9 сарын 1 болоод ерөөсөө бидний баяр даа

БөжүрэйНомхон морио үүрлээ дээ
Номтой цүнхээ үүрлээ дээ
Ээжийгээ үүрээд аавыгаа үүрээд
Эрдэм сурахаар явлаа даа…Бага байхад энэ дууг дуулаал хичээлдээ явдаг байлаа даа.. 9 сарын нэгэн болоод охиноо сургуульд орууллаа. Хятад хэлний сургалттай сургууль юм. Анхнаасаа л хятад сургуульд оруулая гэж бодсийн. Хавар нэг сэрсэн чинь бараг бүх сургууль хүүхдүүдээ бүртгээд дуусчихсан гэдэг юм сонсоод зунжин бүх хятад сургуулиудыг судалсаар байж нэг юм Хшиг гэдэг сургуульд оруулж санаа амарлаа. Эхэлж орж байгаа хүүхдүүдэддүрэмт хувцсыг нь үнэгүй өгдөг юм байна. Өдөр цай хоолтой, унаагаар авч хүргэж өгдөг гэх мэт зүйлс нь надад таалагдлаа. Анх надад танилцуулсан хүн нь ч гэсэн их сайн тайлбарласан болохоор шууд л итгээд оруулчихлаа.

За тэгээд охиноо нээлт дээр дагуулаад очлоо доо. Тэгсэн нээлтэн дээр нь хүүхдүүд гитадаар дуржигнуулан ярилаа шүү.. Ни хао, лянь пин зио ди ли ү ляо мао дин хо синь тин ци ха ро бао шү гээлл.. Би ч их л анхааралтай чагналаа. Үнэхээр зөв зүйтэй юм ярьжийнаа. Гэтэл охин маань ойлгодоггүй “Би хятад хэл мэдэхгүй юм чинь одооо яанаа” гэсэн нүдээр над руу гайхан харлаа. Хэ хэ хэ хэмээн хоосон инээгээд “Миний охин онц сурвал аав шигээ хятад хэлийг гаргуун сайн эзэмшинэ шүү дээ” хэмээн хэлээд толгойг нь иллээ. 9 сарын нэгэндээ хичээл хийсэнгүй ангид нь орж багш шавь нар танилцав. Гэтэл манай лагерийн арын айлын хүү манай охины сургуульд явдаг юм байна. Тэр хоёр их байнаа. Бие биенээ дуудаал, жиг жуг гэлцээл… За тэгээд автобусны хуваарийг хараад тэмдэглэн аваад гэртээ харилаа. Хар өглөө 7 цаг 35 минутад автобус ирж авах юм байна. За тэгээд 9 сарын 3 болж хар өглөө охиноо дагуулаад автобус ирэх зосгоол дээр очлоо. Өөртөө томдсон цүнх үүрсэн охиноо хараад өрөвдлөө. Гэрийн хаяанд шахуу байх цэцэрлэг рүүгээ хүртэл уйлааан майлаантай хүргүүлж очдог охин маань ганцаараа автобусанд суугаад явлаа… Дотор эзгүйрээд уйлах гээд ч байгаа юм шиг болов. Нээг л их хол алсын замд үдэж байгаа ч юм шиг. Онц сураарай Бөжүрэй.

11 thoughts on “9 сарын 1 болоод ерөөсөө бидний баяр даа”

  1. 9 сарин 1-н гэдэг өдрийг мэлээн хэдэн жил чихний хажуугаараа өнгөрөөж явлаа. Харин энэ жил миний хүү сургуульд орж байгаа болхоор манай гэр бүлийн хувьд хамгийн чухал өдөр боллоо. Би хүүгээ анх сургуульд ороход нь гараас нь хөтлөөд сургуульд нь хүргэж өгнө гээд л бөөн бөөн гоё бодлууд бодож явдаг байлаа. Гэтэл тэгж чадсангүй ээ. Холын орнооос сэтгэлдээ дурэмт хувцас нь зохиж байгаа болов уу, ямар харагдаж байгаа бол гээд янз янзаар төсөөлөн дотроо бодон нүдэндээ нулимстай л сууж бна. 5-хан настай хуугээ нээх том цүнх үүрээд, хэлийг нь мэдэхгүй багш нараар хичээл заалгуулаад, учраа мэдэхгүй сууж байгаа байхдаа гэж бодхоор өөрийн эрхгүй хооолой зангираад бнаа. За за ёстой гоё блог бичсэн бна.

  2. Хүүхдээ 2 жил илүү тэжээчих гээд гэцүү байнаа ууу? 5 настайд нь оруулаад байхдаа яадийн? Эрэгтэй хүүхэд одоо атамануудад дээрэлхүүлээд сургууль явах сонирхолгүй болно доо. 5 нас 7 нас гэдэг асар их зөрөө шүү жоохон хүүхдийн хувьд бол. Ухаан санаа, тархины хөгжил, ойлгох чадвар, бие бялдар, сэтгэхүй энэ тэр гээд. За за гэхдээ баян хүмүүс лаагаа иднэ үү луувангаа иднэ үү маньд ямар хамаа байхав..

  3. Хэхэ. найз минь чи ч морь, цүнх 2ууланг нь л үүрчихдэг байсан байхоо. Харин мань нь үүрэх морь байхгүй, зөвхөн үүрдэг цүнхтэй хотын нусгай жаал байлаа даа…

    За тэр наргиа ч яахав. Харин үнэхээр сайхан бичлэг байна.

  4. Unshij suuhad nudniig mini nulims burhej blaa. Neeree l huuhed gedeg uneheer huurhun shuu.
    Namaig joohon bhad egch maani neeh goe ulaan urzaalka baridag baisan ni nadad mash ih taalagddag blaa. Tegeed eejiigee gadaad yvahad ni yg tiim ulaan urzaalka zahiad yvuulsan eej avchraagyi, medeej yaj yg tiim baih be de. Bi odoo hurtel ulaan urzaalkatai boloh ymsan gesen husel maani baij l baidag ym. Egch maani minii setgeliig bodood huuchin ch gesen nadad beleglej bsand ni ih bayarladag ym. Ohinoo anh surguulid orohod ni nuhur ohin 2-too ene dursamjaa yrisan chini ter 2 maani namaig uruvduud bi yrij bhdaa uilaad ineedemtai l ym bolj bsan. Hunii amidralin zarim tuuh davtamj boldog ymuu gej bodogdood ohin maani say 3-r angidaa orohdoo huuchin tunh ni baihad oor neg tunh taalagdsan avaad uguuch geed bi ch ug duugyi l avch ugsun. Ohin maani ih bayarlasan.

  5. eejiigee uureed, aaviigaa uureed erden surahaar yavlaa daa.

    хэхэхэхэ, хөөөрхөнийм. хөөрхий минь хичээл дээрээ ядарвал яанаа? гэнэт бие засмаар болоод байхад нь багш нь гаргахгүй бол яанаа. гэээл зүсэн зүйлийн байж болох муу юмнуудыг ургуулж боддог байжилээ. Охин үрээ анх сургуульд орж байх үед

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

You may use these HTML tags and attributes: <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>