Шинэ оны ажлын эхний өдөр

Шинэ оны эхний өдөр гэрээсээ эртлэн гарч ажилдаа явлаа. Энэ жил хийх ажил, төлөвлөсөн зүйлсээ бодон гүүр даван ажил руугаа алхаж явтал өөдөөс шаргал хантаанзтай 3 гудамжны цэвэрлэгч буюу ТҮК-н ажилтан алхаж яваатай таарлаа. Гартаа шүүр, хүрз барьсан эдгээр хүмүүс өглөө хар эртнээс ажиллсан нь илэрхий. Ороолт, малгай, хөмсөг сахал гээд нүүр нь тэр чигтээ өтгөн цан хүүрэг болжээ. Гэвч хоорондоо их хөгжилтэй зүйлс ярин инээд хөөртэй алхаж байв. Continue reading Шинэ оны ажлын эхний өдөр

Королиа хэзээ хэлд орох вээ?

Гүлермо Давид, Соня Смит, Жижи Занчета, Адолфо Кубас нар Венесвуэлийн олон ангит ХАЛТАР ЦАРАЙТ кинонд тоглолоо хэмээн уншихад хот, хөдөө тэр аяараа хөл хөдөлгөөнгүй болж байсан сан. Тэр үеийг эргэн санахад хөдөөний хүмүүс тэр киног үзэх гэж тракторнаас зүүгдэж яваад нас барсан, нэг айлын өвгөн эмгэн 2 ээлжилж үзэж нэг нэгэндээ ярьдаг гэх мэт үлгэр домог шиг л юм яригдаж байсан. За энэ ч яахав. Тэр кинонд хамгийн гол нууцыг мэддэг мөртлөө гөлийчөөд суугаад байдаг саа өвчтэй Королиа гэж нэг дүр байдаг. Эхлэхээс авхуулаал дуустал гараал байдаг байхаа. Хөөрхий ярьж, хөдөлж чадахгүй юм болохоороо хий дэмий л нүдээ бүлтэгнүүлээд, хамар нь сарталзаад, дотроо “Эссстэрлитааа” гээл суухаас өөрийг хийхгүй. Тэгсэн мөртлөө л киноны гол дүр. Киноны дүр болгон л тэр Королиаг гэж ирнэ. Тэгээл хамаг юмаа Королиад очиж хэлнэ. Адгийн муу нохой Замураагаас авхуулаад хорон санаат Хорацио хүртэл энэ муу ярьж чадахгүй юм чинь гэж басамжилан хамаг л нууцаа Королиа дээр хүрч ирээд ярина. Харин Королиа хий дэмий л амьсгаа нь давчдан, хамар нь сарталзан, нүдээ аймшигтайгаар эргэлдүүлэн, хааяа нэг нулимс унагахаас өөрийг үл хийнэ. Continue reading Королиа хэзээ хэлд орох вээ?

Илүү, илүү, илүү шүү..

Олимпийн наадмын бокс үзэхэд урамтай байлаа. Манай Бадар-Ууган үнэхээр илүү байлаа. Үйтүмэн маань үнэхээр сайхан тайлбарлаж спортод хайртай монголчуудынхаа хайр хүндэтгэлийг хүлээлээ. Өөрөө сэтгэл зүрхээ, хөлс хүчээ, залуу насаа, амьдралаа зориулсан спортоо тайлбарлаж байгаа хүний яриа спортын тайлбарлагч нэртэй нөхдийн улигт ярианаас үнэхээр илүү юмаа. Хажууд нь тэр монгол телевизийн 2 тайлбарлагч харин ёстой илүү шүү. Дуугай л байх хэрэгтэй шд, шоолоод байгаам уу хаашайн.
Өчигдөржин гудамжаар “илүү илүү” гэсэн хүмүүс дүүрэн байлаа. Бид ч юугаараа дутахав “илүү, илүү”, “гар дээшээ, гар дээшээ” гээл хотоо бүтэн тойрлоо. Манайхан алтан медаль авна гэдэгтээ үнэхээр итгэлтэй байсан бөгөөд нилээн бэлджээ. Барьсан туг далбаа, өмссөн өмсгөл бээлий, хацар дээрээ наасан далбаа гээл үнэхээр гоё байлаа.

Төрийн бус байгууллагуудын мэдэгдэл

2008 оны 7-р сарын 2-ны өдөр. Улаанбаатар хот
2008 оны 7-р сарын 1-ний өдөр болсон олон нийтийн жагсаал цуглааны дараа бий болсон нөхцөл байдал нь хүчирхийлэлд хүрч хэд хэдэн хүний амь нас эрсдэн, олон хүний эрүүл мэнд хохирч, соёлын үнэт зүйлс, байгууллага, иргэдийн өмч хөрөнгө устсан явдалд гүнээ харамсаж байгааг илэрхийлж байна. Энэ нь олон жил Монголын нийгэмд бугшсан шударга бус явдал, авилгын эсрэг нийгмийн тодорхой хэсгийн уур бухимдалын туйлширсан илрэл гэж үзэж байна. Continue reading Төрийн бус байгууллагуудын мэдэгдэл

Тэр хоёрыг шагная л даа…

Миний нэг танидаг нөхөр дээр үед анкет бөглөж байгаад Гавъяа шагнал гэдэг хэсэг дээр нь “Ард кино театрын шилдэг кино үзэгч” гэж бичсэн гэдэг. Хашир багадаа шувт л Ардад кино үзээд хамаг мөнгөө гөвөөд байхаар нь кино театрын нөхдүүд өрөвдсөн үү яасан тэгэж шагнаж л дээ. Соц нийгмийн үед хүмүүсийг бөөн Баярын бичигээр шагнадаг байсан бол одооо нэр өөрчилөгдөж үзэмж нь сайжирсан Өргөмжлөлөөр их шагнадаг болжээ. Continue reading Тэр хоёрыг шагная л даа…

Оны шилдэг лам 2008

– Олимпийн жил болохоор л монголын улс төрчид аймаар эх оронч болдогийншд
-Тамирчдаа дэмжээл үү?
– Үгүй ээ үгүй. Сонгууль болдог байхгүй юу.

Эх оронч болоод эхэлчихжээ. Сая бүүр алиа юм сонслоо. Лам нар эх оронч болооод эхэлчихжээ. Тэд нар оны шилдэгээ шалгаруулна гэнээ. Яг ямар шалгуураар шалгаруулах юм бөө мэд. Жаран чавганц уралдахад нэг нь түрүүлж л таараа байх даа.

img-8656.jpg

Continue reading Оны шилдэг лам 2008

Ардын баатар уу Ардын дайсан уу

denzell-amgangster.jpgЮм хөгжинөө гэж, сайхан юмдөөө… Саяхан нээлтээ хийсэн Холливудын од Denzel Washington-ний гол дүрд нь тоглосон American Gangster гэдэг шинэ киног гэртээ байж байгаал үзчихиймаа. 60-70 аад оны үед Frank Lucas гээч хар арьст нөхөр Вьетнамын дайныг ашиглан тоймгүй баяжжээ. Вьетнамд алагдсан америк цэргүүдийн цогцосыг нутаг руу нь зөөх явцад хашир цогцос дотор герион нууцаар оруулж ирдэг байжээ. Continue reading Ардын баатар уу Ардын дайсан уу

Янхан ба лам

Өчигдөр орой Улаанбаатар зочид буудлын урдуур өнгөрлөө. Гэтэл Ленин багшийн хөшөөний тэнд цагаан хоолойгоор хүмүүс яриад хэсэг бусаг хүмүүс цуглажээ. Орой харуй бүрий болсон тэр үед хувьсгал хийх гэж хүмүүс цуглуулж байдаг эд нар ч нээрээ тэнэг хүмүүс юм даа гэж бодлооо. Гэтэл байдал шал өөр байна шүү. Хэсэг христийн сүмийн хүмүүс биеэ үнэлэгч нарыг цуглуулаад яриа хийж байна. Бүү биеэ үнэл, ухамсар, үнэнч байдал энэ тэр гэхээс гадна мэдээж ертөнцийн эзэн энэ тэр гээл ярьж байх шиг. Гэтэл хамт явсан залуу маань балиар хар христийн малнууд гэдэг байгаа. Цочив. Юу вээ чи!!!!!! Хар новшийн янхануудаа мал гэж хэлэхгүй байж тэднийг өөрчилөх гэсэн хүнийг яаж байгаан гэлээ. Үхсэн хойноо хогын христийн сургаалаа л тарааж байгаа биз. Өөр эд нарт хийх юм байдийм уу гэж байна. Би гайхлаа. Заваарсан бөөн өвчний үүр болсон янхануудыг хэлэхгүй оронд нь тэднийг өөд нь татах гэсэн хүмүүсийг үзэн ядах ч гэж дээ.. Тэр нөхөртэй дахиж нийлэхгүй ээ ::) Continue reading Янхан ба лам

ТЭР жоохон тэнэг байхааа….

Төрийх албан хаагч. Ай хэлэхэд ч урамтай сайхан нэр хүндтэй үг гэж боддийн. Сайд гэвэл бүр л айхтар сүрхий хүн байж таараа. Соёлт хүний эзэмшвэл зохих бүхий л 87 шинжийг бүрдүүлсэн байж гэмээ нь сайд болдог байхдаа. Хамгийн нэгдүгээрт цаг барих нь сүүпэр дүүпэр. Их мөрөн дөлгөөн эрдэмтэй хүн даруу гэгч үлгэрээр нөгөө сайн сайхан бүхнээ хашир өөрөө яриад байдаггүй хүмүүс л тэрийг нь магтаал бөөн сүр дуулиантай амьдардаг байхдаа. Ардын засгийн тамгыг хэн хийсэн би л хийсэн гэж нөгөө “мээк”Бодоо өөртэйгээ ярьж байдаг шиг мань мэт нь ганц нэг юм хийнгүүтээ л би л “оллоог хийсэн” энэ тэр гээл солиороол явжийдаг болтой юм. Continue reading ТЭР жоохон тэнэг байхааа….

Хуримын ордон орох ардын зам балрахгүй

Энэ дэлхий дээр хамгийн аймаар шидтэн хэн бээ гэсэн чинь хуримын ордоны хурим батлагч эмэгтэй гэжээ. Яагаад гэсэн чинь сэтгэл татам сайхан сүйт бүсгүйг нэг шившлэгт тушаал уншаал хормын дотор адгийн үглээ яншаа жирийн нэг айлын авгай болгочихдог гэжээ. Continue reading Хуримын ордон орох ардын зам балрахгүй

Хүүхдээ хүчлээд хэрэггүй

Манайхан хүүхдээ муу муухайгаас хамгаалж байгаа нь гээд өмнөөс бүх шийдвэрийг гаргасаар байгаад сул дорой гар хардаг болгочихдог байхаа. Энд нэг хөгжилтэй, сургамжтай бичлэг байнаа.

Даяар Монголын залуучуудад захиалга өгөөд орхие

Сүүлийн үед нацист герман загварын савхин хувцас өмссөн хэдэн залуучууд хэвлэлийн бага хурал хийлгэн “Хэрэв таныг гадаадынхан та нарыг дээрэлхээд байвал захиалга өг. Тэгвэл бид очоод чанартай, найдвартай эд бадыг нь хийгээд өгнө. Зөвхөн захиалгаа л өг. Та яараарай” гээл сурталчиллааа. Бараг 4 хүн захиалж зодуулбал 5 дахийг шагнал болгон зодно болтой юм л ярьж байна шүү. Би ч үнэ төлбөргүй юм чинь хурдхан шиг л захиалаад хэдэн хүнийг нэвширтэл зодуулах юмсан гэж бодлооо.

Continue reading Даяар Монголын залуучуудад захиалга өгөөд орхие

Ойрноос DZ Man-г дуурайх аядаад нэг дуу хөрвүүллээ.

АЖИЛ ГЭЖ ЮУ ЮМ БЭ
За та бүхэний түмэн амгаланг айлтгаяааа
Дашкаа ахыгаа таньж байна уу
Ажил хөдөлмөр гэж юу юм бээ?
Энэ бол хүний гайхамшигт чанар
Ажиллаж хөдөлмөрлөлгүй л яахав хүүхдүүд ээ.. Аа гэхдээ, насанд хүрч байж ажиллана шүү… Continue reading Ойрноос DZ Man-г дуурайх аядаад нэг дуу хөрвүүллээ.

Шүлэг цээжлэх сайхаан…

Манай охин сургуульд яваад ханз энэ тэрээ цээжилээд бөөн идэвхи. Тэгсэн нэг шүлэг цээжилээд ирлээ шүү… Тэгээд тэрийгээ намайг цээжил гээд. Хүүхдийг багаас нь хичээл энэ тэрийг нь эцэг эх нь хамтран хийлцэн хичээлд нь анхаарвал аяндаа хүүхэд хичээл номондоо дуртай даалгавараа ч хүнээр шахаж шаардуулахгүй хийдэг болно гэж би боддог бөлгөө. Манайхан л анхаарч байгаа нь энэ гээл “энийгээ хий, сайн хий, цэвэр бич, чармай шамд, гүрий гүрдий” гэж харгислаад, тэрийгээ нээг их анхаарал хандуулдаг хүн гэж бодоод байдаг шиг санагдсан. Continue reading Шүлэг цээжлэх сайхаан…