Хаймар шатаахад учир бий

Нэг хав хар арал байжээ. Өвс мөвс нь хав хар. Элс, мод, чулуу мулуу гээл байж болох бүх юм нь хав хар. Гэтэл тэнд бас хав хар 2 нөхөр сууж байжээ. Тэгсэн нэг нь нөгөөдөө хэлж байна гэнэ. Хоёулаа хэрэггүй л хаймар шатаасийн…

Наадам

Наадам дөхлөө. Айдаа сайхандаа гэсэн бодол толгойд орж ирлээ. Шал худлаа. Зүгээр л автоматаар ийм тэнэг бодол толгойд орж ирлээ. Наадмаар ер нь сайхан юм юу болдийм бэ? Хөлтэй нь хөлхөж, хөлгүй нь мөлхөж, бөөөн бөөн хүмүүс тоос шороо босгон үхтлээ баярлана. Үнэндээ тэдний нүдэнд баярын биш харууслын ниламс цийлэгнэмээр. Гэвч юунаас болоод истжоон тойроод хуушуур олж идэх гэж яваагаа өөрсдөө ч үл мэднэ. “Далайцэрэн давсаан, Далайцэрэн давсан. Яаахаараа жирийн ардын хүүхэд давж болдоггүй наадам бээ” хэмээн бахардатлаа орилолдсон ардууд истжооноор дүүрэн.

Машин барих

Ер нь бол би өөрөө боломж гарвал л алхах дуртай. Ер нь бол хар багаасаа л алхдаг гар л даа. Манай зарим найзууд ганц хоёр алхамын газар л алхахааасаа залхууран машин барих дуртай. Тэр нь тэгээд ямар ч зорилгогүй зүгээр архи, пиво уух юм уу нэг баар саванд орох гэж явахдаа.

Турахаар шийдлээ

Ер нь бол зөвхөн өнөөдрөөс л эхлээд тэгэж бодож байгаан биш. Урд нь тэгж зөндөө л бодож байлаа. Одоогоор 115кг байна. Гэхдээ 120 байж байгаад буучаад байгаа царай нь. Яагаад турах болов, яагаад таргалчав, яааж турах уу гэх мэт зүйлсийг ер нь энд бичиж байх болно.

New Year’s Resolution

Гадаад оронд New Year’s Resolution гэж юм байдаг ажээ. Шинэ жилээр гэр бүл найз нөхдөөрөө сууж байгаад ирж буй шинэ жилдээ юуг хамгийн их хийж, биелүүлж бүтээхийг хүсэж, тэрнийгээ биелүүлэх андгай тангараг тавьдаг ажээ. Тэр нь жишээ нь турах, найз залуутай болох, албан тушаал ахих, гадаад хэл сурах, тамхинаас гарах гэх мэт янз бүрийн зүйл байх юм.

Хамгийн эхэнд хэлэх үг

За эхлээд энэ сайтыг яагаад хийх болсон болон ер нь яагаад турах болсон тухайгаа цухас дурдаадахий. 120 кг жинтэй болно гэдэг арчаагүй, сул дорой, залхуу хойрго, шантрамтгай, нусан жур, идэвхигүй миа гарын хувьд жирийн зүйл байж болно. Харин би тийм байхыг хүссэнгүй. Нэг өглөө босоол толинд харсан чинь яг тийм гар нойрмог нүднийхээ нуухыг ухаад өөдөөс ширтээд зогсож байв.