3 дугаар шат гэж юу вэ

Таргалалт таны ухамсарт хэвийн мэтээр хүлээн авагдсан бие организмыг гаднаас хүчээр өөрчлөх гэсэн аливаа оролдлого организмд маш их дарамтыг учруулна. Ингэснээр жин нэмэгдэх 3 дугаар шат эхэлж байгаа юм. Хэдийгээр энэ шатыг өнгөрсөн зууны эхээр анх нээсэн боловч зөвхөн сүүлийн 20 жилд л жинхэнэ ёсоор анхаарал хандуулж эхэлжээ.  Олон жилийн судалгаа шинжилгээгээр, хүндэд тооцогдох бүх өвчнүүдэд энэ шат нь ёс мэт дагалдаж байдаг байна. Энэ нь бие эрхтэний дотоодод бидний хүсэл зоригоос үл хамааран бий болно. Жирэмсэн үеийн нөхцөл байдал, эхийн хүүхдэдээ хандах хандлага зэргээс хамааран бид энэ үеийг дамжих л болдог. Хүн бага залуу үедээ аливаа нөхцөлд амархан дасаж, сэтгэл зүйн дарамтыг ч хөнгөн давдаг. Энэ насанд 3 дугаар үе тийм амар анзаарагддаггүй, хэрэв өөрөө хүсвэл илүүдэл жингээ ч амархан гээж чадна. Наслахын хирээр хүний амьдралын эрч хүч бууран сэтгэл зүйн дарамтанд орох нь их болж, энэ шатны цэцэглэн хөгжих суурь нэмэгдэнэ. Энэ үед таны бие цогцост эд эрхсийн гүн гүнзгий хорт өөрчлөлт зуршил болон тогтож, сэтгэл зүйн хувьд энэ бүхэндээ дасан бие организмд бусад дагалт (хаван, целлюлит г.м.) шинж тэмдгүүд илэрнэ. Энэ үедээ хүн эмгэгтэй гэмээр хоол хүнсэнд дурлаж, хэрэв цаг тухай бүртээ хооллохгүй бол уур хүрэх, гутрах, огиудас хүрэх зэрэг шинж тэмдгүүдээр таагүй байдлаа илэрхийлнэ.

Тэгэхээр одоо та бүхэн яагаад таргалаад байгаагаа гол гурван үе шаттай холбон авч үзээрэй.

  1. Уураг тархины таламо~париентал хэсгийн өөрчлөлт
  2. Хоёр дугаар шат буюу таргалалтыг хэвийн мэт хүлээн авсан ухамсарт төсөөлөл
  3. Гуравдугаар шат буюу эмгэгт хэв шинж

Энэ процесс үүсэх үндэс нь юу вэ. Яагаад дээрхи гурван үе шатууд бий болдог вэ Ингэхийн тулд хүн төрөөд хийх анхны рефлекс болсон үйлдэл юу вэ гэж асууя. Мэдээж хэрэг эхийн хөхийг хөхөх шүү дээ. Хүн болгоны хувьд ээж гэдэг бол анхны бодит биет орчин болно. Тэгэхээр тэр хүн таны ухамсарт ямар мэдрэмж төсөөлөл үлдээсэн байна.

Тэр бүхэн чинь л таны хэв шинжийг ерөнхийд нь бүрдүүлж, нэгдүгээрт; уураг тархины таламо~париентал хэсэг, хоёрдугаарт; таны материаллаг төрх болох биеийг бүтээх үндэс нь болж өгнө.

3 thoughts on “3 дугаар шат гэж юу вэ”

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

You may use these HTML tags and attributes: <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>