Зочдоо хэрхэн баярлуулах вэ

Доор танд санал болгох хоол нь бүгд илчлэг бага, амархан бэлтгэж болох сайн талтай. Бэлтгэхэд ч цаг хугацаа бага зарцуулна.

Салат Смак

Тахианы цээж 4ш, өндөг 5ш, бөөрөнхий сонгино 2~3ш, лууван 200~300гр, майонез 1 шил орно.

Тахианы цээж махаа сайн чанаад нарийхан юм уу дөрвөлжин зүснэ. Чанасан өндөгөө жижиглэн хэрчиж хагас дугариглан хэрчсэн сонгинотой цуг цуунд дүрнэ. Дээрээс нь луувангаа хийн сайтар хольж майонезээр амтална.

Салат Рыжик

Лууван 200гр, курага 50гр, лимон 1ш, цөцгий 50гр, давс, сахар үзэмжээр.
Луувангаа хамгийн том үрүүлээр үрж, курагаг мөн жижиглэн хэрчинэ. Лимоны доторхи үрийг аваад хальстай нь цуг хэрчин давс, сахарыг өөрийн үзэмжээр тааруулан хольж цөцгийгөөр амтлан холино.

Жимстэй салат

Майонез 1 банк, мөөг (шампиньон) 300гр, алим 2ш, апельсин 1ш, бяслаг 200гр, петрушка 1 багц.
Чанасан мөөгийг том томоор зүснэ. Угааж цэвэрлэсэн алимыг гол, ишнээс нь салган дөрвөлжин хэлбэртэй зүснэ. Апельсинаа сайтар цэвэрлэн хавтгай зүснэ. Бяслагаа том үрүүлээр үрж бүгдийг майонезтай холин бэлэн болгоно. Петрушкаа жижиглэн хэрчиж дээрээс нь тараан хүйтнээр нь өгөхөд тохиромжтой.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

You may use these HTML tags and attributes: <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>