Турчихиймсан... » төр засаг
Таргалалтыг төрөөс зохицуулахуй…
Таргалалтын эсрэг энэ төр засаг нээрээ юу ч хийхгүй байнаа. Бүх нийтээрээ таргалаад энэ улсын эдийн засагт асар их хүндрэл учруулж байнашдээ. Энэ хүнд ачааг жирийн мань мэтийн нуруун дээр үүрүүлчихээд яааж ичихгүй энэ төрийн томчууд хээвнэг явж чаджийдаг байнаа. Энэ арчаагүй төрөөс болж би турах гэж зовжийшд. Би гэж хүн турах гээл зовоол, зүдрээл, хичээгээл, шамдаал, гүрийгээл, гүрэлзээл байжаахад энэ төр гурилын үнэ, талхны үнэ, бензиний үнэ гэсэн аар саар юмаар хөөцөлдөөд байхийн. Таргалалт бол дэлхий нийтийн глобал асуудал болчоод байхад. Төр арай дэндүү юм.
Саяхан зурагт үзээд суужийсан чинь шал өөр бодол орж ирлээ. Зурагтаар дандаа бүдүүн хүмүүс гарч байнаа. Аймаар бүдүүн, бүүр надаас бүдүүн гээл бодол доо. Эр эмгүй. Гэхдээ зурагтаар дандаа төр засгийн тэргүүн, сайд, дарга, түшмэл, төрийн албан хаагчид гарахийм аа.
Ер нь би ингэж турах гэж зовж байхаар хүмүүсийг л таргалуулая, тэгвэл би туранхай харагдах юм байна гэж бодлоо. Тэгээд одоо байгаа туранхай хүмүүсийг хэрхэн таргалуулах тухай бодлоо.
Одоо сонгууль дөхөж байна. Залгуулаад орон нутгийн сонгууль болно. Энэ бол маш том боломж гэж бодлоо. Энийг ашиглая. Сонгуулиар бид туранхай хүмүүсийг л дэмжээд хурлын гишүүн болгоё. Тэдний хамаатан садан гэж бас чурчийсан юмнууд байгаа. Хаширууд дээшээ гараад өөрийн чурчгай хамсаатануудаа сайд дарга түшмэд болгог. Дараа нь орон нутгийн сонгуулиар бас л туранхайчуудаа дэмжээд дээшээ явуулчий. Ингээд хоолны хоёрдугаар ээлж хоолондоо ороод ирэхээр сайхан бондойгоод ирнэ. Тэгэнгүүт л дараагийн чурчгай нарын ээлжийг хоолонд нь оруулая. Ингэх замаар улс орон даяараа таргалая.
Ингээд нөгөө миний турах төлөвлөгөө чинь улс орныг хамарсан асар том төлөвлөгөө болж хувирлаа. Үргэлжлүүлээд хэрхэн хэрэгжүүлэхээ бодлоо. Улс орон даяараа өлсөж үхлээ, ядуурч гүйцлээ, үнэ өсөөд аллаа, бензиний үнэ дийлдэхээ болилоо гэх мэт зүйл маш их яригдаж байгаа учир миний төлөвлөгөө бараг биелэх юм шиг санагдаад явчлаа. Учир нь өлсгөлөн хүн чинь туранхай л байх ёстой. Тиймээс туранхай хүмүүст миний төлөвлөгөө бол гайхамшигтай сайхан сонсогдоно. Ингээд туранхайчууд буюу ядуучууд үнэхээр л олонхи нь юм бол бүдүүн тарган дарга нарыг дахин сонгохгүй зөвхөн өөрийн туранхайчуулаа сонгох нь дамжигггүй. Зүйтэй. Ингээл зүгээр сууж байгаал турчижаагааншд.
Байзаарай. Энэ чинь юун бензиний үнэ мүнэ дийлдэхгүй болоод явчвааа? Бензиний үнэ нөгөө ядуу хүнд ямар хамаатай байнаа гэж гайхлаа. Өлбөрч үхэх гээд байгаа нөгөө ядуу хүн чинь машингүй байх ёстойшдээ? Юун бензиний үнэ яриад явчив? Гай газар доороос, гахай модон дотроос болох нь байна шүү. Нөгөөдүүл чинь баахан машин унаатай хүмүүс байнаа.
За ерөөсөө ингэе. Хуучин машины оруулж ирэх татварыг нь нэмчихий. Ингээл хүмүүс хуучин япон машин оруулж ирэхгүй. Шинэ машин авна. Шинийг нь бүдүүн хүмүүс л авна. Тиймээс манай туранхайчууд машингүй хоцорч бензиний үнэ нэмэгдлээ гээд хэл ам хийгээд байхгүй. Бүдүүнүүд бензиний үнэ нэмэгдлээ энэ тэр гэвэл бандайсан хар новш минь битий олон долоон юм чалчаад бай! Идсэн уусан чинь багадаа юу гээл хэлчихнэ. Ингээл амар сайхандаа жаргаж байгаамшдээ…
Юм нээрээ үнэхээр амархан бүтэх нь байна шүү. Харин хэрэгжих болов уу яаах бол…
Тэр хоёрыг шагная л даа…
Миний нэг танидаг нөхөр дээр үед анкет бөглөж байгаад Гавъяа шагнал гэдэг хэсэг дээр нь “Ард кино театрын шилдэг кино үзэгч” гэж бичсэн гэдэг. Хашир багадаа шувт л Ардад кино үзээд хамаг мөнгөө гөвөөд байхаар нь кино театрын нөхдүүд өрөвдсөн үү яасан тэгэж шагнаж л дээ. Соц нийгмийн үед хүмүүсийг бөөн Баярын бичигээр шагнадаг байсан бол одооо нэр өөрчилөгдөж үзэмж нь сайжирсан Өргөмжлөлөөр их шагнадаг болжээ.
Соц нийгмийн сэтгэлгээ нь арилахгүй шагналын хойноос үхэлдэх хүмүүс үй түмээрээ байсаар л. Нөгөө мэргэн гарамгай удирдагч нар ч шагналыг нээрээ гамгүй тараажийнаа. Өдөр шөнөгүй тараагаал байхад цаана нь ээлжээ хүлээж тэвчихээ байсан хүмүүс нь өөрсдөө шагнал үүсгэн өөрсдийгөө шагнаад эхэлжээ. Одоо бүүр элгийн юм болсон. Гавъяат төрийн ажилтан гээч шагнал гаргахгүй бол төрийн ажил явахгүй нь гээд тийм шагнал бий болгоно гэнэ. Төрийн ажилчин гавъяат болохгүй бол шагналаас завсардаад байгаа нь маш хохиролтой байна гэжээ. Даанч манай төрийн ажил нэг л сайн явахгүй байсийн. Тэд нарыг шагнахгүй байсан болохоор тэгэж байж шүү дээ.  Тэр хүнийг амьдруулахын тулд биш зөвхөн улсынхаа сайн сайхны л төлөө зүрх нь цохилж байдаг, насаараа төрд зүтгэсэн, төрийн хар хүн, мэргэжсэн парламентч, ноён нуруутай нөхдүүдэд маань тэр л зүйл дутжээ.
Саяхан III цахилгаан станц дэлбэ үсэрэх дөхлөө шдээ. 2 залуу ажлаа хийж байгаад тэсрэх бөмбөг илрүүлсэн байх юм. Сонин дээр хальт гараал өнгөрөх шиг боллоо. Архинд хордсон хүмүүсийн дүйвээнээр намжсан уу эсвэл наадахаа намжаа гэсэн үү бөө мэд ямар ч байсан тэгэс гээл алга боллоо. Хэрэв тэр хоёр ажилдаа хайнга хандан тэр бөмбөг станц руу ороод дэлбэрсэн бол яах байсан бол яах вээ гээд бодоод үзье.
3 дугаар цахилгаан станц энэ хавьцаа л байсиймдаа гэх ул мөр үлднэ.  Хэдэн зуун хүн үхэж үрэгдчихсэн. Тэд нарыг оршуулах нэр төртэй ажлыг засгийн газар зохион байгуулж чанарын өндөр түвшинд гүйцэтгэнэ. Оршуулах ёслол дээр  сайд үг хэлэх ажээ. Эх орноо цахилгаанаар хангах ажлыг баатарлагаар хийж байсан та нөхдүүдээсээ бид хагацлаа. Цээлийн ус долгилж цэгээн чулуу хагарлаа. Цахилах гэрэл гарч цахилгаан стаанц минь дэлбэрлээ гэж ирээл маш гашуудалтай үгийг хэлж хурсан олны нулимсыг хуруулна. Улс орон хэдэн тэрбумын хохирол амсжээ. Юун бөмбөг хаанаас гарч ирээд дэлбэлэв гэж шалгаад хэдэн нөхөр шоронд орно. Манай улсад хариуцлагагүйн зуд нүүрлэжээ хэмээгээд нөгөө бөмбөг олох ёстой байсан 2-г хараан зүхэх ажээ. Улс орон даяар цахилгааны хямрал болоод, элдэв шалдав үймээн самуун болох ажээ. Цахилгааны хязгаарлалт хийж соц нийгмийн үед орой болохоор л цагийн хуваарийн дагуу хотын энд тэнд харанхуй нүүрлэнэ. Үйлдвэрүүдэд өгөх цахилгааны үнээ нэмээд, нөгөөдүүл нь талх архины үнээ сайхан нэмнэ. Ингээд амар сайхандаа жарганаа. Юун цагаан сар юун сонгууль.
За за муу ёрлох яахав.
Нөгөө муу хоёр маань одоо улс орноо юунаас аварсанаа ч мэдэхгүй бульдозероороо нүүрсээ түрсэн чигтээ ажилаа хийгээл явж байгаа байхдаа. Надад гавъяат цол олго энэ тэр гэхгүй ээ тэр хоёр маань. Харин дараагийн цалин хүртэл яажшуухан хүргэнэ дээ л гэсэн бодол толгойд нь байгаа. Тэр хоёрыг л сайхан шагнах юмсан даа. Гэхдээ одон тэмдэг медал өргөмжлэл энэ тэрээр биш амьдрал ахуйд нь хэрэг болох зүйлээх. Алдаж болох байсан тэр олон тэрбумынхаа өчүүхэн хэсгэээр нь ч болов шагнаасай.
ТЭР жоохон тэнэг байхааа….
Төрийх албан хаагч. Ай хэлэхэд ч урамтай сайхан нэр хүндтэй үг гэж боддийн. Сайд гэвэл бүр л айхтар сүрхий хүн байж таараа. Соёлт хүний эзэмшвэл зохих бүхий л 87 шинжийг бүрдүүлсэн байж гэмээ нь сайд болдог байхдаа. Хамгийн нэгдүгээрт цаг барих нь сүүпэр дүүпэр. Их мөрөн дөлгөөн эрдэмтэй хүн даруу гэгч үлгэрээр нөгөө сайн сайхан бүхнээ хашир өөрөө яриад байдаггүй хүмүүс л тэрийг нь магтаал бөөн сүр дуулиантай амьдардаг байхдаа. Ардын засгийн тамгыг хэн хийсэн би л хийсэн гэж нөгөө “мээк”Бодоо өөртэйгээ ярьж байдаг шиг мань мэт нь ганц нэг юм хийнгүүтээ л би л “оллоог хийсэн” энэ тэр гээл солиороол явжийдаг болтой юм.
Мунхаг би ингэж боддог байлаа. Нэг удаа би  зурагт үзээд сууж байсан чинь НТВ-гээр БОЛЗОО гэдэг нэвтрүүлэг гарч байнаа. Тэр нэвтрүүлэгийн учир утга нь энд тэнд хаа хамаагүй газар нэг сэтгүүлч хүүхэн хүмүүстэй  болзоод, ирсэн хүмүүсийг баахан магтаж өгөөд явуулдаг нэвтрүүлэг юм шиг байна лээ. Тэгээд баахан улс төрчид орохиймааа. Тэгээд миний үзсэн нэвтрүүлэгээр Тэрбишдагва гэдэг сайд гарч оровоо хөөрхий.
Сэтгүүлч: Та яасан сайн цаг барьж байнаа. Яг цагтаа ирлээ шүү
ТБД сайд: Би чинь Германд сурсан болоод ч тэр үү ер нь цаг барьчаад байдаг гэмтэй л дээ…
Төрд өг, төрд л өг, гагцхүү төрд минь л өгөөд аль.
Үрлээ, Баяраа 2 харанхуй ангид үнсэлдэнэ. Үрлээ гэнэн цайлган охин Баяраатай унтсанаа их юманд санан суух барих, хүүхэд шуухад, өдөр бүр чаатар үзнэ энэ тэр гээд бөөн тэнэг юм ярина. Баяраа нь харин айхтар санаатай гар “Чи юугаа солиороод байнаа, чи наад үлгэрээ тэр Дэлгэртээ л хэл” гэнэ. Үрлээ гүйн одсоны дараа Дэлгэр харанхуйгаас гарч ирнэ. Баяраа Дэлгэрийг ширээн дээр гарч өшиглөх гэж байгаад ойчин унах тэр агшинд ангийнхан нь орж ирнэ.  Эцэг эх, багш нарын хурал болоход Ангийн багш босч ирээд ярина. Хайран ч хамт олон, хайран ч нэр төр. Ийм л хүн бидний дундаас төрлөө хэмээн халаглана.
Ийм үгийг дөнгөж хэлд орсон хүүхдүүд хүртэл яриад явж байхийм… Улсын их хурлын нэг гишүүн “Гадаадын хулгайчуудаас бүгдийгээ авна. Бид өөрсдөө гадны бирж дээр мөнгөө босгоод авчихаж чадна” гэж байхийм. Их л амархан санагдсан бололтой юм. Би л лав айнаа.
Өнөөдөр хүмүүсийн аманд бас нэг сайхан үг байнга хамт хэлэгдсээр. Муусайн авилгачид, сувдаг идээчин уугаачин, өгөр хар газрын наймаачин, төсвийн мөнгөөр гарааа угаагч гэж хэнийгээ бид хараагаад байдаг билээ дээ. Төр гэдэг чинь та нарын харааж зүхээд байгаа тэр новшнууд чинь шд. Гэхдээ тэр нөхдүүдийг хэн сонгосон юм? Чи өөрөө гөлийж очоод нэг шуудай гурил, нэг шил архинаас сонгочоо биздээ. Одоо тэр хүмүүс чинь чамд өгсөн архиныхаа мөнгийг авах нь зүй ёсны хэрэг биздээ.
Гэтэл чухам тэр луйварчингуудад л хамаг баялагаа өгөхөөр улайрч байна.  Хэн турхиралтыг хийгээд байгаа нь тодорхой юм биш үү.  Тэр новшнууд чинь өөрсдийгөө төрд байнга байна гэж бодооод ингэж улайраад байгаа юм биш үү. Яагаад гэвэл тэр хүмүүс сонгогдоход тэр нөхөрт чамд  өгөх нэг шил архи байхад л  хаваасаг.
Энэ бүх бий болоод байгаа нөхцөл байдлын гол буруутан нь хэн бэ? Rio Tinto, Ivanhoe Mines, MCS,  Energy Resource биш. Харин ч тэдний зөв.  Бас тэр та нарын идээчин угаачид чинь ч биш.  Тэр новшнуудыг сонгосон та нарын өөрсдийн чинь л буруу шд.
Яг үнэн дээ бол Баяраа өөрөө л ширээн дээрээс уначихсан юм байна лээшд.