Турчихиймсан... » Таргалалт

3 дугаар шат гэж юу вэ
Таргалалт таны ухамсарт хэвийн мэтээр хүлээн авагдсан бие организмыг гаднаас хүчээр өөрчлөх гэсэн аливаа оролдлого организмд маш их дарамтыг учруулна. Ингэснээр жин нэмэгдэх 3 дугаар шат эхэлж байгаа юм. Хэдийгээр энэ шатыг өнгөрсөн зууны эхээр анх нээсэн боловч зөвхөн сүүлийн 20 жилд л жинхэнэ ёсоор анхаарал хандуулж эхэлжээ.  Олон жилийн судалгаа шинжилгээгээр, хүндэд тооцогдох бүх өвчнүүдэд энэ шат нь ёс мэт дагалдаж байдаг байна. Энэ нь бие эрхтэний дотоодод бидний хүсэл зоригоос үл хамааран бий болно. Жирэмсэн үеийн нөхцөл байдал, эхийн хүүхдэдээ хандах хандлага зэргээс хамааран бид энэ үеийг дамжих л болдог. Хүн бага залуу үедээ аливаа нөхцөлд амархан дасаж, сэтгэл зүйн дарамтыг ч хөнгөн давдаг. Энэ насанд 3 дугаар үе тийм амар анзаарагддаггүй, хэрэв өөрөө хүсвэл илүүдэл жингээ ч амархан гээж чадна. Наслахын хирээр хүний амьдралын эрч хүч бууран сэтгэл зүйн дарамтанд орох нь их болж, энэ шатны цэцэглэн хөгжих суурь нэмэгдэнэ. Энэ үед таны бие цогцост эд эрхсийн гүн гүнзгий хорт өөрчлөлт зуршил болон тогтож, сэтгэл зүйн хувьд энэ бүхэндээ дасан бие организмд бусад дагалт (хаван, целлюлит г.м.) шинж тэмдгүүд илэрнэ. Энэ үедээ хүн эмгэгтэй гэмээр хоол хүнсэнд дурлаж, хэрэв цаг тухай бүртээ хооллохгүй бол уур хүрэх, гутрах, огиудас хүрэх зэрэг шинж тэмдгүүдээр таагүй байдлаа илэрхийлнэ.

Тэгэхээр одоо та бүхэн яагаад таргалаад байгаагаа гол гурван үе шаттай холбон авч үзээрэй.

Уураг тархины таламо~париентал хэсгийн өөрчлөлт

Хоёр дугаар шат буюу таргалалтыг хэвийн мэт хүлээн авсан ухамсарт төсөөлөл

Гуравдугаар шат буюу эмгэгт хэв шинж

Энэ процесс үүсэх үндэс нь юу вэ. Яагаад дээрхи гурван үе шатууд бий болдог вэ Ингэхийн тулд хүн төрөөд хийх анхны рефлекс болсон үйлдэл юу вэ гэж асууя. Мэдээж хэрэг эхийн хөхийг хөхөх шүү дээ. Хүн болгоны хувьд ээж гэдэг бол анхны бодит биет орчин болно. Тэгэхээр тэр хүн таны ухамсарт ямар мэдрэмж төсөөлөл үлдээсэн байна.

Тэр бүхэн чинь л таны хэв шинжийг ерөнхийд нь бүрдүүлж, нэгдүгээрт; уураг тархины таламо~париентал хэсэг, хоёрдугаарт; таны материаллаг төрх болох биеийг бүтээх үндэс нь болж өгнө.

Хоолны дэглэмээр турах уу?
Хоолны дэглэм сахих замаар ямар ч эргэлзээгүй турах нь ойлгомжтой. Гэвч асуудлын гол нь энэ байдлаа хир зэрэг удаан барихад л оршино. Үүний үр дүнг бид бүгд мэднэ шүү дээ. 10кг турсан хүн 2, 3 сарын дараа эргээд 15~20кг илүү таргалдаг. Ингэхдээ жин нэмэх байдал ямагт түрүүлж энгийн нүдэнд ч анзаарагдахаар байдаг нь гайхмаар. Хүний ухамсар гэдэг бол хэцүү бөгөөд маш нарийн зохион байгуулалттай зүйл юм. Хүн ямар нэг зүйлийг бодож тунгаах, харьцуулахдаа өөрийн уураг тархины маш өчүүхэн хэсгийг ажиллуулдаг. Гэтэл таны эд эрхтэнүүдийн гол үйл ажиллагаа, процессуудыг удирдаж байдаг илүү их үүрэг боломж бүхий гол хэсэг нь үүнд оролцдоггүй. Гэтэл яг энэ хэсэгт л хүний жинг нэмэгдүүлэх гол шалтгаан оршин байдаг байна. Хүн турахаар шийдэхдээ таргалахын гол бөгөөд жинхэнэ шалтгааныг анзаардаггүй. Тэрээр хоол хүнснээс өөрийгөө ухамсартайгаар хязгаарлаж биендээ өгөх ачааллыг нэмэгдүүлдэг. Үүн дээр нь бас төрөл бүрийн эм, тариа нэмэгдэх нь асуудлыг бүр ч хурцатгадаг. Эдгээр нь таны хөөрхий эд эрхтэнүүдийг гэмтээхээс гадна урдчилан тооцох ч аргагүй тийм өөрчлөлт, хөдөлгөөнд оруулна. Тэгвэл хүний ухамсарт голлох үүрэгтэй дийлэнх хэсэг нь иймэрхүү аргыг огтхон ч зөвшөөрдөггүйгээр барахгүй эсэргүүцэж эхэлдэг. Элдвийн энэ бүх арга, оролдлого бүрийн эцэст уураг тархины ухамсараас өгөх хариу үйлдлийг энгийн бөгөөд хялбараар ойлговол, би чамд байдаг чадлаараа тусласаар байхад чи намайг устгахыг оролдох юм гэсэнтэй ойролцоо юм. Энэ бүхний эцэст ялагдсан хүн хооллолтын жирийн дэглэмд шилжлээ ч таны организм энэ хугацаанд алдсан бүхнээ илүү хурдан, илүү эрчтэйгээр нөхөн нөөцөлж эхэлнэ. Өөрөөр хэлбэл, дахин турах гэсэн таны дараагийн оролдлогоос илүү хүчтэйгээр эсэргүүцэн тэмцэх бэлтгэлээ базаана. Үүнээс гадна, таргалалт таны ухамсарт хэвийн мэтээр хүлээн авагдсан бие организмыг гаднаас хүчээр өөрчлөх гэсэн аливаа оролдлого организмд маш их дарамтыг учруулна.

Жин нэмнэ гэдэг нь хамгаалах гэсэн ойлголттой салшгүй холбоотой
Таны ухамсарт өөрийн биеэ удаан хугацаагаар хамгаалах ямар нэг шалтгаан бичигдсэн байна. Энэ үед тархины таламо~париентал хэсэг агшин зуур ажиллаж эхэлнэ. Таны дотоод төсөөлөл өөрчлөгдсөнтэй холбогдож биеийн жинтэй холбоотой бусад эд эрхтэнүүд даган уг төсөөллийн дагуу буруу ажиллаж эхэлнэ. Үүнийг даган таны хоол идэх хүсэл мөн өөрчлөгдөнө. Ингэсэн цагт та өөх тос, нүүрс ус ихтэй хоол хүнс өргөн хэрэглэх ба өглөөний цай уух процесс аажимдаа өдрийн хоол болон үргэлжилнэ. Оройн хоол улмаар оройтож, таны жин аажмаар нэмэгдэнэ. Энэ бүх зуршил хэвийн болсон мэт санагдах тэр үеэс таргалах процессын бас нэг багагүй ач холбогдолтой үе болох хоёрдох шат эхэлнэ. Үүний гол буруутан нь таны ухамсар юм. Энэ ухамсар яваандаа таны илүүдэл жинг хэвийн мэт хүлээн авах төсөөллийг уураг тархинд хэвшүүлнэ. Энэ үед хүн өдөртөө нэг удаа хооллосон ч турахгүй. Энэ нууцыг олон орны өөртөө хайртай, өөрийгөө байнга хянан зүдэрч явдаг хэвшилтэй бүлэг хүмүүсийн араас удаан хугацаанд ажиглан судалсны үндсэн дээр Америкийн эрдэмтэд анх нээсэн юм. Гэхдээ засрашгүй бүдүүн хүмүүсийн турахын тулд хичээн зүтгэсэн олон жилийн амжилт муутай оролдлогын үр дүн нь асуудлыг нөгөө өнцгөөс авч үзэхэд хүргэсэнтэй ч холбож бас болно. Хүний ухамсарт гажигтайгаар хүлээн авагдаж бүрдсэн төсөөлөл нь түүний бодисын солилцоонд асар их өөрчлөлт өгөн бие организмыг эвддэг. Ийм үед хүн хэдийгээр хоол хүнсний хэмжээгээ багасгасан ч бие цогцсын идэвхтэй хэсгүүд хуучин байдлаа хадгалахыг илүү хүсэн тэмцэлддэг. Өөрөөр хэлбэл, хүний бие организм өлсөх явдлыг тэвчиж чадахгүй, амьдралынхаа заналт дайсан мэтээр хүлээн авна. Ингэж программчлагдсан ухамсар нь хоолны дэглэм сахих болон биеийн хүчний үйлдэл хийх аливаа оролдлогыг байдаг хүчээрээ эсэргүүцэж эхэлдэг.

Хүний биений тухай товч
Хүний бие цогцос нь нарийн тооцоологдсон махбодь бөгөөд хэрэггүй буюу илүү зүйл гэдэг нь хүний өөрийн бодож олсон хий зүйл гэж үзэхэд болно. Аливаа юм нүдэнд үзэгдэж харагдах гадаад шинж хэлбэр, дотоод агуулга буюу энэ хэлбэрийг бий болгож байгаа олон төрлийн шалтгаануудтай. Хүнд илүүдэл жин, илүүдэл шүд, илүүдэл эрхтэн гэж байхгүй. Хүн өөрийн биеэ оюун ухааны хүчээр удирддаг бөгөөд энэ л хүчээрээ хувьсан өөрчлөлтийн шат бүрийг дамжин хөгжлийн дээд цэгт хүрсэн билээ. Тэгэхээр таны бие бол хэзээ нэгэн цагт байгаль эхийн бий болгосон тэр биетийн цогц зохицол, дээд механизм юм. Хүний бие цогцос бол бидний төсөөлж байснаас хавьгүй илүү ухаантай. Энэ нь энгийнээр хэлбэл гайхамшигтай үйлчилгээгээр баялаг эм тан бүхий эмийн сан, маш нарийн зохион байгуулалттай биохимийн лабораториос хамгийн хэцүү бялдаржуулах механизм хүртэл сайтар бэлтгэгдсэн иж бүрдэл юм. Хүний бие таны амьдралыг урт удаан хугацааны туршид хамгийн ихээр хангахад юу хэрэгтэй байгааг хамгийн сайн мэдэж байдаг гэдэгт та итгэлтэй байж болно. Хэрэв та таргалаад, эсвэл түүнийгээ зогсоож чадахгүй байвал таны биед энэ нь яагаад ч юм бэ хэрэгтэй байна гэсэн үг. Гадна талын зузаан үеэр таныг хамгаалахыг хичээж байгаа хэрэг. Энд дотоод болон гадаад хүчин зүйл чухал биш. Хүний бие бол дотор болж байгаа зүйлийн гадаад хэлбэр, өнгө зүс юм. Энд нэг сонин баримт дурдахыг хүсэж байна. Хоолны дэглэм сахиж байсан 200 хүний зөвхөн нэг нь л дэглэм сахиснаас хойш нэг жилийн хугацаанд жингээ хадгалж чадаж байсан байна. Тиймээс эрхэмсэг хүүхнүүддээ захиж хэлэхэд хоолоо зохицуулан жингээ хасахыг зөвлөж байгаа хэнд ч гэсэн нэг их итгээд байх хэрэггүйг сануулья. Учир нь тэд нар хүний бие эрхтэний хэвийн зохицолдоог физиологийн түвшинд мэдэхгүй. Хоол бол таны организмд цахилгаан станцаар бол түлш нь болж өгөх ба таныг хөдөлгөж амьдрах энерги нь юм. Тэгэхээр таны жингийн илүүдэлд хоол хүнсээр дамжин нөлөөлөх оролдлого ямар ч ашиггүй болох нь тодорхой. Таны биеийн гадаад үзэмж таны толгойд л байгаа. Хүн анх төрөхдөө эцэг эхээсээ энэ дэлхийн тухай анхны төсөөллөө аван ухамсарт нь хариу мэдрэмж, үйлдлийн программ бүрэлддэг. Уураг тархины таламо~париентал хэсэгт эцэг эхийн ирүүлсэн далд болон ил мэдээллийн бичигдсэн ухамсар нь голографи зураглалыг бүрдүүлэн гадна талдаа хэрхэн харагдах тухай дотоод мэдрэмжийг бий болгоно. Энэ мэдрэмж нь бусад эд эрхтэнээр дамжин таны толгойд гадаад төрх, хэмжээг программчлан тогтооно. Хэрэв таламо~париентал хэсгийн бүтцэд өөрчлөлт орвол тэр нь таны ухамсартай байнга холбоотой бөгөөд таны гадаад байдал ч өөрчлөгдөнө.

Сэтгэл хөдлөл ба дарамттай холбоотой таргалалт
Их олон хүн урам хугарсан, ядарсан болон уйдсан үедээ онцгой их хэмжээгээр идэж эхэлдэг. Иймэрхүү сэтгэл зүйн шинжтэй өлсгөлөн нь жин нэмэгдэх нэг шалтгаан болох нь элбэг. Хүн өөрийн дуртай зүйлээ идэж байх нь сэтгэл зүйн дарамтаас гарах нэг нөхцөл болдог л доо. Харин энэ нь хорт зуршил болон тогтож, та байнга идэхэд хүрвэл, эсвэл байнга л сэтгэл гутрахад хүрээд байгаа бол таны биед жин нэмэх нэг суурь бий болж байна гэж болгоомжлох хэрэгтэй.

Үүнээс гадна, өвөл болон намрын улиралд хүмүүс бусад саруудтайгаа харьцуулахад 500~1500 нэгжээр илүү илчлэгийг хэрэглэх нь элбэг байдаг.

Ялангуяа тамиргүйдэх, сэтгэл гутрах, ядрах зэргээр цаг агаар, улирлын өөрчлөлтөнд өртөмтгий хүмүүс энд хамаарна.

Шалтгаан нь нарны үргэлжлэх хугацаа богиносч байгаатай уялдан хүний уураг тархин дахь серотонин, допамин зэрэг чухал ач холбогдолтой бодисын агуулга буурдаг байна. Ингэснээр хүн амьдралын эрч хүчээ алдах, сэтгэл гутрангид автах, цаашилбал сахарын дутагдалд орж байгаа мэтээр амттан, бусад нүүрс ус ихтэй зүйлс рүү тэмүүлэх нь ихэсдэг.

Гэхдээ хүн энэ бүхнийг хөгжим сонсох, кино үзэх, агаар салхинд явах, спортоор хичээллэх зэрэг идэвхтэй хэлбэрээр давж болдогийг санахад илүүдэхгүй.

Спортоор хичээллэх нь таны бие бялдрыг өөгүй сайхан байлгахад тун их хэрэгтэйг анхаараарай.

Энэ бүх байдал нь таны бие эрхтэнд биш сэтгэл зүйтэй холбоотойг байнга санан түүнтэй хэрхэн зохицож чадаж байгаадаа хяналт тавьж байхыг зөвлөе.

Турах арга барилтай холбоотой таргалалт
Статистик судалгаагаар бол жингээ хасахыг хичээгч эмэгтэй 5 хүн тутмын дөнгөж 1 нь л хоол хүнснээс авах илчлэгийг дасгал хөдөлгөөнтэй зөв хослуулан зохих үр дүнд хүрдэг байна. Хоолны дэглэм сахиж буй эмэгтэйчүүдийн 40 хувь нь зөвхөн өөх тосыг хязгаарлахаар үйл ажиллагаагаа хязгаарладаг. Үнэн хэрэгтээ ихэнх хүмүүс зөвхөн их хэмжээгээр өөх тос хэрэглэснээс таргалж байгаа юм биш. 50гр мармелад нь шоколадтай ижил 210 нэгж илчлэгтэй байх жишээтэй.

Турахын тулд хамгийн гол нь илчлэгийн хэмжээ, түүний зарцуулалт хоёрын тэнцэл байхаас биш идэж байгаа өөх тос, уураг, нүүрс уснаас байна уу гэдэг нь онц ач холбогдолтой биш.

Тэглээ ч гэсэн та хүнсэндээ өөх тосны хэмжээг 30 хувиас хэтрүүлэх хэрэггүй.

Илчлэг багатай хоол хүнс хэрэглэснээр та жин нэмэх илүү өргөн магадлалтайг давхар анхаарах хэрэгтэй.

Бидний бие организм өөрийн хэвийн хэмжээнийхээ жинг л хадгалахаар программчлагдсан байдаг. Тэгэхээр та гэнэтхэн өөрийн хүнснээс 1000 нэгж илчлэгийг багасгавал таны биеийн метаболизм автоматаар удааширна.

Тэгвэл хүний бие организм дундчаар хэдий хэмжээний илчлэгийн нормтой байх ёстой вэ гэдэг асуулт гарна.

Хүн өөрийн амьдралын хэв шинж, идэвхжилээс шалтгаалан шаардлагатай илчлэгийн хэмжээгээ зохицуулан долоо хоногт 0,2~ 1 кг орчим турахад боломжтой гэж үздэг.

Өөрт шаардлагатай илчлэгийн хэмжээг тогтоохдоо бодит жингээ 25~аар үржүүлж гаргана. Хэрэв та 60кг жинтэй бол 1500 нэгж илчлэг хэрэгтэй гэсэн үг.

Жингээ хасахын хирээр илчлэгийн хэмжээг тохируулна. Гэхдээ илчлэгийн хэмжээ хэрхэвч 1200~аас доошоо орж болохгүй , учир нь энэ үед метаболизм 45 хувиас багагүй хэмжээгээр удааширдаг.

Энэ бүх хүчин зүтгэлийн эцэст хүн өөрийн хуучин буруу зуршилдаа эргэж орох уу, хэрэв тийм бол таны жин урсгалаараа л эргэж ирнэ гэдэгт бэлэн байх хэрэгтэй.

Зохистой жингээ барих сонирхол байгаа л бол та зөв хооллолтын дэглэмээ урт удаан хугацаанд мөрдөх нь чухал.

Хөдөлгөөний идэвхтэй холбоотой таргалалт
Та өдөрт хэдэн цаг сууж өнгөрөөдөг вэ. Ингэхдээ телевизорын өмнө болон машинд суусан цагаа оруулахаа мартав. Та энэ бүхнийг тооцоолоогүй байж болно. Хэрэв мэдвэл гайхалтай их тоо гарна даа.

Одоо харин мэдэж аваад түүнтэй хийх тэмцлээ хөдөлгөөнөө идэвхжүүлэхээс эхэлье. Судалгаанаас үзвэл, илүүдэл жинтэй хүмүүсийн 93 хувь нь өдөрт 2 цагаас илүүтэйгээр телевизор үздэг байна. Учир нь телевизор үзэж байгаа хүн үндсэндээ хөдөлгөөнгүй суудаг. Зурагтын өмнө сууж байгаа хүний зүрхний цохилт удаашран цусны даралт, бодисын солилцоо нь юу ч хийлгүй сандал дээр сууж буй хүнээс ч илүүгээр буурдаг.

Үүний үр дүн нь хүн гадагшлуулах ёстой илчлэгийн хэмжээг цагт 20~30 хувь хүртэл бууруулдаг. Өөрөөр хэлбэл, та өдөр тутам 5 цагийг зурагтын өмнө өнгөрөөдөг бол сард дундчаар 1 кг (энэ үедээ хүн ямар нэг хэмжээгээр идэж байдаг гэдгийг тооцохгүйгээр) таргална.

Үүнээс урдчилан сэргийлэхэд их амархан.

Та хэрвээ дуртай нэвтрүүлгээсээ салах дургүй бол хажуугаар нь заавал өөр нэг зүйлийг (нэхэхч юм уу) хийх хэрэгтэй.

Хамгийн зөв нь зарим нэг энгийн дасгал хөдөлгөөнийг хийж байх явдал.

Угаалгын машин, зурагтын удирдлага гэх мэтчлэн хэрэгслүүд таны цагийг хэмнэх боловч гадагшлуулах ёстой илчлэгийг багасгаж байгааг мартах хэрэггүй.

Хөдөлгөөний эрчмээ нэмэгдүүлэх нэг зам бол гэртээ хийх уламжлалт ажлаа үе үе хуучнаар нь хийж байх явдал. Хэрэв та өөрийн жингээ хэвийн хэмжээнд барьж байх сонирхолтой бол долоо хоногт 15 цагаас доошгүй хугацаагаар дасгал хийх хэрэгтэй.

Энэ бол мэргэжилтнүүдийн тооцож гаргасан хамгийн доод хэмжээ юм.

Хооллох зуршилтай холбоотой таргалалт
Таны хооллох буруу зуршил, сул талууд өөрийг чинь таргалуулахад бага биш үүргийг гүйцэтгэнэ. Идэж уух зүйлс хүний амьдралын эргэн тойронд хаана ч байнга оршиж байдаг. Тэдгээрээс босож суухдаа, гүйж харайхдаа ч шүүрэхгүй өнгөрөх хэцүү.Эдгээр хүчин зүйлүүд дотроос хамгийн хачирхалтай нь аз жаргалтай хосын амьдрал байдаг явдал юм.

Хэдийгээр гэр бүлийн аз жаргалын төлөө та өөрийн гуалиг сайхан бие төрхөө алдахыг хүсээгүй ч, энэ нь олон тохиолдолд амьдрал дээр нотлогддог.

Гэрлэснээс хойш хоёрхон жилийн дотор л хүүхнүүд жил болгон 0,5~ 2 кг хүртэл жин нэмж эхэлдэг байна.

Үүний шалтгаан нь гэр бүлийн гишүүдийн хооллолт, амьдралын хэв шинж, зуршил нь аяндаа ижилсдэг бөгөөд ингэхдээ эмэгтэйчүүд зүй ёсоор эрэгтэйгээ даган өөрчлөгдөх талтай байдаг.

Гэтэл эрэгтэйчүүд өөрийн илчлэгийг гадагшлуулах чадвараар эмэгтэйчүүдээс 25 хувь илүү байдаг.

Хэрэв та нөхрөөсөө бага зэрэг илүү идэвхтэй байж чаддаг бол нөхрийнхөө идсэнтэй ижил хэмжээний хоол идсэнээрээ илүү таргалах магадлалтай.

Хэрэв эмэгтэй та ганцаараа амьдардаг бол оройн хоолоо зөвхөн зууш энэ тэрхнээр аргалаад өнгөрөх, эсвэл бүр юу ч идэхгүй байх нь элбэг. Та гэр бүлтэй, тэр тусмаа өнөр өтгөн бол та хүссэн хүсээгүй хэд хэдэн төрлийн хоол бэлтгэхээс гадна бас хүүхдийн идээгүй хоолыг ч өөртөө шингээх шаардлага гардаг.

Хэрэв танд хоол асгах нь цээртэй санагддаг бол хүүхдүүддээ хоол аягалахдаа бага багаар хийж хэвшвэл тэд нар дахин нэхэж ч болзошгүй.

Таны турах үйл хэрэгт танай гэр бүлийн бусад гишүүдийн дэмжлэг чухал гэдгийг санаж байх нь зүйтэй. Долоо хоногийнхоо хоолны цэсэнд өөрсдийн идэх дуртай хөнгөн чанарын өөх тос багатай хоолыг заавал оруулж, дахин дахин оройн цай уух гуйлтанд автахгүй байх нь чухал. Нөхөртэйгөө хамт хөдөлгөөнт гимнастик, спортоор хичээллэхийг хичээгээрэй. Энэ тохиолдолд эмэгтэйчүүд эрэгтэйчүүдээс илүү шургуу байдгийг амьдрал харуулдаг.

Ганц бие эмэгтэйчүүд ихэнхдээ босон суун гүйж харайхдаа идэж уухаа амжуулдаг зуршилтай. Та ч мөн тэдний адил тэндээс ч нэг тараг, эндээс ч нэг боов үнхэх дуртай бол аяндаа хаана, юу идэж ууснаа ч мэдэхгүй байнгын өлөн байдалд орж эцсийн дүндээ хэт их идэх зуршилтай болно. Ингэхгүйн тулд үгүй ядаж нэг удаа ч гэсэн таны хоол иж бүрэн, тохь тухтай нөхцөлд өнгөрөх хэрэгтэй .

Бодисын солилцоотой холбоотой таргалалт
Бодисын солилцоо буюу метаболизм гэдэг нь хүний бие организмын илчлэгийг зарцуулах, өөрөөр хэлбэл, таргалалтыг зохицуулах механизм гэж болно. Зарим нэг эмэгтэйчүүд удамшлын онцлогоос шалтгаалан өөрийн биед хуримтлагдсан өөх тосыг бусдаас илүү хурдан гадагшлуулдаг. Гэхдээ нас, жин, амьдралын идэх, хооллолтын онцлог нь бодисын солилцоонд багагүй үүрэг гүйцэтгэнэ. 25 наснаас хойш хүн булчингийнхаа 200гр орчмыг жил бүр алдаж байдгаас наслахын хирээр метаболизм удааширч эхэлдэг. Хэрэв таны булчин шөрмөс идэвхтэй ажилладаггүй бол тэрээр аажимдаа хатангиширч тогтонги байдалтай болно. Энэ нь таны илчлэгийг гадагшлуулах процессыг 200~400 нэгж хүртэл багасгаж, улмаар долоо хоногт 200~500 граммаар жин нэмэх нөхцлийг бүрдүүлнэ.

Удамшилтай холбоотой таргалалт
Судалгаагаар, удмын ген нь таны таргалалтанд 70 хувийн үүрэгтэй. Хэрэв таны эцэг эхийн аль нэг нь тарган бол таны таргалах магадлал өндөр байна гэсэн үг. Эцэг эх хоёулаа тарган бол таны таргалах магадлал мэдээж илүү өндөр болж таарна. Гэхдээ та эцэг эхийнхээ жинг тэр чигээр нь удамшиж авна гэсэн үг биш, зөвхөн тодорхой хүрээнд л магадлал өндөр байна гэдгийг анхаараарай. Энэ хүрээнд байх эсэх нь таны хооллолт, хөдөлгөөний идэвхээс хамаарна. Хэдийгээр гадаад төрхөөрөө эцэг эхтэйгээ адилхан ч тэдний таргалах шинжийг аваагүй ч байж бас болно. Гэхдээ ерөнхий төрх нь байж л байгаа.

Хүн удамшлын шинжтэй таргаас гадна насны онцлогоос хамааран жин нэмэх хандлагыг өвлөн авсан байх нь ч бий. Хэрэв таны удмынхан 30 нас хүртлээ жингээ барьж, 50 насандаа мэдэгдэхүйц таргалсан бол та үүнийг санаж зохих арга хэмжээг урдчилан авч байх хэрэгтэй.

Наслалт ба жирэмсний дараах үеийн таргалах хандлага нь ихэнхдээ удамшилтай холбоотой байх нь элбэг.

Жишээлбэл: Таны жирэмсэн үеийн биеийн өөрчлөлт ээжтэй чинь тохиолдсон тэр л жишгээр үргэлжилдэг байх жишээтэй. Гэхдээ жирэмслэлт нь жин нэмэх шалтгаан биш юм.

Хүн яагаад таргалдаг вэ
Мэдээж хэрэг таны танил эмэгтэйчүүд дотор өөрийн гоо үзэмж, гуалиг төрхөө алдахаас ч айлгүй нэг дор 2 ш бялуу идэх зоригтон байж л байгаа. Зарим нэг нь ч идсэн идээгүй адилхан л таргалсаар байдаг.  Судалгаагаар залуу бүсгүйчүүдийн 20 хувь, 30 настнуудын 40 хувь, дунд насны бараг тал хувь нь илүүдэл жингийн асуудалтай байдаг нь тогтоогджээ.

Яагаад юу ч идэж уусан зарим нэг хүүхнүүд гуалиг төрхөө хадгалж чадаж байхад, зарим нэг нь илүүдэл жингийн асуудалтай байдаг вэ. Үүний хариулт нь их амархан, зөвхөн таны хүлээн авч байгаа илчлэгийн тоо хэмжээнд байгаа юм.

Хүний авч байгаа болон зарцуулж байгаа илчлэгийн хоорондох тэнцэл олон зүйлээс хамаарна. Хэрэв та  авч байгаа илчлэгийг бүрэн зарцуулж байгаа бол таны жин хэвийн байж чадна. Үгүй бол үлдэж байгаа илчлэг нь таны биед хуримтлагдах нь ойлгомжтой.

Хүний зарим нэг шинж тэмдгээр нь түүнийг таргалах талдаа эсэхийг мэдэж болдог. Хэрэв таны шинж таргалах талд гарвал оройтоогүй дээрээ зохицуулах боломжтой.

Хэн урдчилан сэргийлж чадна, тэр тэмцэж чадна гэж ярьдаг шүү дээ.

ИДСЭНЭЭС БОЛЖ ТАРГАЛАХГҮЙ – Эмчийн зөвлөгөө
Танд яагаад хоолны дэглэм туслахгүй байна вэ. Хүмүүс ихэнхдээ яагаад турж чадахгүй байгаагаа байнга асууж байдаг. Ийм ихэнх хүмүүс илүүдэл жингээс салахаар олон жилийн турш үйлээ үзсэн мятаршгүй тэмцэгчид байдаг. Энэ хүмүүсийг олон төрлийн хооллолтын дэг, илчлэггийн хэмжээ болон орчин үеийн бялдаржуулах системийн тухай бүрэн ойлголттой болсон амьд нэвтэрхий толь, хамгийн дэвшилтэт гоо сайхны төвүүдийн замыг заагч, тураах эм, бэлдмэлүүдийн лавлах гэж хэлсэн ч болно.   Ийм хүмүүсийг хоолны дэглэмийн сүүлийн үеийн мэдээ, тураах үйлчилгээтэй олон төрлийн багаж, үнэртэн зэргийн тухай яриагаар гайхуулахгүй л болов уу. Эдгээрийн ихэнх нь сэтгэл гутран аргаа барсан үедээ л ирж байгаа нь ойлгомжтой. Тэдэнд гоо сайхандаа зарцуулсан хөрөнгө мөнгөнийх нь тухай сануулах нь илүүц зүйл. Мэдээж хэрэг тураах талын олон тооны хүндэвтэр арга хэмжээ аваад бүсгүйчүүд турж байгаа нь үнэн гэдэгтэй маргах зүйл байхгүй. Гэхдээ богино хугацааны дараа эргээд алдсанаа нөхөөд байгаад л учир нь байгаа юм.  Хэзээ нэгэн цагт би турж чадна гэж үү хэмээн аргаа баран асууж суугаа дунд насны эмэгтэйчүүдийг хараад өрөвдөхгүй байхын аргагүй. Надтай олон сараар юм идэхгүй явсаар 30~50кг турсан, өдөрт 2~3алим,3ш жигнэмэг идээд ч жингээ хасаж чадахгүй хүмүүс ч уулзаж байсан. Тэр байтугай 5~10 жил жингээ барих гэж явсаар мэдрэлийн ядаргаанд орсон хүн ч бий.  Тэд нар олон жилийн турш хүнсний болон гурилан бүтээгдэхүүний дэлгүүр, кафе, нөхөрсөг уулзалт, гэр бүлийн баяр ёслолоос холуур явсан ч эрт орой хэзээ нэгэн цагт тэднийг элдэв амтан өөрийн эрхшээлдээ татан авсан байдаг юм. Над дээр ирсэн хүмүүс дотор араатны ходоодтой аварга идэштэн, идэхээс байгаа бүх бололцоогоор зугтсан өрөвдөлт хүний аль аль нь байсан.  Тэр бүх тохиолдолд би идэхээ хязгаарлахгүй байж болно гэж бүрэн хариуцлагатайгаар   хэлдэг дээ. Учир нь өнөөдөр турах асуудлаар ноёрхож байгаа ойлголт нь үндсээрээ буруу юм. Өнөөдөр та бүхэн хаана ч очсон тал бүрээсээ илүүдэл жин гэсэн ганцхан үгийг сонссоор байна. Энэ нь зөвхөн асуудлын мөн чанарыг л зааж байгаа юм. Тогтсон энэ хэллэг ойлголтоос л үйл ажиллагаа буруу хандлага руугаа явж байгааг олж харж болно.