Цэцээ гүн дээр гарлаа

Нэгэн нөхрийн маань насан баяр болж бидний хэсэг нөхөд Цэцээ гүний орой дээр гарлаа.
1
Үүлтэй тэнгэрээс доогуур, үзүүртэй модон дунд, цан хүүргээ савсуулсаар, цас мөсний оронд авхуулсан зураг

20 баллын хараал

Өнөөдөр ажлын шугамаар Датаком орж тэдний инженерүүдтэй уулзаж байтал өвөрмөц хувцасласан нэгэн эмэгтэй байж байлаа. Тэр хүн сонин энэ тэр дээр Улаанбаатарт 20 баллын хүчтэй газар хөдлөнө гэж ярин алдарт хүрээд байгаа нэгэн бөгөөд түүнтэй ярилцах ховор “завшаан” тохиолоо.
Мань хүн ярьж байнаа. Сая Улаанбаатарт газар хөдлөх байсныг хашир түлхээд ГАЙТИ руу шилжүүлчихсэн гэнэ. Тэгээд одоо 3 сарын 22нд Улаанбаатарт газар хөдлөнө. Одоо би түлхэхгүй. Өчнөөн хэллээ одоо болоо. Надаас гуйгаад ирсэн хүнийг аврана. Урд нь би Үер болохыг Долгор сайдад орж хэлж байсан. Ерөөсөө тоогоогүй. Сая бас зуд болохыг хэлж байсан. Газар хөдлөлтийг хэлсэн тоогоогүй. Би ер нь дандаа хэлдэг. Огт тооддоггүй та нар гэж ирээд омогдов. Continue reading

Төрийн үйлчилгээ буюу хурдлаашдээ писдаа минь

Ойрд зам бөглөрөөд гайхам сайхан байнаа. Замын цагдаа нар түүхэндээ ийм ачаалалтай ажиллаж байгаагүй байх. За замын сонин хачинг бүгдээрээ сайн мэдэж байгаа болохоор гол зүйлдээ оръё. Би гээч хүн ер машин, зам хоёроос ихэд айнаа. Зам гарах гэж бас нилээн зориг гаргана.
За ингээд сая зам гарах гээд гэрэл дохио хүлээгээд зогсож байлаа. Гэрэл дохионы үүргийг замын цагдаа хийж байлаа. Тэгсэн миний гарах гарцын 1 урсгал нь зогсоод нөгөө тал нь явахаар нь би гялалзаж очоод замын голд зогсчихлоо. Саяхан хөлөө хугалсан учир гүйж чадахгүй хазга хазга гээл удаавтар гялалзана л даа ер нь.
Тэгж байтал нөгөө урсгал зогслоо. Зогсох ч гэж дээ машинуудын хурд удааширсан болохоос зогссон зүйл байхгүй. Тэгээд би машинууд дундуур нь гарч чадахгүй хавчигнаад зогсож байтал замын цагдаа ах харин над руу “Хурдлаашдээ писдаа минь” гэж орилдийн.
Миний уур дүрс гээл явчлаа гүйж очоод барилдая гэж бодлоо. Хэрэв очоод барилдаад эхлэхийн бол түгжирсэн жолооч нар бүгдээрээ надтай барилдах гэж гарч ирнэ гэж бодоод цагдааг зүгээр орхилоо.

Уул нь замын цагдаа бол үйлчилгээний байгууллага гэж бодож байна. Алив үйлчилгээний байгууллагын хаан нь хэрэглэгч баймаар юм. Гэтэл Хаантайгаа ингэж харьцдаг газар ихэвчлэн төрийн байгууллагууд байхийм даа.

Хамгийн ашигтай 20 хүнсний бүтээгдэхүүн

АНУ болон Европын холбооны эрдэмтэд хүний амьдралыг уртасгаж, хөгшрөлтийг сааруулдаг хамгийн ашигтай 20 хүнсний бүтээгдэхүүний жагсаалт гаргаад байна. Эдгээр бүтээгдэхүүн тус бүр нь юугаараа ашигтай вэ? гэвэл Continue reading

90 саяын Гансүх

Энэ нэрийг сонсохоор та нарт айхтар зайтай луйварчин эр санаанд чинь орно. Харин тэрээр өөрт тохиолдсон явдлаа, өөрийнхөө амьдралын талаар ярьж байгаа сонирхолтой видео оллоо. Энийг үзээд та нарт сэтгэгдэлээ үлдээгээрэй.

[flashvideo file=http://www.lwcc.mn/v3/images/media/witness_flv/Gansukh.flv /]

Гэгээн дүрэээ гэж…

Зэрэг нэмэхийн өмнө гээд монголын инээдмийн кинон дээр Боролдой, Долдой хоёр айхтар ширүүн борооноор ноёныгоо баахан ташуурдаж байгаад ухаан алдуулдаг. Бороо ч зогсож ноён ч ухаан орохтой зэрэгцээд Боролдой Долдой хоёр хайран сайхан ноёныг минь аваад явчлаа одоо бид нар чинь яаажшуухан амьдардаг юм билээ гээд уйлаан майлаан болж байхад нь ноён:
- Боролдой тайвшир. Би та нарынхаа хажууд эрүүл саруул, энх тунх, гэгээн дүрээрээ зогсож байна гээд баахан бахархсан дүртэй зогсож байж билээ. Continue reading

Michael Jackson (1958-2009)

mj

Бидний үеийнхэнийг дуу, бүжгээрээ хүмүүжүүлсэн, ёстой жинхэнэ шалгарсан манлай, домог болон хайрлагдсан Майкл Жэксон маань 50 насандаа таалал төгссөн мэдээг өнөө өглөө босоод сонслоо. Энэ аймшигт мэдээг сонсоод харуусахын дээдээр харуусч, гашуунаас гашуун нулимс унагав.

Баярлалаа MJ