Updates from September, 2009

  • Төрийн үйлчилгээ буюу хурдлаашдээ писдаа минь

    admin 5:59 pm on September 17, 2009 | 5 Permalink | Reply
    Tags: , зам, төрийн үйлчилгээ

    Ойрд зам бөглөрөөд гайхам сайхан байнаа. Замын цагдаа нар түүхэндээ ийм ачаалалтай ажиллаж байгаагүй байх. За замын сонин хачинг бүгдээрээ сайн мэдэж байгаа болохоор гол зүйлдээ оръё. Би гээч хүн ер машин, зам хоёроос ихэд айнаа. Зам гарах гэж бас нилээн зориг гаргана.
    За ингээд сая зам гарах гээд гэрэл дохио хүлээгээд зогсож байлаа. Гэрэл дохионы үүргийг замын цагдаа хийж байлаа. Тэгсэн миний гарах гарцын 1 урсгал нь зогсоод нөгөө тал нь явахаар нь би гялалзаж очоод замын голд зогсчихлоо. Саяхан хөлөө хугалсан учир гүйж чадахгүй хазга хазга гээл удаавтар гялалзана л даа ер нь.
    Тэгж байтал нөгөө урсгал зогслоо. Зогсох ч гэж дээ машинуудын хурд удааширсан болохоос зогссон зүйл байхгүй. Тэгээд би машинууд дундуур нь гарч чадахгүй хавчигнаад зогсож байтал замын цагдаа ах харин над руу “Хурдлаашдээ писдаа минь” гэж орилдийн.
    Миний уур дүрс гээл явчлаа гүйж очоод барилдая гэж бодлоо. Хэрэв очоод барилдаад эхлэхийн бол түгжирсэн жолооч нар бүгдээрээ надтай барилдах гэж гарч ирнэ гэж бодоод цагдааг зүгээр орхилоо.

    Уул нь замын цагдаа бол үйлчилгээний байгууллага гэж бодож байна. Алив үйлчилгээний байгууллагын хаан нь хэрэглэгч баймаар юм. Гэтэл Хаантайгаа ингэж харьцдаг газар ихэвчлэн төрийн байгууллагууд байхийм даа.

     
  • Гитарчин хүү

    admin 11:24 pm on September 12, 2009 | 0 Permalink | Reply

    Өмнөд солонгосын гайхалтай нэгэн жаал хүү байнаа. Гитарыг ч нэг хашрааж байна даа.
    Түүний Beatles-н All you need is love -г дарсан видеог үзсэн Иоко Оно Youtube дээр сэтгэгдэл үлдээсэн байх юм.

     
c
compose new post
j
next post/next comment
k
previous post/previous comment
r
reply
e
edit
o
show/hide comments
t
go to top
esc
cancel