Хүний биеийн хэдэн хувийг ус эзэлдэг билээ? 70 хувийг гээд Мянганбаярын эхнэр Пүрэвсүрэнгийн савангийн реклам байдаг. Жоохон хүүхэд болохоор нь тиймэрхүү юманд тоглуулсийм шиг байгаан. Хүний биеийн жингийн 65%-70%-ийг эзэлдэг. Ус бол чандмань эрдэнэ гэж бид ярьдаг. Судалгаанаас үзвэл, хүн өдөрт дунджаар 1.5 литр ус уух шаардлагатай юм байна. Continue reading
Monthly Archives: September 2007
Даяар Монголын залуучуудад захиалга өгөөд орхие
Сүүлийн үед нацист герман загварын савхин хувцас өмссөн хэдэн залуучууд хэвлэлийн бага хурал хийлгэн “Хэрэв таныг гадаадынхан та нарыг дээрэлхээд байвал захиалга өг. Тэгвэл бид очоод чанартай, найдвартай эд бадыг нь хийгээд өгнө. Зөвхөн захиалгаа л өг. Та яараарай” гээл сурталчиллааа. Бараг 4 хүн захиалж зодуулбал 5 дахийг шагнал болгон зодно болтой юм л ярьж байна шүү. Би ч үнэ төлбөргүй юм чинь хурдхан шиг л захиалаад хэдэн хүнийг нэвширтэл зодуулах юмсан гэж бодлооо.
Самар
Өчигдөр гадаа самар зарж байхаар нь авчих санаатай үнэ ханшийг нь асууж, бас ч хэдэн самар аваад амслаа. Дажгүй самар болохоор нь авдаг юм боллоо. Тэгсэн тэр самар зарж байсан эгчид гялгар уут байсангүй. Өдөржингөө зараад уут нь дуусчихсан, тэгээд харих гэж байгаа гэв. Тэгээд эгч хүү:
- Сайхан хармаалаад явчих уу?
- Юу яасан балиар заваан юм? яаж хармаалахийн?
- Дээр үед бол хүмүүс хармаалаал явчихдаг байсийм, одоо л уут сав гэдэг болчихсон болохоос гэв. Яг энэ үед бага байх үеийн дурсамж бүдэг бадаг юм толгойд орж ирлээ… Continue reading
Ойрноос DZ Man-г дуурайх аядаад нэг дуу хөрвүүллээ.
АЖИЛ ГЭЖ ЮУ ЮМ БЭ
За та бүхэний түмэн амгаланг айлтгаяааа
Дашкаа ахыгаа таньж байна уу
Ажил хөдөлмөр гэж юу юм бээ?
Энэ бол хүний гайхамшигт чанар
Ажиллаж хөдөлмөрлөлгүй л яахав хүүхдүүд ээ.. Аа гэхдээ, насанд хүрч байж ажиллана шүү… Continue reading
Шүлэг цээжлэх сайхаан…
Манай охин сургуульд яваад ханз энэ тэрээ цээжилээд бөөн идэвхи. Тэгсэн нэг шүлэг цээжилээд ирлээ шүү… Тэгээд тэрийгээ намайг цээжил гээд. Хүүхдийг багаас нь хичээл энэ тэрийг нь эцэг эх нь хамтран хийлцэн хичээлд нь анхаарвал аяндаа хүүхэд хичээл номондоо дуртай даалгавараа ч хүнээр шахаж шаардуулахгүй хийдэг болно гэж би боддог бөлгөө. Манайхан л анхаарч байгаа нь энэ гээл “энийгээ хий, сайн хий, цэвэр бич, чармай шамд, гүрий гүрдий” гэж харгислаад, тэрийгээ нээг их анхаарал хандуулдаг хүн гэж бодоод байдаг шиг санагдсан. Continue reading
Том том юм ярилдаа…
Сүүлийн үед хүмүүс их том том юм ярьдаг болжээ. Оюу толгой, таван толгой, 14 тэрбум, сонгууль энэ тэр гээл… Би ч юугаараа дутахав том том ярьчий гэсэн чинь сэдэв орж ирдэгггүй ээ. Хүмүүсийн ярьж байгаа тэр том том сэдэв рүү ороод ярьчий гэхээр хүмүүс ярьчихсан болохоор шинэлэг биш тэгээд ч сайн мэдэхгүй болохоор шившиг болно. Юу яридийн билээ гэж бодож байтал нэг айхтар том сэдэв толгойд зурс гээл ороод ирлээ шүү. Нилэээн далайцтай, жинтэй авах сэдэв болоод явчлаа шүү… Continue reading
9 сарын 1 болоод ерөөсөө бидний баяр даа
Номхон морио үүрлээ дээ
Номтой цүнхээ үүрлээ дээ
Ээжийгээ үүрээд аавыгаа үүрээд
Эрдэм сурахаар явлаа даа… Continue reading
Хөшөө тийш очих ардын зам балараагүй…
Манай монголчууд нээрээ агуу шүү. Сэтгэнэ энэ тэр гэж үнэн чөлөөтэй. Ийм агуу сэтгэлгээнээс л зарим өвөрмөц шийдлүүд гардаг байх. Монголоос дэлхий үүссэн, монголчууд хамгийн анхны хүн, монголчууд хамгийн анхны супер хүн, монголчууд бүгдийг нээсэн гэх мэт. Энд бүүр “шилдэгийн шилдэг” шийдэл байна. Continue reading