Updates from January, 2010
-
Пандора гаригийг хэрхэн бүтээж байгаа тухай 23 минутын кино
admin
-
20 баллын хараал
admin
Өнөөдөр ажлын шугамаар Датаком орж тэдний инженерүүдтэй уулзаж байтал өвөрмөц хувцасласан нэгэн эмэгтэй байж байлаа. Тэр хүн сонин энэ тэр дээр Улаанбаатарт 20 баллын хүчтэй газар хөдлөнө гэж ярин алдарт хүрээд байгаа нэгэн бөгөөд түүнтэй ярилцах ховор “завшаан” тохиолоо.
Мань хүн ярьж байнаа. Сая Улаанбаатарт газар хөдлөх байсныг хашир түлхээд ГАЙТИ руу шилжүүлчихсэн гэнэ. Тэгээд одоо 3 сарын 22нд Улаанбаатарт газар хөдлөнө. Одоо би түлхэхгүй. Өчнөөн хэллээ одоо болоо. Надаас гуйгаад ирсэн хүнийг аврана. Урд нь би Үер болохыг Долгор сайдад орж хэлж байсан. Ерөөсөө тоогоогүй. Сая бас зуд болохыг хэлж байсан. Газар хөдлөлтийг хэлсэн тоогоогүй. Би ер нь дандаа хэлдэг. Огт тооддоггүй та нар гэж ирээд омогдов. (More …)