Хортой өөх тос

Өндөр шингэцтэй өөх тос. Эдгээр нь мах, цөцгийн тос, сүү, бяслаг, мөхөөлдөс, өндөгний шар, шоколад, кокос болон дал модны тос зэрэгт агуулагддаг. Эдгээрийг ихээр хэрэглэснээр хүний биен дэх муу холестериныг нэмэгдүүлэн таргалах, цаашилбал зүрх судасны өвчинд хүргэнэ. Хэрэв та цагаан хоолтон л биш бол эдгээр өөх тосыг хүнсэндээ хэрэглэхийг бүрмөсөн болих нь юу л бол. Гэсэн хэдий ч та мацаг барих, тослог багатай сүүн бүтээгдэхүүн хэрэглэх, өндөгний хэрэглээг хязгаарлах замаар эдгээр өөх тосны хэмжээг ихээхэн багасгах бололцоотой.

Усжуулсан өөх тос. Энэ нь зохиомлоор бий болгосон өөх тос бөгөөд маргарин, тусгай агууламжтай масло, хайрч шарсан битүүмж бүхий чипс, жигнэмэг, зөөлөн чихэр зэрэгт агуулагддаг. Ингэхдээ сав баглаа боодол дээр нь өөх тосны нэрний өмнө hydrogenated гэж заавал бичсэн байна. Энэ нь хүний биед шингэдэггүй өөх тосыг өндөр температурын үйлчлэлээр шингэц ихтэй болгосон гэсэн үг юм.
Хүний бие организмд үзүүлэх үйлчлэлийнхээ хувьд эдгээр нь амьтны гаралтай өөх тостой ижил болно.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

You may use these HTML tags and attributes: <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>