Турчихиймсан... » Эртний сайхан

Хонгилдоон
Би зурагтаар монголын уран сайхны кино гарангуут л эхнээс нь аваад дуустал нь өчүүхэн ч хөдлөхгүй үздэг бөлгөө. Манай охин тэгэхээр бүр гайхна. Ийм гачин юмыг юуг нь үздэг байнаа? энэ аав ер нь эрүүл үү гэсэн байдалтайгаар зурагт руу нэг хараад над руу нэг хараад машид ихээр гайхна. Ямар сайндаа л нэг өдөр:

- Ааваа

- Өөөв…

- Та яагаад шал тэнэг кино гарахаар үзээд байдийн бээ? гэлээ. Би гайхан:

- Ямар тэнэг кино?

- Яагаав нөгөө хар цагаан, шал мангар яриатай, монгол кино?

- Би таныг бүүр тэнэг юм болуу гэж гайхдийншд….

- Аав нь уу? аав нь юу боллоо гэж тэнэг байхав дээ. Аав нь… аав нь тэнэг бишийшдээ… Яагаад гэдгээ тэрхэн хооронд тайлбарлаж чадсангүй. Аав нь зүгээр дуртай юм аа гэлтэй биш. Соц нийгмийн үед телевезийн гардаг цаг нь бага, кино гээч юмыг зурагтаар л үзэх учир гарсан бүх киног нь сайхан муухай хамаагүй л шимтэн үздэг байв. Ялангуяа Монголын уран сайхны бараг л бүх л киног баа бээгүй цээжилтлээ үздэгсэн. Ялангуяа би инээдмийн кинонд дуртайг хэлэх уу Зэрэг нэмэхийн өмнө, Хөхөө гэрлэх дөхлөө, Ингэх гээд байсан юм, Энэ хүүхнүүд үү, Өнөр бүл, Ховор хүмүүс гээл маш олон сайхан киног илүүтэй үздэг байв. Би бүр багадаа  Ингэх гээд байсан юм гэдэг киног анх үзээд элгээ өвдтөл, татаж унатлаа инээж байж үзэж дуусгасан юмдаг.  Одоо ч би яриандаа монгол кинонуудын үг хэллэгээс иш татаж ярьдаг юм.  Монгол киноны тухай бичвэл арвин баялаг болох учир дараа бичихээр үлдээе.

Үндсэн яриандаа оръё. Саяхан зурагтаар нэгэн үе Монголчуудыг байлдан дагуулж байсан Хонг Гил Донг гэдэг кино гарав даа. Би ч сурсан зангаараа тухлан байж үзлээ. Энэ киног үзээд сууж байхад багийн  явдлууд санаанд орлоо.

80-аад оны сүүл үе. Орост өөрчлөн байгуулалт явагдаж байдал нилээн зөөлөрч, оросын төв телевизээр янз бүрийн сонин сонин кино үе үе гардаг болов. Тэр дундаас амралтын өдөр гардаг Вокруг Света гэдэг нэг нэвтрүүлэгийг маш их үзэх сонирхолтой болов. Уг нэвтрүүлэг нь одоогийнхоор бол 25 телевизийн захирал Алтай шиг нөхөр л дэлхийгээр тэнэж тэрийгээ гаргадаг эд байв.  Гол нь уг нэвтрүүлэгийн сүүлийн 10 минутанд Жэт Лигийн тоглосон Шао Линий хүүхдүүд гэдэг киног хэсэгчлэн гаргадаг байв.

Чухам тэр 10 минутаас хоцорсон бол бүхэл бүтэн 7 хоног ярих ярианы сэдэвгүй болж элдэв амьтдын амыг харах хэрэг гардаг байв. Тиймээс л бүтэн сайнд гадаа тоглож байсан ч болзсон цагтаа гэртээ яаран сандран ордог байв. Тэр үед гадаа гарна гэдэг аймаар том шагнал байв. Нэг гарсан бол хар шөнө болтол гэртээ орохгүй. Гарах зөвшөөрөл авах гэж өчнөөн төчнөөн ажил төрөл хийж, хичээл номдоо сайн дүн үзүүлсэн байх шаардлагатай. Гэтэл олдсон тэр боломжоо ч хайхралгүй гэртээ орж тэр 10 минутанд гарах бүгдийг цээжлэх гэж мэрийж байлаа.

Нэг дэх өдөр хичээлдээ ирээл үзсэн хүүхдүүд ам булаалдан ярина. Хүү хаа, гарын хөдөлгөөн энэ тэр гээл нөгөө 10 минутад гарсан бүгдийг нэгд нэгэнгүй бүгд ам булаалдан ярина. Үзээгүйчүүд нь нүдээ бүлтийлгэн чихээ дэлдийлгэн анхааралтай чагнана. Нэг өдөр, хоёр өдөр, гурван өдөр ярина. Үзсэн нь үзээгүйчүүлдээ 7 хоног гайхуулан ярина. Тэсвэр алдагдсан зарим нь шарандаа “Хмм тэгж ярьвал би тэрний чинь үргэлжлэлийг нь үзсэн. тэр чинь тэгдийн ингэдийн” гээл зохиож гарна. Зохиож ярьсан нь дараагийн нэг дэх өдөр илэрч түүнд хүүхдүүд итгэхээ болино.

Үзээгүй хүүхдүүд дараагийн бүтэн сайныг тэсэн ядан хүлээнэ. Зарим хүүхдүүдийн гэрт зурагт байхгүй. Зурагттай айлын хүүхэдтэй гайгүй сайн найзалж авна.

- Мань нь танайд очиж үзий шүү за юу?

- Юу өгөхийн?

- Шааригны нэг дугуйгаа* өгье?

- Нээрээ юу ?

- Нээрээ. Мань нь уул нь өөртөө нэг самкат** босгож авах санаатай байсийн. 1 дугуй дутчаад байсийн гэхдээ яахав чамд өгчихий.

Хүүхдүүд ШаоЛин, кунфу, зодоон, карате, ушу маш ихээр сонирхон бөөн юм болдог байв даа. Тэгсэн яг энэ үед кино театруудаар Хойд Солонгосын Хонгилдон хэмээх өнөө алдарт кино гараадахлаа.

Энэ киноны билетийг авах гэж үйлдвэр, заводын ажилчид нэгнийгээ билетэнд явуулж өөрсдөө ажлыг нь хийдэг байв. Нөгөө нөхөр гэтэл хоосон ирэв.

- Юу болов яаав ийв?

- Би ганцаараа барахгүй нээ.

- Яагаад?

- Тэнд махны оочероос*** ч аймаар юм болж байна.

- Пэээ, тэгээд хэр их оочер байна?

- За бараг л архины оочер**** шиг л юм болж байна.

- Өө за за. Тэгвэл бие хаа сайтайгаар нь Дондог, Балдан, Даш эд нарыг дагуулаад яв.  Ингээд нөгөө нөхөр чинь бүхэл бүтэн оочерын баг бүрдүүлж аваад билетээ үй олноор нь аван хамт олноороо үзэж байв. Зарим нь авсан билетээ үнэ хүргэн шаглаж дахин дахин оочерлож ашиг хожоо гаргаж байв.

7 хоногт  10 минутаар жаргаж байсан хүмүүст энэ бол хэмжээлшгүй их аз жаргал, асар их баяр баясал, сэтгэлийн аугаа том цэнгэл байв. Сэтгэл нь ханаагүй зарим нь байн байн үзэж 10, 20, 30 үзсэн гэх тоо бага сонсогдох болж ирэв. Тэд эмх замбараагүй жаргаж байлаа. Гэхдээ бүгд жаргаж байсангүй ээ. Хэд хэдэн хүүхдүүд дарагдаж гишгэгдэж үхсэн билээ.

Ингээд нэгэн өдөр манай ангийнханд ангиараа Хонгилдон үзэх аз завшаан таарлаа. Баяр хөөрөөр бялхсан бид тэр киног нүдээ ч цавчилгүй үзлээ.  Үзэж дуусаад кино театраас гарангуутаа л бид ам булаалдан  ярьж гарлаа. Бүгд хамт үзсэн байж л бүгд бие биеэндээ ярина. Хэсэг санаачлагатай хүүхдүүд нэгдээд Хонгилдон болох ам тангараг ч өргөж байв. Гэтэл бас бүр санаачлагатай хүүхдүүд хар пиавар турба олоод ирлээ. Хэсэг хэсгээр тайрч түүгээр бишгүүр хийлээ. Авъяас билэг нь ундарч байдаг нэг хэсэг нь шууд л аяыг нь оруулж бусдадаа зааж өглөө. Бишгүүргүй үлдсэн хэд нь гараа атгаж байгаад шүгэлдэж гарлаа.  Өмдний түрийгээ оймсон дотроо хийгээд үсэрч дүүлэн явах болов. Ингэж байтал нэг юм дутав. Мань Хонгилдон чинь Ягаан алчуураар толгойгоо боосон байдаг шүү дээ? Бүгд бодолд оров. Гэтэл нэг сэргэлэн нөхөр сургуулийн цэвэрлэгчдийн халаад нь ягаан өнгөтэйг бүгдэд сануулан хэллээ. Маргааш нь сургуулийн цэвэрлэгч халаадгүй сургуулиа цэвэрлэж байлаа…

* Тэр үед хүүхдүүд шааригны дугуй гэж холхивчийг хэлдэг байв.

** Самкат гэдэг нь модоор суудал, хөндлөвч хйисэн 4 холхивчоор дугуй хийсэн бага оврын тээврийн хэрэгсэл.

*** мах авах гэж дэлгүүр маш урт дараалал бий болдог байв. Зарим нь урдуур дайрч хэрүүл уруул үүсгэнэ.

**** Архи авах гэж асар урт дараалал бий болж үймээн самуун дэгддэг байв.

Лихтэнштэйн – Татварын диваажин
Лихтенштэйн гээч жижигхээн улс 35,000 хүн амтай мөртлөө 15 банктай байх юмаа. Германы засгийн газар энэ улсад туйлаас дургүй байдгийн гол учир нь Германы баячуул татвараас зугтаж ийшээ хамаг мөнгөө хийдэг ажээ. Тэгсэн нэг өдөр Дойч Вэллэ  үзэж байсан чинь нөгөө гайхалууд чинь бүүр  ийм реклам гаргав. Манайд хятадын ийм реклам гарвал баларваа… <object classid="clsid:d27cdb6e-ae6d-11cf-96b8-444553540000" width="425" height="355" codebase="http://download.macromedia.com/pub/shockwave/cabs/flash/swflash.cab#version=6,0,40,0"><param name="wmode" value="transparent" /><param name="src" value="http://www.youtube.com/v/gHIMdWe2oFw&hl=en" /><embed type="application/x-shockwave-flash" width="425" height="355" src="http://www.youtube.com/v/gHIMdWe2oFw&hl=en" wmode="transparent"></embed></object>

Хэдэн эмээнүүд уулзав…
Монголын хамгийн анхны вэбүүдийн нэг болох МонСтудНэт вэбийн 10 жилийн ой FACE клубд боллоо. Анх би Монголын анхны Интернэт сервис провайдэр компани Датаком компанид ажилд орж интернэт вэб гээч зүйлстэй холбогдож билээ. Анх оператороор эхэлж мэдэхгүй, чадахгүй, шинэ зүйл олон тохиолдож байсан бөгөөд тэр бүгдийг мэдэхиймсан, сурахиймсан, хүний дор орохгүймсан гэсэн сэтгэлээр гэтэлж байжээ.  Ингээд би гэдэг хүн энэ цор ганц ISP компанид ажиллаж хүмүүс бүчин хүрээлж, шагшин гайхаж, энэ маань асар их эрх мэдэл гэдгийг ухаарав.  Тэр үед интернэтийг чаат гэж ойлгодог хүмүүс их байв. Үүний гол буруутан нь Монстуднэт гэдэг вэбийн хэдэн залуучууд байлаа. Тэд л монголын хамгийн анхны вэб энэ тэр гээчийг жинхэнэ утгаар нь хөгжүүлж байв шүү дээ. Залуучууд тэнд орж хэрүүл уруул хийхээс өгсүүлээд гэр бүл хүртэл болж байлаа. Би тийм хэд хэдэн хосын мэдэх бөлгөө. Түүнээс улбаалан залуучууд вэб хийж болдог бөгөөд өөрсдөө тэрийг удирдаад ажилуулаад өөрийн хүрээллий бий болгож болдог юм байна гэсэн итгэл үнэмшилтэй болов. Олон залуус олон ч вэб хийж өөр, өөрийн гэсэн амжилт, алдар нэрийг цуурайтуулсан билээ. Цаашид ч үргэлжилэх нь дамжиггүй.

За тэгээд нэг өдөр Сансар гэдэг залуутай чаатаар танилцаж билээ. Хашир гадаадад сурдаг. Гэтэл тэр нөхөр нөгөө гайхал Монстуднэтийг ажиллуулдаг бөгөөд өөр олон зүйлийг хийнэ гэнэ шүү. Монголд өнөөдөр чааталж үзээгүй залуус, чаатаар танилцаагүй хүмүүс ховор байхаа. Чаат, чаатлах гэдэг үгийг монгол үг болгосон Монстуднэт вэбийн 10 жил болж олон хүн цугласан тухай яриандаа эргээд оръё.

Тэнд олон залуус цуглажээ. Цахим өртөө эмээ нь, блогнэт эмээ нь, ориг эмээ нь, тэр бүү хэл сонин эмээ нь хүртэл ирсэн байлаа…. MN хэмээх домэйн нэр монголоор эмээ нь гэж дуудагдах учир би эмээнүүд уулзав хэмээн гарчигласан билээ. Энэ блогийг бичдэг би ч гэсэн тэдэнтэй барьцан өөрийн овогоо ЦэгЭмЭн(.mn) хэмээн авсан билээ.

Нүүрэндээ галтай, нүдэндээ цогтой, гартаа бүлтэй, хөлдөө шөрмөстэй, хүзүүндээ зангиатай энэ залуустаа бүхий л сайн сайхныг хүсэхийн далимд эдгээр залуусыг араасаа дагуулсан Сансартаа баярын мэнд хүргэн, аз жаргал сайн сайхныг хүсэн ерөөе.

Харь гаригийнхантай уулзалдсан нь
Монголд телевиз үүсэн байгуулагдсан энэ тэр гээл бөөн юм болов доо. Монгол телевизэд дурлагч, шүтэн бишрэгч ч маш олон байв. Амаа олохгүй магтаад, ер нь л монгол телевиз бүгдийг хийчихсэн шахуу юм ярьж бие биенээ догиогоол. Хөгшчүүл нь “бяд л эхэлсийн, бяд л нээсэн, бяд л анхдагч, бяд л зохиосийн” гэж цээжээ дэлдээл,  дунд үеийнхэн нь “ээ бурхан минь, би монгол телевиз ороол ирсэн чинь бөөн бөөн алтан үеийн бурхад маань тосч аваал, их ч юм сургасандааа” гээл аймшигтай халилтай ярихиймааа. Тэгсэн залууст нь хэлэх юм үлдээгүй болохоор аргагүйн эрхэнд баахан дуу дуулав шд. Ёооз ёозоор нь клип хийлгэжээ. Амтай бүгд нь л дуулж ТВ нэртэй болгон л тэрийг гаргав.

Би тэгээд Монгол телевизийн өөрийн мэдэх түүхийг бодлооо. Намайг ухаан орох үед чинь уртаашаа ганц л телевизтэй, тэр нь 18-21 цагын хооронд л нэвтрүүлэг гаргадаг байлаа. Тэгэхдээ бүүр тэгш тоотой өдөр л гардаг байлаа. Мягмар, Пүрэв, Бямба, Ням гэж гардаг байсан. Сүүлд хүч нь нэмэгдээд өдөр бүр 18-22 болсон. 1цаг 30 минутын  кино гардаг байсан гээд бодохоор нэвтрүүлэг гээч юм ч хийдэггүй байсан юм шиг.

За тэр ч яахав гол юмандаа оръё. 1990 билүү 91 онд Харь гаригийнхан Яармагийн эцэс Сонсголонгийн гүүрний ойр хавиар эргэлдээд болохоо байлаа гэсэн мэдээ Монгол Телевизэээр гарлаа. Маргааш нь л хичээлдээ ирсэн бид чинь шаагиад явчлаа. Ам амандаа бараг үзсэн юм шигээр ярилаа. Тэр үед чинь:

Брюс Ли аяга дүүрэн будаа дээш нь шидэээд бууж ирэхээс нь өмнө бүгдийг нь нэг нэгээр нь савхаар идчихдэг

Пелегийн баруун хөл нь хориотой. Нэг удаа тоглолтон дээр дайсны батаар нь аймаар хаагаад байхаар нь уурлаад хориотой хөлөөрөө бөмбөгөө өшиглөсөн чинь батаарын элэг нь задарч үхсэн. Тэгээд задалсан чинь хүн биш сармагчин байсан.

Хужаагийн гялгар хүүхний зурагтай календар сүнстэй. Шөнө сүнс болдог гэх мэт супэр ярианууд их байлаа.

Тэгээл манай ангийн зарим хөвгүүд нь автобусанд сууж аваал нисэх рүү гараад шидчихлээ. Тэр үед бас автобусаар дэмий тэнэх гэж юм их газар авсан байж билээ. Шинэ Караоса автобусны урд зогсож аваал явахад ай мөн урамтай байдаг шүү. Нэг эцсээс нөгөө хүртэл нь дэмий тэнэнэ дээ. Жолооч ах нартай ч их найз болдог байсийн.

Тэгээд нөгөө заасан газраа ирсэн чинь хүмүүс нилээн ирсэн байнааа. Бид ч хайгуулын ажилдаа шуурхайлан орлоо. Сонсголонгийн гүүрний баруун урд хэсэгт байрлах уулын хагархай жалганд хэд хэдэн нүх ухаастай байсан ба хүмүүс ч тэр нүхийг отон харь гаригийн хүн гарч ирэхийг хүлээж байв. Бид ч бас гарч ирээд бидэн рүү дайрвал яахийгаа өмнө сайтар бодсон тул баахан чулуу хармаалсан байв. Хавь ойрд нэг хөгшин ах хүү ярьж байнаа:

- Харь гаригийнхан аль уржигдараас хойш үзэгдээд байгаа. Телевизээр харин хоцорч мэдээлж байна. Байдал ер нь их ноцтой болоод байгаа болон тэдгээр харийнханы тухай нарийн ширийнийг их дэлгэрэнгүй ярьлаа.  Сонин жижигхэн биетэй, туурайтай хүн байсан. Бид нар төгрөг дөчийн талх өгсөн чинь дамжилаад аваад орсон. Тийм жоохон биетэй хүмүүст бол хэдэн өдрийн хоол л доо гээл нилээн айхтар нарийн мэдлэгтэй байв.

Бид бүүр харуй бүрий болтол хүлээлээ. Нөгөөдүүл чинь байдаггүй шүү.  Өлсөж үхэх дөхсөн, хөгийн шороо царайлаад гэртээ иртэл:

хаагуур дэмий тэнэж байгаад ирэв

хэлж ярихгүй яав ийв

машин доогуур орчлоо гэж бодлооо (тэр үед баасных нь машин байхав дээ)

дүү нараа яагаад цэцэрлэгээс аваагүй оройтуулсан

хоол унд хийхгүй яасийн

гэрээ яагаад цэвэрлээгүй

хичээл даалгавараа хийсэн үү

айлын хүүхдүүдийг хар гэр орноо цэвэрлээд, дүү нараа хараад сайхан томоотой байгаал байна

Чи гэж нэг чихгүй толгой

наад угаагаад, индүүдээд өгсөн хувцас хунар хар энэ тэр гээд сайхан эрүүний шөл уулаа даа…

Маргааш нь хичээлдээ яаран босч аваад эртлэн очлоо. Очингуутаа өчигдөрийн хий хоосон дэмий тэнэсэн, ээж аавдаа загнуулсандаа шаралхаад хүүхдүүдэд бүх үнэнийг ярихаар шийдлээ:

- Сонсголонгийн гүүрний хавьд харь гаригийнхан пиг. Бөөн жижигхэн жижигхэн туурайтай хүмүүс. Нисдэг таваг нь эвдэрчихсэн байна лээ. Цагдаа нар бидний оруулахгүй байхаар нь бид нар нэг нууц нүхээр ороод тэд нартай уулзсан. Бид нар төгрөг дөчийн талх өгсөн чинь дамжилаад аваад орсон. Шүүшиг өгсөн чинь тэр нь биед нь том пакриишиг шиг харагдаж байна лээ.  ёстой сонин юм байна лэээ. .

Fear Factor
Амралтын өдрөөр охиноо паркад тоглуулдаг хүн боловооо. Миний багад хүүхдийн баяр болохоор ээж ааваасаа 10 төгрөг аваал парк руу гараад шидчихдэг байж билээ. Тэгээл бөөн оочерлож байж нэг юм  тоглоомондоо сууна. Тоглоомон дээрээ бараг суунгуутаа л буучихаж байгаа юм шиг санагдаад дахин дахин тоглодог байж билээ.  Сүүлд 6, 7 дугаар ангид ороод  хавар намар ангиараа парк нээгдээгүй байхад тоглоомон дээр нь тоглодог байж билээ. Үнэгүй тоглочих санаатай. За тэр ч яахав.

Гол яриандаа оръё. Тэгээд охинтойгоо эхлээд Агаарын дугуйн дээр суулаа. Багадаа суух их л дуртай байлаа. Тэгсэн суугаал явсан чинь миний суусан тал руу унах гээд байгаа юм шиг сэтгэгдэл төрөөд явчлаа. Байяаа гээд буцах гэхээр нэгэнт гарчихсан болохоор ухрах боломжгүй боллоо. Жийлээ дээ. Дэнжигнээд хэзээ мөдгүй л тэр өндөрөөс унах гэж байгаа юм шиг аймаар байнааа.. Манай охин ч яахав баясаал яваад байна. Арай гэж явсаар байгаад барианд орлоо.

Дараа нь алсыг харагч дээр суув. Багадаа алсын харагч дээр суухгүй бол парк орсон гэж тооцдоггүй байвшд. Сууж аваал суудлаа эргэлдүүлээл, савлаж энэ тэр болгож хажуу дахь хүмүүсээ айлгаал бөөн юм болдог байж билээ. Миний урд 2 охинтойгоо явж байгаа франц эмэгтэй орлооо. дараа нь би суулаа. Суугаад жоохон дээшилтэл айдаст автлаа. Төмөр нь хяхтнан дуугарч үе үе яг юу нь юм бөө мэд тас няс гэсэн чимээ гарч хэзээ мөдгүй нурах гэж байгаа юм шиг санагдаад явчлаа. дээшилэх тусам элдэв бодол толгойд орлооо.  Ер нь энэ засварт хамгийн сүүлд хэзээ орсийн бол, тороос энэ тэр нь тасараад харвах вий дээ, үй олон жил хүйтэн халуунд байсаар хэврэгшссэн төмөр араам нь нурчих вии дээ, энэ дүүжлэгдсэн бүхээг маань тасараад уначих вий дээ, нурвал яаанаа хаашаа харж үхэх вээ гэх мэт аймшигийн бодлууд толгойд ороод ирлээ. гол төмрөөс нь тас зуурлаа. Ийш тийш хартал нөгөө хэдэн францууд чинь бас яг гол төмрөөс нь тас зуурчихсан яг миний бодсон бодлуудыг бодчихсон айсан байртай сууж байна шүү. Хамгийн дээр нь гарлаа. ийшээ тийшээ харахаас ч аймаар байв. хөдлөхөөр л юу юугүй нурах гэж байгаа юм шиг бодогдооод ирлээ. Айсандаа нүдээ анилаа. Амьдрал нүдний өмнүүр жирийгээл өнгөрч байна. Тийм тийм юм хийх ёстой, тэгэх ч байсийн энэ тэр гэсэн бодлууд тасралтгүй хөврөнө. Хурдан л доошлох юмсан. Азаар доошилж байнаа. Гэхдээ улам их хурдан доошилохыг хүсэж байв. Азаар нуралгүй бууж ирэв.

Манай охин тэгсэн гинжин дээр сууя гэлээ. Багадаа гинжин дээр суугаал урд хойноос нь тийрээл, бие биенээ барьж авах гэж хичээгээл 2, 3-аараа холбогдоол эргэлдэж өгдөг байв.  Ангиараа олуулаа бол бүүр ч урамтай. За тэгээл гинжин дээрээ суулаа даа. Охиноо тусад нь суулгаад бэхэлгээг нь хийлээ. Өөрөө урд талынх нь суудал дээр суулаа. Эргэж эхэлтэл миний хөл газар чирэгдэх гээд байхаар нь өргөлөө. Тэнд ер нь над шиг гинжин дээр суусан насанд хүрсэн хүн алгаа. Ганцаараа дэнхийгээл эргэлдлэээ дээ. Тэгсэн хэсэг эргэлдэж байснаа хурд нь нэмэгдээд ирлээ. Хурд нэмэгдэхийн хирээр айдаст автлаа. Нөгөө л танил хяхтнах, чихрах, тас няс гэсэн чимээ гараад ирлээ. Мотор нь улам аймшигтай хүрчигнээд эхэллээ. Ээ бурхан минь байяааа бууяаа хэмээн орилмоор байлаа. Харин охин маань баясаж байна гэж жигтэйхэн. Хэрэв энэ гинж нь намайг даахгүй тасарвал яана гэж бодлоо. Эргэн тойрноо харсан чинь дандаа л арзгар сэрзгэр юмнууд байв. Хэрэв гинж тасарвал тэдгээр зүйлс рүү нисч очоод зоогдох хувь заяа намайг хүлээж байв. Турж ч амжилгүй үхэх ч гэж дээ хэмээн бодлоо. Хурдан дуусаасай хэмээн бодлоо. Ажиллуудаг хүн нь хүн цөөхөн байсан болохоор өгөөмөр загнаж удаан эргэлдүүллээ. Энэ нь надад улам аймшигтай олон олон бодол бодогдуулахад хүргэж байв. Эргэлдэх зуураа арай чамай хойшоо хартал охин маань байдгаараа инээчихсэн явж байв. сэнсэрч  үхдэгийн даваан дээр гинжний эргэлт саарч би гэдэг хүн газардав. Манай охин дахин өөр тоглоомон дээр сууя гэх вий гэж бодохоос айдаст автлаа. Манай охин:

- ааваа одоо Сүрприйзэн дээр сууя

- аавынх нь мөнгө дуусчлааа…

Самар
Өчигдөр гадаа самар зарж байхаар нь авчих санаатай үнэ ханшийг нь асууж, бас ч хэдэн самар аваад амслаа. Дажгүй самар болохоор нь авдаг юм боллоо. Тэгсэн тэр самар зарж байсан эгчид гялгар уут байсангүй. Өдөржингөө зараад уут нь дуусчихсан, тэгээд харих гэж байгаа гэв. Тэгээд эгч хүү:

- Сайхан хармаалаад явчих уу?

- Юу яасан балиар заваан юм? яаж хармаалахийн?

- Дээр үед бол хүмүүс хармаалаал явчихдаг байсийм, одоо л уут сав гэдэг болчихсон болохоос гэв. Яг энэ үед бага байх үеийн дурсамж бүдэг бадаг юм толгойд орж ирлээ…

Нээрээ л хармай хотондоо самар хийж аваал явдаг байсан сан. Тэгээд гэнэт самартай холбоотой багын явдлуудаа саналаа. Миний багад бараг хүүхэд бүр л самаранд явдаг байлаа. Байраараа, ангиараа, лагераараа гээл хэд гурваараа нийлж аваал явдаг. Би нэг удаа байрныхаа нэг нөхөртэй, дүүтэйгээ самаранд явлаа. За байз тэр чинь 5 дугаар ангид орох жил байсийм. Тэгэхээр би чинь 13-тэй нөгөө нөхөр бас надтай чацуу, дүү маань 8-тэй гэсэн үг. Тэгээл Шарга морьтийн эцэс рүү явлаадаа. Тэр үед эцэст буугаал хэд алхаад зэлүүд болчихдог байлаа. Эцсээс нийлээд яваад оросын хүүхдийн лагерь байсийн. Тэрний гоё сайханг шагшин магтаж явлаа. Одоо ер нь тэр Шарга морьтийн эцэс юу болсон болооо?

За тэгээл цаашаа ойн гүн рүү ороод явчлаа. Цүнхэндээ талх малх, цай давс эд нар хийчихсэн бас их сүрхиййй. Тэгээд ойн жимээр нилээн явсаар байгаад самар түүх газраа ирлээ. Мод руугаа ч авираал самрыг ч харин түүж гарлаа даа. Бага байхад сармагчин шиг л авирна шүү дээ. Модны оройд гарахад модны үзүүрүүд харагдаал, мод дайвалзаал, би ч бас дагаж дайвалзаал аймаар байдаг байж билээ. Ядаж байхад модны оройд хамаг самар нь оворчихсон. Заримдаа албаар тэгж дайвалзаж байгаад хажуугийн мод руу шилждэг байв. Дахин доош бууж мод руу авирахаас залхуурч байгаа нь тэр. Бас л аймшигтай байгаам шүү. За тэгээл баахан самар түүж байтал орой болж тэндээ хонох боллоо. Баахан л мод түүсэн юм. Тэгээд цай чанаж уугаад авч явсан хүнсээ бүгдийг нь идлээ. Тэгсэн манай найз чухам би явлаа, энд хонож чадахгүй, ажил төрөл хэцүүдлээ болтой юм яриад орхиод яваад өглөө дөө…

Шөнө ч боллоо, модоо түлээд дүүгээ ч унтууллаа. Хоёулханаа ойд.  Шөнө ойд хав харанхуй. Ёстой жинхэнэ түнэр харанхуй. Энд тэнд чад пад гэх чимээ сонсогдоод,  салхинд шуугих ойн чимээ улам аймшигтай болгоно.  За за яахав ах хүн чинь баатарлаг байх ёстой гэж бодоод галаа манаж гарлаа. Түүсэн самраа навсартал нь цөмлөө. Тэгж нилээн байж байгаад нойрондоо дийлдээд унтчихсан байлаа. Нэг мэдсэн нэг хүн л хажууд яваад байх чимээнээр сэрлээ. Гэтэл гал маань унтарч цог нь үлдсэн байлаа. Хавь ойрд юу ч харагдахгүй. Гэтэл дүү маань тэнд л хав харанхуйд мод хугалаал байх шиг байна. Дүүдээ очиж туслаад хэдэн гишүү цогондоо хийж үлээж байж галаа асаалаа. Дүүтэйгээ нийлэн бас дахин мод цуглууллаа. Шөнө гал маань унтарч дүү маань даараад сэржээ. Тэгээд галаа хайр найргүй түлсэн чинь бүх модоо дуусгачихаж. Дахин мод түүж байсан нь тэр юм байж. Дүүгээ унтуулаад дахин ах хүн галаа маналаа. Дүүтэйгээ нийлэн нилээн том унасан мод дөхүүлж ирсэн юм. Тэрийгээ гал руугаа хийж аваад санаа амарлаа. Хааяа зүүрмэглээд сэрэхэд гал маань унтрах гээл мод нэмж хийгээд модоо ахиулж түлсээр шөнийг давлаа. Шөнө ойд сүүлдээ ямар ч айдасгүй болж зөвхөн нойр гэж л айхтар даваа байдгийг мэдэж билээ.

Өглөө гэгээ оров уу үгүй юу цай чанаж уулаа. Идэх юм ч байсангүй. Шөнөжин хамаг түүсэн самараа цөмчихсөн байдаг? Уул нь их л самар түүсэн санагдаад байгаан. Байдаггүй шүү. Гэхдээ манай найз явахдаа бас бус самар аваад явсан. Гэртээ яааж самаргүй очихов. Дахиал хэдийг түүх хэрэгтэй боллоо доо. Өглөө хүйтэрч байна гэдэг тамтаггүй. Хөлдөж үхэнгээ алдав. Байн байн нусаа татаал хэдэн модонд авирч хэд гурван самар түүхчээн аядаад харихаар алхлаа. Ойн жимээрээ эргээд алхаж байхад гэртээ очоод халуун усанд хэвтэх юмсан гэдэг бодол толгойд эргэлдэнэ. Голдоо ортол даарсан байлаа. Гэтэл бороо орлоо. Улам л ихээр бүүр шалзрам халуун устай ваннанд хэвтэх хүсэл төрнө. Дүү маань бас нилээн даарчихсан бээвийгээд алхна. Ах нь юм болохоороо цамцаа дүүдээ өглөө. Өөрөө чухам чийрэг хүн болж нимгэн цамцтайгаа алхлаа. Дээд доод эрүү нь зогсолтгүй тачигнаж, өлсөж, даараад, бас нойргүй хоночихсон, тэгээд ядраад, байн байн нусааа татаад, ёстой жинхэнэ миа араандаа орчихсон явжийлаа. Хажуугаар нь дүүгээ зоригжуулан алхах ёстой. Ах болох ямар хэцүү юм бээ? ерөөсөө чи ах нь болчих гэж дүүдээ хэлмээр л санагдаж байлаа. Ингээд хагас шизотой байдалтай цааш алхаж явтал нэг овоо тааралдлаа. Овоон дээр бөөөн мөнгө!!!!!! 5 мөнгө, 10 мөнгө, 20 мөнгө,  50 мөнгө, хамгийн дээд тал нь 2 ширхэг 1 төгрөг байлаа.  Түүж гарлаа. 4 гаруй төгрөгтэй боллоо. Энэ их мөнгөөрөө хамгийн түрүүнд тааралдсан дэлгүүр орж бөөн бөөн юм авч иднэ хэмээн андгай тангараг тавилаа. Ядаж байхад хармайгүй өмд өмсчихсөн нөгөө мөнгөө 2 гартаа тас атгаж явлаа. Зарим мөнгө нь миний гарт багтаагүй учир дүү маань бас тас атгаж явлаа. Ингэж явсаар Шарга морьтийн эцэс орж, лагерийн мухлагаас бөөн боов боорцог авч, нэг улаан усыг дүүтэйгээ хуваан залгиллаа. Гадаа бороотой учир Лагерьт хэн ч байхгүй. Лагерьт бороо орохоор гэртээ орон дээрээ дээл нөмрөөл хэвтчихдэг байж билээ. Эсвэл нэгнийдээ орж хөзөрдөөл.

За тэгээл улаан Караоса автуусандаа  сууж аваал гэр лүүгээ жирийлгэлээ дээ. Автуусан дотор ай мөн сайхан дулаахан. Дүү бид хоёр нэг суудал дээр зэрэгцэж аваал суулаа. Тэр автуусанд бид 2 нам унтлаа. Амьдралдаа унтсан хамгийн сайхан унталт байлаа.