Төрийн үйлчилгээ буюу хурдлаашдээ писдаа минь

Ойрд зам бөглөрөөд гайхам сайхан байнаа. Замын цагдаа нар түүхэндээ ийм ачаалалтай ажиллаж байгаагүй байх. За замын сонин хачинг бүгдээрээ сайн мэдэж байгаа болохоор гол зүйлдээ оръё. Би гээч хүн ер машин, зам хоёроос ихэд айнаа. Зам гарах гэж бас нилээн зориг гаргана.
За ингээд сая зам гарах гээд гэрэл дохио хүлээгээд зогсож байлаа. Гэрэл дохионы үүргийг замын цагдаа хийж байлаа. Тэгсэн миний гарах гарцын 1 урсгал нь зогсоод нөгөө тал нь явахаар нь би гялалзаж очоод замын голд зогсчихлоо. Саяхан хөлөө хугалсан учир гүйж чадахгүй хазга хазга гээл удаавтар гялалзана л даа ер нь.
Тэгж байтал нөгөө урсгал зогслоо. Зогсох ч гэж дээ машинуудын хурд удааширсан болохоос зогссон зүйл байхгүй. Тэгээд би машинууд дундуур нь гарч чадахгүй хавчигнаад зогсож байтал замын цагдаа ах харин над руу “Хурдлаашдээ писдаа минь” гэж орилдийн.
Миний уур дүрс гээл явчлаа гүйж очоод барилдая гэж бодлоо. Хэрэв очоод барилдаад эхлэхийн бол түгжирсэн жолооч нар бүгдээрээ надтай барилдах гэж гарч ирнэ гэж бодоод цагдааг зүгээр орхилоо.

Уул нь замын цагдаа бол үйлчилгээний байгууллага гэж бодож байна. Алив үйлчилгээний байгууллагын хаан нь хэрэглэгч баймаар юм. Гэтэл Хаантайгаа ингэж харьцдаг газар ихэвчлэн төрийн байгууллагууд байхийм даа.

10 thoughts on “Төрийн үйлчилгээ буюу хурдлаашдээ писдаа минь”

  1. Наадуул чинь угаасаа өглөөнөөс орой хүртэл замын дунд тэгж зогссоор байгаад нервтээд жолооч нарыг хүртэл машинаас нь гаргаж ирж барилцаж байна лээ (манай танил хүртэл тэгсэн)

  2. Odoo hol gaigui bolson gej naidaj baina shu. Tsagdaa ahiin helsneer hudralchuul haraalgah baitugai tegeel uhen bizde. balair yuma. Uilchluulegch bol khaan gedeg talas ni mash goy helsen bn

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

You may use these HTML tags and attributes: <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>