Турж байгаа хүмүүсийн гаргадаг нийтлэг алдаа

Өвлийн улирлын ерөнхий зураглал бол ширээ дүүрэн хүнс, зурагт, диван гэж зураглаж болно. Амьдралын үргэлжлэл нь идэх, эцэс төгсгөлгүй үргэлжлэх телесериал, ток шоу, унтах, унтах, унтах… Нэгэн цагт өөрийгөө толинд хараад итгэхгүй л болов уу.

Хэдийгээр үүнийг хүлээн зөвшөөрөхөд хэцүү боловч үнэн нь тэр л дээ. Турахаар бид олон удаа оролдсон ч ямар ч үр дүнд хүрэхгүй байгаагийн бурууг өөрөөсөө хайх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл юуг ч юм бэ бид дутуу хийж байна. Эдгээрийг нэрлэхийг оролдьё.
~ хэрэв танд идэхээс өөр хийх зүйл байхгүй бол хөргөгч зурагтынхаа хооронд аялахын оронд дуртай ямар нэг зүйлээ бодож олон хий. Зав зай ихтэй байна гэдэг яав ч сайны ёр биш. Хийх юмгүй хүн л иднэ шүү дээ.
~ турах тухай үргэлж бүү бод. Өөрийн биеийг бүү албад. Тэр тусмаа ходоодоо.
~ хүссэнээ л ид. Илүү хэрэггүй. Тэгвэл гахай болно.
~ тэссэнгүй гэдэг нэг тайлбар бий. Энэ бол идэхгүй, эсвэл түр хугацаагаар идэхээ хязгаарлаад дахин үргэлжлэхийг хэлнэ.
~ үүний дараагаар цайрах гэдэг ойлголт гарна . Нэгэнт л идэж эхэлсэн бол юу тааралдсанаа иднэ. Бүр юм идэх хүсэлгүй ч байсан.
~ маргааш гэдэг өвчин. Маргааш л яг турж эхэлнэ, өнөөдөр сайн идэж авья гэдэг ч юмуу. Ганцхан маргааш нь хуримтлагдсан илчлэгийг хэрхэх вэ гэхэд л учир бий. Гунигтай ч турах ажлаа дахиад л маргааш өдөрт шилжүүлнэ.
~ хүн үргэлж л хивж байхыг хүсдэг. Гэхдээ гурилан зүйл биш жимс байхад яагаад болохгүй гэж. Амттайгаас гадна илүү ашигтай.
~ Өөрийгөө үзэн ядах хэрэггүй. Их идэхийн донгоос хойш хүн өөрийгөө толинд харан дотоод сэтгэлдээ тунгаах нь элбэг. Ингэхдээ өөртөө байгаа ямар нэг сайн зүйлээ олж харахыг хичээ. Хөлөн дээрх мэнгэ ч юм уу, сормуус гэх мэтээр. Ингэж таашаал авах нь танд тусална.
~ Ертөнцийг өөр нүдээр харахыг хичээ. Ингэвэл олон сайхан зүйлс таны харааг булааж ч магадгүй. Сүүлийн үед таны бодол зөвхөн идэх үү, байх уу гэдэгт л төвлөрч байсан байна. Бүхнийг мартаад гадагшаа гар.
~ Өлсөх хэрэггүй. Өлөн ходоод хоол нэхэн таныг зовоож байгаа ч биеэ барин заавал чихэр, төмс байх биш өөр таны биеийн гоо сайхныг алдагдуулахгүй ийм хүнсийг сонгож сур.
~ орчин тойрныхноо би их таргалж байна уу гэх зэргээр битгий зовоо. Хэн нэг нь тийм байна аа гэвэл та сэтгэлээр л унахын нэмэр шүү дээ. Тэгээд ч хэрэггүй асуултаар хэн ч турдаггүй. Харин толиндоо өөрийгөө харан өөртэйгөө ярь.
~ Өөрийгөө хайрлах хэрэггүй. Турахаар шийдсэн л бол турах л хэрэгтэй. Өнөөдөр онцгүй өдөр, гариг эрхэст таагүй гэх зэргээр өөрийгөө бүү хуур. Үүнээс улам л дордоно.
~ Өөрийгөө шалга. Үнэхээр хүсч байгаа бол хийх л хэрэгтэй. Ингэхдээ эхлэхэд биш үргэлжлүүлэхдээ гол нь оршино гэдгийг санаж бай. Магадгүй та хэд хэдэн удаа ч эхэлсэн байхыг үгүйсгэхгүй.
~ Хүүхдүүдэд л том хувцас авдаг. Зарим эмэгтэйчүүд өөрийгөө урамшуулах зорилгоор нэг хоёр размер бага хувцас авах нь бий. Минийхээр бол энэ хувцас нь дараа удаа орохгүй болохоор улам илүү л сэтгэл гутрах болдог. Тиймээс өөртөө таарсан, өмсөж болохоор хувцас авч бай.
~ Юуг ч битгий хойш тавь. Сүүлд турахаараа гэх мэтийн үгүүдийг март. Тэгвэл одоо яах ёстой вэ.
~ хэрэв турахаар шийдсэн бол одоо л эхэл. Тэгвэл болж л таараа.

10 thoughts on “Турж байгаа хүмүүсийн гаргадаг нийтлэг алдаа”

  1. Mongold ter jims chine haana bn. Dandaa hujaagiin hognuud baidag sh de. Nomingiihon hurtel Zahaas hudaldaj avaad savlaj zardag gej bn sh dee. Ter hogiin jims nertei horond ne hordsonoos talhaa ideed targalaj baisan ne deer bh oo.

  2. Arai ch tegj yarij bolohgui bhaa…Hichneen tiim ch gsn zaaval talh gehgui uur orluulah zuil olj bolno sh tee…Manaihan tegj bgaad zarimdaa ih uhamsar muutai, yum bologniig bolohgui geel dairaad bhiin.Bolgoh gej zutgej yavaa negnee er demjine gej bhgui shuu.Ingvel yaj hugjih yum be.Gantshan ene jishee ch bish, er ni l…

  3. jims tarag id . chihergui tarag shuu. bi 2 jiliin omno 85 kgs bsan shuu odoo 67 gevch zorilgo maani 60 kg . ih tevcheer hoolnii deglem ene ni zovhon eruul hool l songoj hereglej 1riin helsen hujaa jims idej tursan yum daa . nadaas zovolgoo avahiig husvel mnjargal_17@yahoo.com

  4. hi, harin turahiig mash ih huseed bdag yaj turahaa meddeguie bi ug n jims ihtei orond bgaa l da dandaa l jims iddeg gesen ch turahgui un bi ug n 52kg bsiin odoo 59 bolchihood setgeleer joohon unaad bnao end daanch gimd yvj chadahgui un,ug n setgel sanaagaaraa ooriigoo turj bna geel bodood bdag boldoggui shu bi tegej ih ooh tostoi ilchleg ihtei hool eroosoo iddeggui dandaa l tarag jimshen tegeed hongon hool iddeggiin,yaj turah ve,oor arga bnuu!

  5. bi odo 17toi neg ymand het tuilshirdag zantai l da tgd odo3honog usnas or yu ch amsagu olsoj bga ch tesed l bn 7honog bld jinhene hoolnii deglemd orno gj shidsen omno n yg mar.s onodor mi muu odor odo tuuni b.d blh gj bn geh metchlen ih hoishllulsan gehde odoo sn tevchij bn ene aldanud yg uneher unen shu turah gj bga humus yg odonos ehled 7s hoish ym idehe bolichih tgd l bloo ene bl battai

  6.  

    #515 Tuya_love 2013-01-19 20:54
    Hi busguichuudee Ta nartaa l gehed mergejliin hynaltiin gazraar batalgaajsan mash sain chanartai goolig belhuustei bolgoh belhuusnees busad targalalttai hesegtee ch naaj boloh eldev harshil,sorog noloo uzuulehgui turaah naalt zarna.99679811
    Quote
     

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

You may use these HTML tags and attributes: <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>