Японы турах арга болой

Элдэв эм тан хэрэглэхгvй, зөвхөн энэ аргаар хоолны тусгай дэг барихад та 13 хоногт биеийн жингээ 7-8 кг-аар хасч чадна. Тогтоосон хугацаанд дор дурдсан маягаар хооллоход хvний биеийн бодисын солилцоо өөрчлөгдөж, хоолондоо дасдаг төдийгvй дараагийн гурван жилд ч жин нэмэхгvй гэж Японы “Мэло” эмнэлгээс дvгнэлт гаргажээ. 13 хоногийн хугацаанд давс, элсэн чихэр, архи дарс, гурил, чихэр огт хэрэглэхгvй байх хэрэгтэй. Харин хоолны завсар зайгаар рашаан буюу буцалгасан ус хязгааргvй ууж болно. Хоолоо зөвхөн энэ дэс дараалын дагуу идэх хэрэгтэй. Ингэвэл бодисын солилцоо зөв явагдана.НЭГ ДЭХ ӨДӨР

Өглөө: Хар кофе
Өдөр: Чанасан өндөг хоёр ширхэг, Ургамлын тостой шинэ байцааны салат, нэг аяга томатны шvvс буюу нэг ширхэг улаан лооль
Орой: Шарсан буюу чанасан загас, Байцааны салат

ХОЁР ДАХЬ ӨДӨР

Өглөө: Хар кофе, хатаасан талх
Өдөр: Шарсан буюу чанасан загас, Байцааны салат
Орой: Чанасан vхрийн мах 200 гр, нэг аяга тараг

ГУРАВ ДАХЬ ӨДӨР

Өглөө: Хар кофе
Өдөр: Тvvхий өндөг гурван ширхэг, Чанасан лууван /ургамлын тостой, 150 гр хатаасан бяслаг
Орой: Алим

ДӨРӨВ ДЭХ ӨДӨР

Өглөө: Хар кофе
Өдөр: Шарсан яншуй, Пастерникийн ургамлын тостой салат, Алим
Орой: хоёр ширхэг чанасан өндөг, Чанасан vхрийн мах 200гр, Ургамлын тостой байцааны салат

ТАВ ДАХЬ ӨДӨР

Өглөө: Тvvхий лууванг vрж, нимбэгийн шvvсээр амтална
Өдөр: Чанасан буюу шарсан загас 500 гр, нэг аяга томатны шvvс
Орой: Шарсан буюу чанасан загас, Байцааны салат

ЗУРГАА ДАХЬ ӨДӨР

Өглөө: Хар кофе
Өдөр: Тахианы мах 500 гр, Тvvхий лууван буюу байцааны салат
Орой: Чанасан өндөг хоёр ширхэг, Тvvхий луувангийн салат

ДОЛОО ДАХЬ ӨДӨР

Өглөө: Цай
Өдөр: Чанасан vхрийн мах 200гр, Дуртай жимс
Орой: Гурав дахиас бусад өдрийн оройн хоолны цэснээс сонгож иднэ

8-13 дахь хоногт хоолны дэгээ буцааж давтана. Тухайлбал, найм дахь өдөр долоо дахь өдрийн, ес дэх өдөр зургаа дахь өдрийн хоол…гэх мэтээр 13 дахь өдөр нэг дэх өдрийн хоол иднэ. Ингэж жингээ хассаны дараа хоёроос гурван жил жирийн хоол идэхэд ямар ч хориг саадгvй.

66 thoughts on “Японы турах арга болой

  1. Сайн байцгаана уу? Одоо би дөнгөж 12той. Би унаган махтай юм л даа. Тэр нь ч надад зохьдог байсан. Тийм болхоор би 2 жилийн өмнө бол мисс шиг л байлаа шүү дээ. Тэрнээс хойш хичээл ихсээд ч тэрүү хөдөлгөөн багасаад ч тэрүү одоо би бүр 70кг хүрчихсэн. Надад үнэхээр хэцүү байна. Надтай үерхдэг байсан банди нар надаас зайгаа барьж эхлэсэн. Хайртай банди минь хүртэл надтай харьцхаа ч больсон. Энэ ямар том гутамшиг шаналан сэтгэл өвдөлт гээч? Би бүр заримдаа амиа хорлоё ч гэж бодож байсан. Би хичээл орхоос өмнө яаж ч хамаагүй ядахдаа 50 кг болмоор байна. Энэ бүтэшгүй мөрөөдөл үү? Энэ дэглэмийг би барьж чадахгүй ээ. Ийм юм авах мөнгө ч байхгүй. Гэхдээ яаг турна гэвэл ямар ч байсан мөнгө олж чадна. Бас би ийм юм ерөөсөө иддэггүй. Идхээр бөөлжих гээд байдаг. Тэгхээр эгч нараа би турж чадах болвуу? Чадна гэж бодож байвал яаж турах вэ?

    1. Bi omno n ene deglemiig barijiisiin bn gehde ehnii 3 honog hiij bgad l bolitsn odo dahiad hiiy gj bodjiin. 10 jild baihdaa bas het ih computer deer suudag bsnaasa bolood 1 l medehed 10 kg targalchihsn bsan. Togsood uneheer uhaarsan l daa, ymar ch argaar hamaagu tursan n deer ym bn, oortoo itgeh itgelee olj awii gj shiideed yanz buriin turah arga haisn hehe celulite arilgadag massagand orii gsn chn ayguu unetei bn gd manai eej chi odoo ooroo l yaj iij bgad tur eej n tuslii ghde ooroo sn hichee gsn. Ternees hoish jiliin tursh uigaguu turshsnii etsest 10 kg tursan bsn, bainga jingee uzdg bsn l daa gehde humuus haraad aygu turjee ghed n mash ih bayrlaj bsn. Herwee uneheer turii gj shiideed sudlaad oortoo tohirson argaa olood heregleed ywbal udku ur dun n medegddiim bnlee tm bolohoor shantralgu sn hicheegerei. Bi law oroi 6 aas hoish hool idku, odor sn idej awaad bas bainga celulite hailuuldg gd tos turheed massage hiigeed 1 jil blsn. 6 sar doloo honogt 3 as deesh garch guidg . Ene n nadad turahad ih tus bolsn gj boddg, odoo bol jingee barih geel guijaga. Iimerhuu eruul hoolnii deglemuud jgsn zgr ym shg sanagddg, gaigu turshij bgad ali blohiig n bain2 hiigd bwal bas turj magadgu in. Uneheer l turiy gj bwal shantrahgui l bh heregtei. Amjilt husiy :))

    2. minii du odort 100 udaa gedesnii tatalt hii tegvel sariin daraa turan oroi 6 tsagas hoish bitii yum ed chihergui tarag uuj bolon tegvel hevende orondo bas jimes edner edejbai talah edej bolohgui

    3. snuu,,mi duu zvgeere .ehnii udaad mi dvv oroi butu 7oos hoish eruusu hool idej bolohgu ternees umnu l hoolo idej baigaarai bs chiher amttan,chips,gaztai undaa,shokolad erusuu hereglej bolohgui,bs tums,gurilan bvteegdehvvn,goimon hereglej bolohgu udurt 2 l us uuj baigarai,,aan tiin facebook deeres let it shine gd group bga ternees turaax dasgaluudiig n oroi bvr hiij bgarai za yu.ok amjilt mi dvv egch n bs turax gd ene argaar hicheej ehelj bn o, :)

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

You may use these HTML tags and attributes: <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <strike> <strong>