Ханиад эдгээх шилдэг арга

Сая нэг хэсэг айхтар хүйтэрэв дээ. Тэр үед нь манай ажлын өрөөний паарнууд нь огт халахаа болиод хөлдөөж алахаа шахлаа. Би ч яахав паар луу хамаг багажаа бариал дайрчлаа. Тэгсэн бас болдоггүй ээ. Паар засахад порписнал хүн хэрэгтэй байдийн байна лээ. Байрны залуу хүрч ирээд ухаад бас бардаггүй. Хэд хоног манай өрөө аймаар хүйтэрч манайхан бараг бүгдээрээ ханиад шуухниа туслаа. Continue reading

Үсээ авхуулах уу яахуу?

Саяхан даа, бурхан багш Буддагийн мэндэлсэн 25ний гэдэг өдөр тохиож хүмүүс цагаан хоол унд идэж их сайхан тэмдэглэсэн сэн. Миний найз байх. Уул нь манай нэгэн томоохон технологийн компанийн захирал бөгөөд залуухан хүн. Түүнтэй саяхан 12 сарын 24 нд уулзаад яриад сууж байтал хашир гэнэт тогонд цохиулсан юм шиг “хүүе өнөөдөр чинь үс авхуулахад сайн өдөр үү муу өдөр үү?” гэж надаас асуулаа.  Би өөдөөс нь “Ингэхэд чи ямар компанийн захирал вэ, хэддүгээр зуунд амьдарч байнаа?” гэж асуулаа. Нөгөөх чинь ” За за зүгээр л асуучлаашд. Гэхдээ айхгүй ч гэсэн аягүй байдийм аа” гэж бантлаа. Continue reading

Алхах сайхаан…

Саяхан бензиний үнэ өсөж нэг хэсэг хүмүүсийг аймаар айдаст автуулав даа. За бараг л хоёр гурван мянгад хүрэх нь гээл айгаал эхнээсээ машин тэрэгээ зарсан байхөөө хүмүүс. Харин надад бол хамт алхах хүмүүс олширч илүү олон ханьтай болох нь гэж бодогдож байлаа.  Ганцаараа гудамжин алхах ч бас эвгүй золиг шүү. Шөнө орой бол бүүр ч аймаар.

Харин одоо байдал дээрдэж бензиний үнэ буулаа. Хүмүүс ч бага зэрэг тайвширч байх шиг байна. Гэтэл өнөөдөржин “Бензиний үнэ буурчаад байхад таксины үнэ буусангүй, шулаачингуудыг гэсгээн цээрлүүлэх хэрэгтэй” гэх өнгө аястай мэдээлэл мэссэнжэрээр ирээд амар заяа үзүүлсэнгүй. Ер нь бол ингэж байхийн оронд тэр таксинд суухаа л больчих хэрэгтэй шд. Сайхан алхаал. Эрүүл мэндэд ч хэрэгтэй.