Амралтын өдрөөр охиноо паркад тоглуулдаг хүн боловооо. Миний багад хүүхдийн баяр болохоор ээж ааваасаа 10 төгрөг аваал парк руу гараад шидчихдэг байж билээ. Тэгээл бөөн оочерлож байж нэг юм тоглоомондоо сууна. Тоглоомон дээрээ бараг суунгуутаа л буучихаж байгаа юм шиг санагдаад дахин дахин тоглодог байж билээ. Сүүлд 6, 7 дугаар ангид ороод хавар намар ангиараа парк нээгдээгүй байхад тоглоомон дээр нь тоглодог байж билээ. Үнэгүй тоглочих санаатай. За тэр ч яахав.
Гол яриандаа оръё. Тэгээд охинтойгоо эхлээд Агаарын дугуйн дээр суулаа. Багадаа суух их л дуртай байлаа. Тэгсэн суугаал явсан чинь миний суусан тал руу унах гээд байгаа юм шиг сэтгэгдэл төрөөд явчлаа. Байяаа гээд буцах гэхээр нэгэнт гарчихсан болохоор ухрах боломжгүй боллоо. Жийлээ дээ. Дэнжигнээд хэзээ мөдгүй л тэр өндөрөөс унах гэж байгаа юм шиг аймаар байнааа.. Манай охин ч яахав баясаал яваад байна. Арай гэж явсаар байгаад барианд орлоо.
Дараа нь алсыг харагч дээр суув. Багадаа алсын харагч дээр суухгүй бол парк орсон гэж тооцдоггүй байвшд. Сууж аваал суудлаа эргэлдүүлээл, савлаж энэ тэр болгож хажуу дахь хүмүүсээ айлгаал бөөн юм болдог байж билээ. Миний урд 2 охинтойгоо явж байгаа франц эмэгтэй орлооо. дараа нь би суулаа. Суугаад жоохон дээшилтэл айдаст автлаа. Төмөр нь хяхтнан дуугарч үе үе яг юу нь юм бөө мэд тас няс гэсэн чимээ гарч хэзээ мөдгүй нурах гэж байгаа юм шиг санагдаад явчлаа. дээшилэх тусам элдэв бодол толгойд орлооо. Ер нь энэ засварт хамгийн сүүлд хэзээ орсийн бол, тороос энэ тэр нь тасараад харвах вий дээ, үй олон жил хүйтэн халуунд байсаар хэврэгшссэн төмөр араам нь нурчих вии дээ, энэ дүүжлэгдсэн бүхээг маань тасараад уначих вий дээ, нурвал яаанаа хаашаа харж үхэх вээ гэх мэт аймшигийн бодлууд толгойд ороод ирлээ. гол төмрөөс нь тас зуурлаа. Ийш тийш хартал нөгөө хэдэн францууд чинь бас яг гол төмрөөс нь тас зуурчихсан яг миний бодсон бодлуудыг бодчихсон айсан байртай сууж байна шүү. Хамгийн дээр нь гарлаа. ийшээ тийшээ харахаас ч аймаар байв. хөдлөхөөр л юу юугүй нурах гэж байгаа юм шиг бодогдооод ирлээ. Айсандаа нүдээ анилаа. Амьдрал нүдний өмнүүр жирийгээл өнгөрч байна. Тийм тийм юм хийх ёстой, тэгэх ч байсийн энэ тэр гэсэн бодлууд тасралтгүй хөврөнө. Хурдан л доошлох юмсан. Азаар доошилж байнаа. Гэхдээ улам их хурдан доошилохыг хүсэж байв. Азаар нуралгүй бууж ирэв.
Манай охин тэгсэн гинжин дээр сууя гэлээ. Багадаа гинжин дээр суугаал урд хойноос нь тийрээл, бие биенээ барьж авах гэж хичээгээл 2, 3-аараа холбогдоол эргэлдэж өгдөг байв. Ангиараа олуулаа бол бүүр ч урамтай. За тэгээл гинжин дээрээ суулаа даа. Охиноо тусад нь суулгаад бэхэлгээг нь хийлээ. Өөрөө урд талынх нь суудал дээр суулаа. Эргэж эхэлтэл миний хөл газар чирэгдэх гээд байхаар нь өргөлөө. Тэнд ер нь над шиг гинжин дээр суусан насанд хүрсэн хүн алгаа. Ганцаараа дэнхийгээл эргэлдлэээ дээ. Тэгсэн хэсэг эргэлдэж байснаа хурд нь нэмэгдээд ирлээ. Хурд нэмэгдэхийн хирээр айдаст автлаа. Нөгөө л танил хяхтнах, чихрах, тас няс гэсэн чимээ гараад ирлээ. Мотор нь улам аймшигтай хүрчигнээд эхэллээ. Ээ бурхан минь байяааа бууяаа хэмээн орилмоор байлаа. Харин охин маань баясаж байна гэж жигтэйхэн. Хэрэв энэ гинж нь намайг даахгүй тасарвал яана гэж бодлоо. Эргэн тойрноо харсан чинь дандаа л арзгар сэрзгэр юмнууд байв. Хэрэв гинж тасарвал тэдгээр зүйлс рүү нисч очоод зоогдох хувь заяа намайг хүлээж байв. Турж ч амжилгүй үхэх ч гэж дээ хэмээн бодлоо. Хурдан дуусаасай хэмээн бодлоо. Ажиллуудаг хүн нь хүн цөөхөн байсан болохоор өгөөмөр загнаж удаан эргэлдүүллээ. Энэ нь надад улам аймшигтай олон олон бодол бодогдуулахад хүргэж байв. Эргэлдэх зуураа арай чамай хойшоо хартал охин маань байдгаараа инээчихсэн явж байв. сэнсэрч үхдэгийн даваан дээр гинжний эргэлт саарч би гэдэг хүн газардав. Манай охин дахин өөр тоглоомон дээр сууя гэх вий гэж бодохоос айдаст автлаа. Манай охин:
– ааваа одоо Сүрприйзэн дээр сууя
– аавынх нь мөнгө дуусчлааа…
Хэ хэ зун охинтойгоо хэрэггүй ийшээ ирж гэж бодогдох нь ч бодогдсийм байна шүү. Одоо уул нь шинэчлэгдэх гэж баахан хашаа хүрээгээр гоёчихсон байгаам биш үү?
Ee dee tegne dee.amid garsan n ih yum.
Tegeed odoo park ajillaj baigaa yum uu?
hahahaha ter alsiig haragch uneheer aimar boltson buur zarim gazar n skochdson geech..yooy eleg hushmuur bichhiimaaa..
надтай адилхан боддог хүн бас байдаг юм байжээ. Би ноднин дүүтэйгээ суугаад яг иймэрхүү л юм болсон л доо. Тэгээд хөгшрөөд ирэхээр хөгжиж баясахаасаа илүүтэй айсаар байтал таардаг болчихдог юм байх даа гэж бодож байлаа. Тэр эргэлддэг гинж бол ёстой аймаар.Өөртэй чинь 100 хувь санал нэгдэв. Гоё бичсэн байна.
Турж ч амжилгүй үхэх ч гэж дээ хэмээн бодлоо. хэхэх энэ үг л их таалагдлаа. гоё бичсэн байна.аминдаа хайртай гэдэг нь хихихи
Yostoi goyo heljee neeree l FEAR FACtor bolson baih daa odoonii park.
Turchihuumsaan,
Oroi yadarsan hun ajlaasaa ireed chinii blogiig unshaad ih ineedeg shuu…
Bayarlaa
bicheed baigaarai
eo eo eo, eleg avaad haychih ymaa chi neeree! parkiig shinechlene geed bsn chin gazriinh n zahaas zarim neg kompaniud avaad bgaa suragtai bsn shuu
ха ха муу золиг чинь 52т байхдаа зөндөө л парк орж байсан биз дээ
Your articles are for when it abyuoltels, positively, needs to be understood overnight.
I’m really interested in the notion of cloud computing, particularly as a way of distributing and maintaining user end software. But as a business I’d be very concerned about control of my data. I don’t need to be a bank to have information I don’t want shared. Outsourcing your data centre is one thing, dispersing my data into the cloud is quite another.What guarantees do I have that my data is secure and what do you do to help me maintain regulatory compliance?
If you dont mind, exactly where do you host your webpage? I am searching for a good web host and your website seams to be extremely fast and up most the time
Salut!Le problème du voyageur de commerce n’avait pas été résolu une fois avec des brins d’ADN qui s’hybridaient (il me semble que c’est ce problème la, et en tout cas la description était particulièrement belle)?J’essaierai de retrouver la source ce week-end
Marla, thanks for bringing those up, as you know I'm not a close follower of the indie scene (and probably won't be able to manage it unless I win the lottery and can read/sniff 12 hours a day).
Shannon- That looks great! I don't care if you are a copy-cat-your cabinets look beautiful. I think it really adds just a subtle touch of color to your kitchen and showcases your china. Love it! xo Diana