Хуримын ордон орох ардын зам балрахгүй

Энэ дэлхий дээр хамгийн аймаар шидтэн хэн бээ гэсэн чинь хуримын ордоны хурим батлагч эмэгтэй гэжээ. Яагаад гэсэн чинь сэтгэл татам сайхан сүйт бүсгүйг нэг шившлэгт тушаал уншаал хормын дотор адгийн үглээ яншаа жирийн нэг айлын авгай болгочихдог гэжээ. Continue reading

Харь гаригийнхантай уулзалдсан нь

Монголд телевиз үүсэн байгуулагдсан энэ тэр гээл бөөн юм болов доо. Монгол телевизэд дурлагч, шүтэн бишрэгч ч маш олон байв. Амаа олохгүй магтаад, ер нь л монгол телевиз бүгдийг хийчихсэн шахуу юм ярьж бие биенээ догиогоол. Хөгшчүүл нь “бяд л эхэлсийн, бяд л нээсэн, бяд л анхдагч, бяд л зохиосийн” гэж цээжээ дэлдээл, дунд үеийнхэн нь “ээ бурхан минь, би монгол телевиз ороол ирсэн чинь бөөн бөөн алтан үеийн бурхад маань тосч аваал, их ч юм сургасандааа” гээл аймшигтай халилтай ярихиймааа. Тэгсэн залууст нь хэлэх юм үлдээгүй болохоор аргагүйн эрхэнд баахан дуу дуулав шд. Ёооз ёозоор нь клип хийлгэжээ. Амтай бүгд нь л дуулж ТВ нэртэй болгон л тэрийг гаргав. Continue reading

Ониго зохиомор аядав…

Сайн байцгаана уу эрхэм хүндэт хэрэглэгчдээ.
Бид үнэ төлбөргүй шинэ үйлчилгээгээ та бүхэндээ толилуулж байгаадаа баяртай байна. Бид сар бүрийн эцэст таны яриа болон мэссэжний бичлэгүүдийг бүрэн эхээр нь эхнэрт (нөхөрт) чинь үнэ төлбөргүй явуулж байхаар боллоо.
Жич: Хэрэв та манай энэ төлбөргүй үйлчилгээг авахыг хүсэхгүй байвал нэмэлт 10$-г сар бүр нэмж төлнө үү.

Хүүхдээ хүчлээд хэрэггүй

Манайхан хүүхдээ муу муухайгаас хамгаалж байгаа нь гээд өмнөөс бүх шийдвэрийг гаргасаар байгаад сул дорой гар хардаг болгочихдог байхаа. Энд нэг хөгжилтэй, сургамжтай бичлэг байнаа.

Fear Factor

Амралтын өдрөөр охиноо паркад тоглуулдаг хүн боловооо. Миний багад хүүхдийн баяр болохоор ээж ааваасаа 10 төгрөг аваал парк руу гараад шидчихдэг байж билээ. Тэгээл бөөн оочерлож байж нэг юм тоглоомондоо сууна. Тоглоомон дээрээ бараг суунгуутаа л буучихаж байгаа юм шиг санагдаад дахин дахин тоглодог байж билээ. Сүүлд 6, 7 дугаар ангид ороод хавар намар ангиараа парк нээгдээгүй байхад тоглоомон дээр нь тоглодог байж билээ. Үнэгүй тоглочих санаатай. Continue reading