1219 он. Хар Хорин хот. Их цэрэг Хорезмийн эсрэг аян дайнд явах нь гэсэн яриа хөөрөө энд тэндгүй газар авч улсын өнцөг булан бүрээс шилдэг эрс эзэн хаандаа зүтгэхээр цугларчээ. Хорезм рүү илгээсэн элчийг хороож ачаа хөсгийг нь дээрэмдсэн арабын нэгэн түшмэлд гэсгээл хүртээх, хил хязгаар нутгаа тохинуулах, бусад хөрш залгаа орнууддаа сануулга өгөх зорилготой байв. Улс шиг улс байя, хүний дайтай амьдарч хүлгийн сайныг унаж, хөндий талдаа айх аюулгүй, амар жимэр суув хэмээн тайвшираад байтал ийм ялт хэрэг гарав.
Дайнд явж эзэн хаандаа хүчээ өгөх, цаашилбал баатар жанжин болох хүсэлтэй дайчин эрсийн хажуугаар цэргийн албанаас голорч амиа хоохойлогч нар ч олон байв. Элдэв хууч өвчтэй, тураалтай, тахир дутуу, ухаан санаа муу сэтгэцийн өвчтэй, ар гэрийн гачигдалтай, ядуу зүдүү эрчүүдийг бууриа сахиж үлдээхээр боллоо. Тэдний ихэнх нь нөгөөх арга саам хэрэглэн үлдсэн зальжин нөхдүүд байваа.
Их цэрэг хөлгийн жолоог Хорезм рүү заллаа. Их цэргийн цувааны сүүлч далд оров уу үгүй юу л бууриа захиж үлдсэн доожоогүй нөхдүүд шууд л баатар эрийн хувцас өмсөөд, бөөн нум саадаг, сэлэм тэргүүтнийг агсаад гараад ирлээ шүү.
Тэд нар хадгаламж зээлийн хоршооо гэж байгуулаад нутагтаа улдсэн авгай хуухдийнх н толгойг эргуулж хуурж эр нохрийнх н цуглуулсан хоронго монгийг н авна. гэх мэт Гэнэт нутгаар Гэнгхис хаан эргээд нутагтаа явжийна гэсэн яриа тархаж ардууд харсан чин эр н гадаад байдал, хувцаслалт, хэлбэрдэлтэээрээ асар адилхан ч нэг л сонин нохор хаан болон явна