Би бол..

Энхбаатар миний бие болбоос…

  1. Бүтэн нэр: Цэгэмэн овогтой Доржхорлоогийн Энхбаатар.
    Та нар өөр цэгэмэн гэдэг овогтой хүн хайгаад олохгүй. Энэ овгийг би өөрөө зохиосийн. Утга нь .mn буюу Цэг М Н гэсэн утгатай. Дунд нь зөөлрүүлэх гэж э үсэг жийрэглэв. Гүррагчаа Сансар гэдэг овог зохиосон гээ биддээ?
  2. Төрсөн он сар өдөр: 1976 оны 10 сарын 20нд төрсөн
  3. Орд: Жинлүүр
    Энэ ордныхоны тухай зурхайд олон байдаг. Гэхдээ яг өдрөөр нь бол бас өөр өөр байдаг аж. Жинлүүрийн ордны 10 сарын 14-23 төрсөн хүмүүс болбоос өөрийн өвөрмөц зан, баялаг мөрөөдөмхий сэтгэхүйгээрээ даруу ичимхий зантай ч бусдын дунд ялгагдаж харагддаг. Тэд маш дур булаам. Тэд ойр хавийнхныгаа татах хүчтэй. Эд нар эцэг эх найз нөхөддөө эрхэлсээр эрхийн тэнэг болсон байдаг. Тэд өөртөө маш хайртай учир хурц ухааныхаа дагуу юм юмны учрыг хурдан олж, өөрөөрөө бахархаж эхэлдэг. Эд нарын дунд маш ухаантай авьяаслаг хүмүүс байдаг. Энэ нь байгалиас заяасан зүйл юм. Тэд үнэнч найдвартай хань болж чаддаг. Хувь заяа нь тэдэнд сайн санаа уужим сэтгэл заяасан байдаг. Хэрэв та өөрийнхөө зурхай хармаар байгаа бол энд дараарай

    Харин одоо муу талыг нь хэлсэн зурхай.
    Аз нь харьчихсан гэж болохоор хүмүүс л энэ ордонд төрдөг. Хоёр нь гар нь хоёулаа буруу. Сонсгол, хараа муутай. Нэр төрөө хамгаалах, наргианы мэдрэмж нь жаахан хүүхдийнх шиг. Тэд мөнгөтэй, өндөр албан тушаалтай, бүтэлтэй хайр дурлалтай байх нь тун ховор. Шийдвэр гаргаж ёстой нэг чаддаггүй хүмүүс болохоор өчүүхэн төдий шийдвэр гаргах хэрэг болоход гар хөл нь салганан, хар хөлс нь цутгасаар ухаан самуурдаг болохоор ямагт өөр хэн нэгэн нь тэдний өмнөөс шийдвэр гаргаж байдаг. Юу ч ойлгож, мэдэрдэггүй мөртлөө өөрийгөө урлагийн талаар нарийн мэдрэмжтэй хүн болгож харуулах дуртай. Өөрийгөө өрөвдөж, дөвийлгөх нь дэндсэн дурдатгал, дурсамж бичих нь олонтаа. Та өөрийн рентген зурхайг энд дарж хараарай
    Харин эротик зурхай хувь нууцтай холбоотой тул далд хийлээ. Харин өөрийнхөө эротик зурхайг эрчүүд эндээс харин хүүхнүүд эндээс тус бүр харж болно.

  4. Жил: Луу
  5. Эхнэртэй. Охинтой. Охин маань 2000 оны 12 сарын 9 төрсөн.

4 thoughts on “Би бол..”

  1. hehe. @bayarhuu yu yariad bna ve? yaahaaraa hyatad uner unertej bna gej? oilgosongui.

    @enhbaatar ajild chin amjilt husey. yamarch l bsan todorhoi hemjeeni amjiltand hurch zurhaigiinhaa muu/dutuu gesen taluudiig davsan shig bna. dot.mn chin neteer haa saigui l baih yum.

  2. Профиль родильного дома 17 г.Москва – принятие ранних родов. КДО (диагностическое отделение) которое имеется при родильном доме, проводит процедуру ЭКО. Более того, в состав роддома включаются 2 женские консультации – №8 и №4, пациентами которых становятся жительницы САО столицы.

    Двадцатилетний юбилей родильный дом 17 отметил в 2013 году. За столь долгий срок была налажена работа: используются классические схемы и новые методики в области акушерства и гинекологии. Роддом по праву считается наилучшим заведением родовспоможения в Москве и области. Без преувеличения можно сказать, что он считается одним из элитных во всей РФ. Роженицам и новорожденным оказывается всевозможная медпомощь на высоком профессиональном уровне с использованием качественной, отвечающей стандартам аппаратуре.

    17 роддом москва

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

You may use these HTML tags and attributes: <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>