Сайн муу тал

Сайн уу муу юу аль нь вэ хө гэж нэг сайхан дууг цэцэрлэгт байхдаа нам дуулдаг байж билээ. Гол асуудал болсон турах тухайгаа бичихгүй элдэв улс төр хөөснөөс болж хүмүүс туржийна уу яажийна гээд асууж лавлах нь ихэсэв. Туржийнаа. Тураад ирсэн чинь нэг асуудал гарч ирэвэээ хөөрхий. Урд нь өмсөж байсан хувцаснууд маань томдоод эхлэв.

Урд би 40 размерийн жийнсэн өмд өмсдөг байв. Харагдах байдал нь нэг эртүүз өмсчихсөн бүдүүн нөхөр л харагддаг байв шд. Өмднийхөө хармаа руу гар утсаа арай гэж чихэж оруулдаг байв. Гараа хармаандаа ер нь оруулж үзээгүй нэгэн билээ. Өчигдөр гадуур гарах гээл нөгөө өмдөө өмсөөд толинд хараадахсан чинь хийпхаап өмд өмсчихсөн, гар утсаа атгасан чигээрээ хоёр гараа хармаандаа хийчихсэн зогсч байх нь тэр. Нөгөө эртүүзний сураг байдаггүй шүү…

Одоо шинэ хувцас хунар авч бөөн эдийн засгийн хямрал болох юм байна гэж бодлооо. Гэтэл дахиад тураад байвал бүүр аймаар дампуурал нүүрлэх шинжтэй болоод ирэв. Юм хумны үнэ нэмэгдээд байдаг. Миний байж байгаа байдал ийм байдаг?

Миний нэг багшийн үг байдийн. Багш маань уртаашаа хоёр л сургаальтай. Тэрний нэг нь “Аливаа муу юманд дандаа сайн тал байдаг”. Тэгвэл надад сайн юманд муу юм байдаг гээч болж байх шиг байна. Тураад эхэлсэн чинь хямрал болох гээд. Дахин нилээн турна гэсэн өөдрөг мөрөөдөл байгаа учир хэсэгтээ харзнаж байхаар шийдлээ. Яаахав тэр болтол хипхап нөхөр л явжийна биз. Харин битий хэзээ СД-ний баяраа хийх гэжийнэ гээд байгаарай…

7 thoughts on “Сайн муу тал”

  1. Huue, ee

    Chi ayagui hoorhon tsoglog zaluu yum aa! Irtuuzteegee ch tosoologdood, hiip haap chini ch bas nudend haragdchlaa. Bi bas zorilgo negtei nohor shuu! Guya bogsooroo yaj turah googoo arga baival shivncheerei!

    Amjilt husii! Oo neeree, omdnuudee googoo hasaj masaad tee!

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

You may use these HTML tags and attributes: <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>