Таргалалтыг төрөөс зохицуулахуй…

Таргалалтын эсрэг энэ төр засаг нээрээ юу ч хийхгүй байнаа. Бүх нийтээрээ таргалаад энэ улсын эдийн засагт асар их хүндрэл учруулж байнашдээ. Энэ хүнд ачааг жирийн мань мэтийн нуруун дээр үүрүүлчихээд яааж ичихгүй энэ төрийн томчууд хээвнэг явж чаджийдаг байнаа. Энэ арчаагүй төрөөс болж би турах гэж зовжийшд. Би гэж хүн турах гээл зовоол, зүдрээл, хичээгээл, шамдаал, гүрийгээл, гүрэлзээл байжаахад энэ төр гурилын үнэ, талхны үнэ, бензиний үнэ гэсэн аар саар юмаар хөөцөлдөөд байхийн. Таргалалт бол дэлхий нийтийн глобал асуудал болчоод байхад. Төр арай дэндүү юм. Continue reading

Туранхай харагдах шилдэг арга

За ойрд юм бичсэнгүй. Тэгээд ч ер нь фитнэс энэ тэрд явахгүй бол 105 кг-аас илүү турах боломжгүй болоод явчлаа. Энэ дээрээ гацчихлаа. Хүмүүс ч туржийна уу яажийна энэ тэр гэж ч асуухгүйн. Тэгээд ч өвөл болоод пөөнийсөн зузаан зузаан хувцас өмсөөд турж байгааг маань ч мэдрэх хүн алгаа. За тиймээс эрч хүч ч сулраад явчлаа. Тэгээд үсээ урт ургууллаа. Том толгойтой хүний үс ургахаараа ч ай мөн аймшигтай том толгойтой харагдаж байдаг шүү. Нэг л их үстэй том толгой. Хааяа сахал үс нь ургахаараа бүүр уулнаас бууж ирсэн хүн шиг л аймшигийн. Continue reading