Хонгилдоон

Би зурагтаар монголын уран сайхны кино гарангуут л эхнээс нь аваад дуустал нь өчүүхэн ч хөдлөхгүй үздэг бөлгөө. Манай охин тэгэхээр бүр гайхна. Ийм гачин юмыг юуг нь үздэг байнаа? энэ аав ер нь эрүүл үү гэсэн байдалтайгаар зурагт руу нэг хараад над руу нэг хараад машид ихээр гайхна. Ямар сайндаа л нэг өдөр:
- Ааваа
- Өөөв…
- Та яагаад шал тэнэг кино гарахаар үзээд байдийн бээ? гэлээ. Би гайхан:
- Ямар тэнэг кино?
- Яагаав нөгөө хар цагаан, шал мангар яриатай, монгол кино?
- …
- Би таныг бүүр тэнэг юм болуу гэж гайхдийншд….
- Аав нь уу? аав нь юу боллоо гэж тэнэг байхав дээ. Аав нь… аав нь тэнэг бишийшдээ… Continue reading

Болсон явдал бөгөөд болох явдал

Нэгэн нөхөр гадаад дотоод яваад ирлээ хэмээгээд аяны богцноосоо ганц шил ганзай задаллаа. Хэдэн нөхдүүд суун түүнийг нь хүртэнгээ засаг төр, сонгууль, улс төр гээл хорвоо дэлхийн аль сонин сайхан зүйлсийг ярьлаа. Ингэж байх зуур нэгэн эртний явдал ярианы сэдэв болов. Тэр нь би бээр бас нэгэн программист нөхөртэй алс холын америкт байх эрх чөлөөний хөшөөний тухай маргалдан чи би дээ тулан чухам үнэн мөнөө олохын тулд гар хөл барин мөрийцсөн юм. Би эрх чөлөөний хөшөөний ногоон өнгийг зэсний хөгц бүрдүүлсэн хэмээсэн бол өрсөлдөгч нөхөр маань засвар хийж будсан хэмээсэн юм. Би маш олон тайлбарлаж ойлгуулахыг хичээсэн болов тусыг эс олов. Хөгжлийн оргилд хүрсэн америк хөшөөгөө хөгцрүүлсэн байж хэрхэв таарахгүй хэмээгээд тэрхүү ногоон өнгө нь болбоос будаг яахийн аргагүй мөн болохын зэрэгцээ засвар хийхдээ хэрхэн будсанг нь хүртэл манай нөхөр ярив. Continue reading

Турсан хүмүүсийн алдар сууг магтая

Турах эрмэлзэлтэй нөхдүүдэд зориулан нэгэн булан нээе гэж бодлоо. Энэхүү булан бол алдарын булан байх юм. Тэнд урд өмнө нь ямар аймаар бүдүүн байж байгаад одоо хэрхэн сайхан гоолиг болсоноо харуулах зураг хөрөг байх болно. Тиймээс өөрийнхөө зурагнуудыг бас явуулаарай хүмүүсээ.

Та бүхэнд урам өгөх зорилгоор нэгэн залуу хэрхэн бакир болсон тухай гаргая.

Continue reading

Лихтэнштэйн – Татварын диваажин

Лихтенштэйн гээч жижигхээн улс 35,000 хүн амтай мөртлөө 15 банктай байх юмаа. Германы засгийн газар энэ улсад туйлаас дургүй байдгийн гол учир нь Германы баячуул татвараас зугтаж ийшээ хамаг мөнгөө хийдэг ажээ. Тэгсэн нэг өдөр Дойч Вэллэ үзэж байсан чинь нөгөө гайхалууд чинь бүүр ийм реклам гаргав. Манайд хятадын ийм реклам гарвал баларваа…

Зэс орлуулагч бодисууд

Дэлхийн зах зээл дээр зэсийн үнэ өсч байгаа нь өнөөдрийн монголчуудын хөөргөн зан дээр давс нэмж биднийг улам мөнгө хөрөнгөтэй болгох асар их мөрөөдөлтэй болгоод зогссонгүй хоосон эх орон ярьсан, чалчаа “улс төрчид”, бүгдийг мэдэгч, аймаар лаг эдийн засагч болгож байна. Гэтэл хөгжингүй орны эрдэмтэд зэс орлуулагч болон зэсийн хэрэглээг орлуулах талаархи судалгааг эрчимтэй хийсээр байна. Эдгээрээс зарим нэгийг нь доор сийрүүлэн бичив. Хэрэв юу юугүй зэс орлуулагчид зах зээл дээл хүчтэй гарч ирвэл бидний нөгөө сайхан “эх орны хишиг” салхинд хийсч бид хэдэн жил яаж солиорч, онгирч байснаа санан дурсаж, хэн биднийг тийм болгов гээл буруутанг хайгаад эхлэх байх даа… Continue reading