайтуулсан билээ. Цаашид ч үргэлжилэх нь дамжиггүй.

За тэгээд нэг өдөр Сансар гэдэг залуутай чаатаар танилцаж билээ. Хашир гадаадад сурдаг. Гэтэл тэр нөхөр нөгөө гайхал Монстуднэтийг ажиллуулдаг бөгөөд өөр олон зүйлийг хийнэ гэнэ шүү. Монголд өнөөдөр чааталж үзээгүй залуус, чаатаар танилцаагүй хүмүүс ховор байхаа. Чаат, чаатлах гэдэг үгийг монгол үг болгосон Монстуднэт вэбийн 10 жил болж олон хүн цугласан тухай яриандаа эргээд оръё.

Тэнд олон залуус цуглажээ. Цахим өртөө эмээ нь, блогнэт эмээ нь, ориг эмээ нь, тэр бүү хэл сонин эмээ нь хүртэл ирсэн байлаа…. MN хэмээх домэйн нэр монголоор эмээ нь гэж дуудагдах учир би эмээнүүд уулзав хэмээн гарчигласан билээ. Энэ блогийг бичдэг би ч гэсэн тэдэнтэй барьцан өөрийн овогоо ЦэгЭмЭн(.mn) хэмээн авсан билээ.

Нүүрэндээ галтай, нүдэндээ цогтой, гартаа бүлтэй, хөлдөө шөрмөстэй, хүзүүндээ зангиатай энэ залуустаа бүхий л сайн сайхныг хүсэхийн далимд эдгээр залуусыг араасаа дагуулсан Сансартаа баярын мэнд хүргэн, аз жаргал сайн сайхныг хүсэн ерөөе.

11 thoughts on “Хэдэн эмээнүүд уулзав…”

  1. Сонирхолтой бичиж шүү. Би гайхлаа ш д эмээнүүд гэхээр нь. Юун эмээ нар уулзаа юм болоо гэтэл. Хэ хэ. Нээрээ энэ салбарт зүтгэдэг дэмждэг залуустаа амжилт хүсэе.

  2. neereen deer uyed Mongoliin web ih tsoohon baihad ihenh webiig tanaihan hiisen baih shig baidag. Ta nart bayar hurgey ondoodriin Mongoliin webiin suuriig ooroo bolon hedhen zaluus tavisan shuu dee. Odoo tanihan sardaa heden web uildverlej baina?

  3. Нэг сонирхолтой хүмүүс уулзалдах сайхан байдаг шүү. Эмээ нь гэдэг чинь харин догь гаргалгаа байнадаа хэхэ…

  4. хэхэ би болохоор эм нь гэж бичмээр санагдаад байдын … нэг эф ээмний эрклаамнаас болсон байх … за тэр ч яахав …

  5. Monstudnet My home ohh missing you ^^ hichneen saihan zaluu nas hichneen saihan chat geriin anduud danhtai suutai ctsai manaachnood ohh sanjii shoo
    Odoo ch mons shig saihan chat manai mg situudad bhgui dee
    ter sansar nuhuriig tanikuu ch talarhalaa ilerhiilev manaihaan Love shuu
    aa tiin turamaar bga ene zaloo bas danke =) , bis turamaar l bhiin yaavol chm shig ingeed turahoo ain ??

  6. хөгжилтэй юмаа. Би харин монголын хамгийн анхны веб юу байсын болоо гээд google ахаас асуусан чэн таний бичлэгийг олоод уншчлаа над шиг энэ салбарт шинэхэн хөл тавьж байгаа дүү нартаа өшөө олон сонирхолтой түүх хуваалцаарай :)

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

You may use these HTML tags and attributes: <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>