Асар том дайн болжээ. Гэтэл нэг арми нь илүү давуу хүчтэй байсан ч дайнд ялагджээ. Яагаад ялагдав, юу болов гээл бөөн юм болно биддээ. Буруутанг хайж эхэлжээ. Арми яагаад ялагдав?
Дахиал Аварга тосон
Дахиж аварга тосон орлоо. Гэхдээ энэ удаа нилээн олуулаа очлоо. 3 өдөр 2 шөнийн аялал байв. Баасан гаригийн үдээс хойш хотоос гараад бүтэн сайны шөнө нь эргэж ирлээ. Олон өдөр бороо үргэлжлэн орж байсан ч гэсэн яг энэ өдрүүдэд цаг агаар үнэхээр сайхан байв. Бид ийм болохыг урьдчилан CNN -ээс мэдэж авсан бөлгөө. Ингээ д аян замын фото сурвалжлагаа хүргэе.
Рентген зурхай
Энэ зурхай өөрийн болон өрөөл бусдын үргэлж нууж, далдалж явдаг хамгийн муу, муухай, сөрөг зүйлсийг рентген туяагаар харж байгаа мэт байгаа чигээр нь харах боломж олгоно. Тиймээс ямар нэг зүйл нь таарчихвал уурлах хэрэггүй зүгээр л бодит үнэнийг байгаа чигээр нь хүлээн авч анхааралтай уншина гэдэгт найдаж байна.
Төрсөн өдрийн зурхай
Ордны зурхай байдаг ч хүмүүс зөвхөн ордоор биш орд дотроо бас төрсөн өдрөөрөө ялгаатай байдаг аж. Ингээд тэрхүү төрсөн өдрүүдийнхээ зурхай инчаанаас авч үзээрэй.
Бүсгүйчүүдийн секс зурхай
Охид бүсгүйчүүдийн секс зурхайг та эндээс орж харна биз дээ.
Эрчүүдийн секс зурхай
Эрчүүдийн сексийн амьдрал гэх мэт зүйлийн талаархи зурхай болой.
“АУРГА” рашаан
Рашаан гэдэг нь газрын гүн дэх чулуу, хөрс ургамал олон зуун жил дагтаршсанаас болж үүссэн эрдэс, органик, цацараг идэвхт бодис, хийн хольц зэргийг агуулсан газрын гүний ус юм.
Тосон рашаан нуур
Тосон нуур нь олон мянган жилийн настай бөгөөд өндөр эрдэсжилттэй, найрлагандаа олон төрлийн органик бодисыг агуулсан шавар, элсэн дээр газрын гүний усны ундаргаар тогтсон байгалийн рашаан юм. Тосон нуурын рашаан ус нь карбонат-гидрокарбонат, хлорт натрийн төрөлд хамрагдах өндөр эрдэсжилттэй жинхэнэ давст нуур учир хүний биеийн дархлааг сайжруулж эрүүлжүүлэх үйлчилгээтэй.
Аварга тосон рашаан сувилал, үндсэн эмчилгээ
Тус сувилал нь анх 1969 онд байгуулагдсан ба1992 оноос ЭМЯ-нд харьяалагдаж улсын хэмжээний үйлчилгээтэй сувилал болсон байна. Хувьчлагдахаасаа өмнөх жилүүдэд арьсны харшил судлалын төвтэй нягт уялдаа холбоотой ажиллаж арьс, харшлын бүхий л төрлийн өвчнийг эмчлэх клиник сувилгааны эмнэлэгтэй жилдээ 2000 гаран хүнд үйлчилдэг.
Аварга тосон рашаан сувилалын үнэ ханш
| Өрөөний зэрэглэл | Нэг өрөөнд байх орны тоо | Нэг хоногийн төлбөр | ||
| 1 хүн | Хүүхэд | |||
| ЭМД-ийн хөнгөлттэй үнэ | 0-12 нас | |||
| Ортой | Оргүй | |||
| Энгийн өрөө | 4-6 | 7800 төг | 6500 төг | 5000 төг |
| Зочид буудлын хагас люкс | 2 | 11500 төг | 8900 төг | 6500 төг |
| Зочид буудлын люкс | 2 | 15800 төг | 12600 төг | 8500 төг |
| Зочины гэр | 3 | 9500 төг | 7900 төг | 5500 төг |
| Зочины байр | 2-3 | 11000 төг | 8500 төг | 6000 төг |
Аварга тосон
Аварга тосон гэж нэрийг нь л дуулж байсан болохоос хаана байдаг, ямар учиртай газар гэдгийн нь ч мэддэггүй байлаа. Хэрлэнгийн хөдөө аралд 2 нуур байх бөгөөд нэг нь олон төрлийн минералтай нөгөөх нь цэнгэг устай аж. Ямархуу газар вэ гэдгийг төсөөлүүлбээс тэгшхэн зассан элсэн дээр нүцгэн эмэгтэй цээжээрээ хэвтээд босвол хөхний 2 ором гарнаа даа. Яг тэр гарсан ором дээр нь ус тогтсон мэт 2 дугараг нуур байх бөлгөө. Хоёр нуурын хэмжээ ер ижил. Диаметр нь ойролцоогоор 700 орчим метр. Хөдөө арал бол Монголын түүхтэй салшгүй холбоотой газар гэдгийн надаар та нар минь юунд хэлүүлэх билээ.
Амралт буюу Аварга тосон орох замд
Наадмаар юу хийх билээ яах билээ гэдэг бодол аль 6 сараас эхлээд тархины нэг хэсэгт наалдчихаад салахгүй байлаа. Хотод байвал хийх юм байхгүй. Гэтэл өчнөөн олон хоног амрах гээд байдаг. Хөдөө явах гэхээр машаан тэрэггүй хүн чинь яааах ч билээ. Хөдөө явлаа ч хаашаагаа явах юм билээ. Хөдөө явж бараг үзээгүй. Монголынхоо хаана юу байгааг ч сайн мэдэхгүй. Тэгсэн мөртлөө найзууддаа “тийшээ явбал тэгнэ. төдөн доллараар тэгээд ингээд” гээл гадаад дотоод явахыг ичихгүй зааж суудаг болж байна уу энэ чинь, Энхбаатараа?
Наадам
Наадам дөхлөө. Айдаа сайхандаа гэсэн бодол толгойд орж ирлээ. Шал худлаа. Зүгээр л автоматаар ийм тэнэг бодол толгойд орж ирлээ. Наадмаар ер нь сайхан юм юу болдийм бэ? Хөлтэй нь хөлхөж, хөлгүй нь мөлхөж, бөөөн бөөн хүмүүс тоос шороо босгон үхтлээ баярлана. Үнэндээ тэдний нүдэнд баярын биш харууслын ниламс цийлэгнэмээр. Гэвч юунаас болоод истжоон тойроод хуушуур олж идэх гэж яваагаа өөрсдөө ч үл мэднэ. “Далайцэрэн давсаан, Далайцэрэн давсан. Яаахаараа жирийн ардын хүүхэд давж болдоггүй наадам бээ” хэмээн бахардатлаа орилолдсон ардууд истжооноор дүүрэн.
Тураах төв
Зөвхөн эмэгтэйчүүдэд зориулан үйл ажиллагаа явуулдаг Urban Lady Fitness төв нь
Энэ төвийн онцлог нь зөвхөн эмэгтэйчүүдэд зориулагдсан бөгөөд эрүүл тухтай орчинд цөөхүүлээ хичээллэх боломжтой. Фитнесс аэробикийн мэргэжлийн багш зөвлөгөө өгч, танд тохирсон хөтөлбөрийн дагуу хамтран ажиллана. Мөн өндөр ур чадвартай гоо сайханч маникюр, педикюр, бүтэн биеийн массажаар үйлчилнэ.
Та бяцхан үрээ харах хүнгүй гэж санаа зовох хэрэггүй. Тэдэнд зориулсан тухлаг орчинг бид бас бүрдүүлсэн. Хажуудаа аятайхан кафе ажилддаг юм байна лээ.
![]() |
![]() |
![]() |
|---|---|---|
![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
Машин барих
Ер нь бол би өөрөө боломж гарвал л алхах дуртай. Ер нь бол хар багаасаа л алхдаг гар л даа. Манай зарим найзууд ганц хоёр алхамын газар л алхахааасаа залхууран машин барих дуртай. Тэр нь тэгээд ямар ч зорилгогүй зүгээр архи, пиво уух юм уу нэг баар саванд орох гэж явахдаа.
Турахаар шийдлээ
Ер нь бол зөвхөн өнөөдрөөс л эхлээд тэгэж бодож байгаан биш. Урд нь тэгж зөндөө л бодож байлаа. Одоогоор 115кг байна. Гэхдээ 120 байж байгаад буучаад байгаа царай нь. Яагаад турах болов, яагаад таргалчав, яааж турах уу гэх мэт зүйлсийг ер нь энд бичиж байх болно.
New Year’s Resolution
Гадаад оронд New Year’s Resolution гэж юм байдаг ажээ. Шинэ жилээр гэр бүл найз нөхдөөрөө сууж байгаад ирж буй шинэ жилдээ юуг хамгийн их хийж, биелүүлж бүтээхийг хүсэж, тэрнийгээ биелүүлэх андгай тангараг тавьдаг ажээ. Тэр нь жишээ нь турах, найз залуутай болох, албан тушаал ахих, гадаад хэл сурах, тамхинаас гарах гэх мэт янз бүрийн зүйл байх юм.
Японы турах арга болой
Элдэв эм тан хэрэглэхгvй, зөвхөн энэ аргаар хоолны тусгай дэг барихад та 13 хоногт биеийн жингээ 7-8 кг-аар хасч чадна. Тогтоосон хугацаанд дор дурдсан маягаар хооллоход хvний биеийн бодисын солилцоо өөрчлөгдөж, хоолондоо дасдаг төдийгvй дараагийн гурван жилд ч жин нэмэхгvй гэж Японы “Мэло” эмнэлгээс дvгнэлт гаргажээ. 13 хоногийн хугацаанд давс, элсэн чихэр, архи дарс, гурил, чихэр огт хэрэглэхгvй байх хэрэгтэй. Харин хоолны завсар зайгаар рашаан буюу буцалгасан ус хязгааргvй ууж болно. Хоолоо зөвхөн энэ дэс дараалын дагуу идэх хэрэгтэй. Ингэвэл бодисын солилцоо зөв явагдана.
Бодисийн солилцооны хурдасгуур
Дараахь хүнсний бүтээгдэхүүнүүд бодисийн солилцоог түргэсгэдэг байна.
3 дугаар шат гэж юу вэ
Таргалалт таны ухамсарт хэвийн мэтээр хүлээн авагдсан бие организмыг гаднаас хүчээр өөрчлөх гэсэн аливаа оролдлого организмд маш их дарамтыг учруулна. Ингэснээр жин нэмэгдэх 3 дугаар шат эхэлж байгаа юм. Хэдийгээр энэ шатыг өнгөрсөн зууны эхээр анх нээсэн боловч зөвхөн сүүлийн 20 жилд л жинхэнэ ёсоор анхаарал хандуулж эхэлжээ.








