Ашигтай өөх тос

Ижил төрлийн бага шингэцтэй өөх тос. Эдгээр нь чидун жимс, түүнээс гаргаж авсан масло, арахис, авокадо болон түүхий самар, үр тариа зэрэгт байдаг бөгөөд тэдгээрийн ухаалаг хэрэглээ нь хүний биед онцгой ашиг тустай. Энэ төрлийн тос нь хүний биед ашигтай холестериныг нэмэгдүүлэн зүрх судасны болон цээжний хөндийн ракаас урдчилан сэргийлнэ. Хүн өдөр тутмын хэрэгцээт илчлэгийнхээ 15 хувиас доошгүйг энэ л төрлийн өөх тосноос авах шаардлагатай. Үүний тулд чидун жимсний масло болон түүгээр хийсэн майонезээр хүнсээ амтлах хэрэгтэй.
Мөн өдөр болгон ойролцоогоор 30гр самар идэхэд сайн.

Омега~3. Энэ нь олон төрлийн бага шингэцтэй онцгой ач холбогдолтой өөх тос юм. Юуны түрүүнд загас, загасны түрс, зарим төрлийн самар, ургамлын гаралтай тосонд агуулагддаг. Эдгээр нь хортой холестерины хэмжээг багасган зүрхний болон эд эрхтэний үйл ажиллагааг зөв явуулахад зайлшгүй шаардлагатай.
Дэлхийн олон орны ард түмэн, түүний дотор хүнсэндээ загасыг өргөн хэрэглэдэг япон, эскимосчуудын дунд зүрх судасны өвчин бараг тохиолддоггүй нь ч үүнтэй холбоотой.
Үүнээс гадна энэ төрлийн өөх тос нь сэтгэл хөөрлийн болон сарын тэмдгийн өмнөх өөрчлөлтийн шинж тэмдгүүдийг хөнгөлөх үйлчилгээтэй.
Өдөр тутмын шаардлагатай холестериний хэмжээг жигд барихын тулд тослог сортын загаснаас долоо хоногт 2~4 удаа идэх, үгүй бол өдөр тутам 10~15гр хэрэглэхэд болно.

Омега~6. Энэ нь олон төрлийн бага шингэцтэй өөх тосны нэг хэлбэр бөгөөд бүх төрлийн ургамлын гаралтай тос, буурцагт агуулагддаг. Эдгээр нь хоргүй, зохих хэмжээгээр хэрэглэвэл харин ч ашигтай. Гэхдээ өдөр тутам бид байнга хэрэглэдэг учраас заавал нэмэгдүүлэх шаардлагагүй. Хэрэглэх хэмжээ нь Омега~3 тай ойролцоо байхад болно.

One thought on “Ашигтай өөх тос”

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

You may use these HTML tags and attributes: <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>