Королиа хэзээ хэлд орох вээ?

Гүлермо Давид, Соня Смит, Жижи Занчета, Адолфо Кубас нар Венесвуэлийн олон ангит ХАЛТАР ЦАРАЙТ кинонд тоглолоо хэмээн уншихад хот, хөдөө тэр аяараа хөл хөдөлгөөнгүй болж байсан сан. Тэр үеийг эргэн санахад хөдөөний хүмүүс тэр киног үзэх гэж тракторнаас зүүгдэж яваад нас барсан, нэг айлын өвгөн эмгэн 2 ээлжилж үзэж нэг нэгэндээ ярьдаг гэх мэт үлгэр домог шиг л юм яригдаж байсан. За энэ ч яахав. Тэр кинонд хамгийн гол нууцыг мэддэг мөртлөө гөлийчөөд суугаад байдаг саа өвчтэй Королиа гэж нэг дүр байдаг. Эхлэхээс авхуулаал дуустал гараал байдаг байхаа. Хөөрхий ярьж, хөдөлж чадахгүй юм болохоороо хий дэмий л нүдээ бүлтэгнүүлээд, хамар нь сарталзаад, дотроо “Эссстэрлитааа” гээл суухаас өөрийг хийхгүй. Тэгсэн мөртлөө л киноны гол дүр. Киноны дүр болгон л тэр Королиаг гэж ирнэ. Тэгээл хамаг юмаа Королиад очиж хэлнэ. Адгийн муу нохой Замураагаас авхуулаад хорон санаат Хорацио хүртэл энэ муу ярьж чадахгүй юм чинь гэж басамжилан хамаг л нууцаа Королиа дээр хүрч ирээд ярина. Харин Королиа хий дэмий л амьсгаа нь давчдан, хамар нь сарталзан, нүдээ аймшигтайгаар эргэлдүүлэн, хааяа нэг нулимс унагахаас өөрийг үл хийнэ. Continue reading

Илүү, илүү, илүү шүү..

Олимпийн наадмын бокс үзэхэд урамтай байлаа. Манай Бадар-Ууган үнэхээр илүү байлаа. Үйтүмэн маань үнэхээр сайхан тайлбарлаж спортод хайртай монголчуудынхаа хайр хүндэтгэлийг хүлээлээ. Өөрөө сэтгэл зүрхээ, хөлс хүчээ, залуу насаа, амьдралаа зориулсан спортоо тайлбарлаж байгаа хүний яриа спортын тайлбарлагч нэртэй нөхдийн улигт ярианаас үнэхээр илүү юмаа. Хажууд нь тэр монгол телевизийн 2 тайлбарлагч харин ёстой илүү шүү. Дуугай л байх хэрэгтэй шд, шоолоод байгаам уу хаашайн.
Өчигдөржин гудамжаар “илүү илүү” гэсэн хүмүүс дүүрэн байлаа. Бид ч юугаараа дутахав “илүү, илүү”, “гар дээшээ, гар дээшээ” гээл хотоо бүтэн тойрлоо. Манайхан алтан медаль авна гэдэгтээ үнэхээр итгэлтэй байсан бөгөөд нилээн бэлджээ. Барьсан туг далбаа, өмссөн өмсгөл бээлий, хацар дээрээ наасан далбаа гээл үнэхээр гоё байлаа.

Баярлалаа Төвшөө


Түвшинбаяр маань алт авч бид нийтээрээ хэзээ ингэж баярлаж байгаагүйгээрээ баярлалаа. Юун наадам юун цагаан сар. Ганцхан хүн ингэж монгол орныг тэр чигээр баяр хөөрт умбуулах ажээ. Олимпийн наадмын чухам иймээс л үнэхээр хүн төрөлхтөн бидний бүгдийнх нь баяр аж. Бид 2008 оны 8 сарын 14нд л үүнийг өөрсдийн биеэрээ мэдрэв. Continue reading