Саяхан даа, бурхан багш Буддагийн мэндэлсэн 25ний гэдэг өдөр тохиож хүмүүс цагаан хоол унд идэж их сайхан тэмдэглэсэн сэн. Миний найз байх. Уул нь манай нэгэн томоохон технологийн компанийн захирал бөгөөд залуухан хүн. Түүнтэй саяхан 12 сарын 24 нд уулзаад яриад сууж байтал хашир гэнэт тогонд цохиулсан юм шиг “хүүе өнөөдөр чинь үс авхуулахад сайн өдөр үү муу өдөр үү?” гэж надаас асуулаа. Би өөдөөс нь “Ингэхэд чи ямар компанийн захирал вэ, хэддүгээр зуунд амьдарч байнаа?” гэж асуулаа. Нөгөөх чинь ” За за зүгээр л асуучлаашд. Гэхдээ айхгүй ч гэсэн аягүй байдийм аа” гэж бантлаа.
Манай нөхөр бантсандаа тэгсэн үү яасан “Найзаа маргааш юм хум ууж хэсэг сууя” гэлээ. Би ч “за зү” болоод салцгаалаа. Тэгээд бодлоо. Бид ер нь үйл хөдлөл, ажил хэрэг гэх мэт бүхий л зүйлсээ зурхайн заасан замаар явах ёстой гэж үү?
Үнэндээ бол тэр зурхай гээд байгаа зүйл нь Тэрбиш гэдэг нэг хүний бичсэн үлгэрийн зохиол шүү дээ? Үсчин хүмүүс Тэрбиштэй уулзаж ажлын өдрөө зохицуулж болмоор юм? Энэ жил 1-5 дахь өдөр үс засуулахад, сайн хагас сайн бүтэн сайнд муу гээд бичүүлчихвэл ядаж л амраад байна даа?
Тэгсэн архи дарс уух учиртай болзоот тэр өдөр нь бас нэг бурхан багш Исүс Христийн мэндсэлсэн 12 сарын 25ны өдөр тохиолоо. Адилхан л бурхан хүмүүс ялгаа юу байхав гэж бодоод би үсчинд очоод үсээ хусууллаа. Адилхан аавын хүүхдүүд хоорондоо дайтаж байхад Гитлер хүүд бас хэдэн морь өгчий гээд буруутсан нэгэн сайхан сэтгэлтэй малчин эрийн үлгэрээр нөгөө хамт уух хүмүүс маань намайг буруутгалаа. Буруу номтон, бурангуй үзэлтэн, бузар амьтан болоод явчлаа.
Яг үнэндээ биднийг бага байхад бүгдэд маань ШАШИН БОЛ АРД ТҮМНИЙ ТАРХИЙГ МУНХРУУЛАГЧ ХАР ТАМХИ МӨН гэж зааж хүмүүжүүлсэн байхад одоо яагаад бид тэгэж ихээр тэр хар тамхиндаа донтох болов?
ЯМАР САЙНДАА БУРХАН ГЭГЧ ЗҮЙЛИЙН ТАЛААР БИЧЭЭД АД БОЛЖ СУУХАВ.
үсээ засуулчихаад үхтэлээ удах байлгүй дээ. хэхэ. би л лав тэрийг нэг их тоодоггүй л дээ. харин тэр сахалтай еврэйн төрсөн өдрөөр хусуулчихда, тэрийгээ зурхайтай хольчихдог овоо ах шүү. хэхэ.
minii ah tegj har tamhi ene ter gej surgadag baisan sots ue chini ongorson shuu dee tegeed ch Marks ah ooriinhoo shashiniig helsen gej bodoj baina Burhan bagsh; minii shahsiniig sain sudalj baij orooroi muhar sohoroor buu daga gesen bol christ ah; nadad itgevel deeshee itgehgui bol tam ruu davai gedgiin sh dee yalgaa baigaa biz tan shig iim humuuseer ene niigem duurvel buyan nugel bolohgui butehgui zuil ugui bolj ih l aimshigtai yum bolno doo
Огторгуйд орчигч одон гараг
Орчлонгийн амьтанд сайн муугаар нөлөөлмүй
Огоорч авахыг мэдүүлэхийн тулд
Оддын зурхайг бичвэй би.
Лувсанданзанжанцан /1639-1740/
Сүнс байдгийг шинжлэх ухаан баталсан.
Майн мэгзэм уншиж усыг рашаан болгодгийг/усны бүтэц өөрчлөгдөх/ шинжлэх ухаан баталсан.
Бурхан багшийн зурган дээр байдаг гэрлэн бүрхүүл байдгийг шинжлэх ухаан баталсан.Шинжлэх ухаанаар батлагдаагүй олон зүйл байгаа.Эртний агуу мэргэдийнхээ хэлсэн үгийг уншиж судлая миний Моголын залуусаа.