Зайсаан гэж

Монгол улсын иргэнд 0,07 га газар үнэ эзэмшүүлэх хууль манайд бии. Гэтэл нутаг заагдаж байгаа юм шиг хаа хол, жоохон бороо орохоор л байнга үер болдог газар миний авах ёстой газар байж байхийн. Бэлгийн морины шүдийг үзэхгүй ээ гээд газраа авая гэхээр дотроос юм хатгаад болдоггүй.
Миний багад сүрьеэгийн больницоос өөр байшин барилгагүй байсан газар өнөөдөр бүхэл бүтэн хороолол босчихсон байхийн. Гэтэл нөгөө больниц нь хорих газар ч болчихсон байх шиг. Уул нь нөгөө Зайсангийн ам нь дэлхийн анхны дархан цаазат газар гэх Богд уулын нэг ам гэж байгаа. Хэн нь бариад, хэн нь цөлөгдөөд байгаан.

Уржнан билүү дээ үер болж Зайсангийн хэдэн байшин урсах дөхөхөд манай хэсэг ард гөөмөн их баярлаж билээ. Муусайн баячуул хохь нь. Тэрний машин тэгж хэмхэрсэн гэнэлээ. Тэр тэгэж шатсан гэнэлээ гээд л. Хөөрхийс өөрсдөд нь олдоогүй хувь тавилангаа жоохон ч гэсэн тайтгаруулж байгаа нь тэр. Тэр сайхан сэтгэл ханамж нь манай засгийн асар хурдан шалмаг ажиллагааны үр дүнгээр алга болсондоо. Жирийн гүүрийг хэдэн сараар засдаг засаг маань 1 шөнийн дотор л үерийн аюул, хор хөнөөлийг дарсан сан. Гэтэл голын саваар нутагтай нөгөө хэд л усанд нойтон хэд хонож билээ.

Гол нь тэнд байшин барьсан хүмүүсийг буруутгах гэсэндээ биш. Тэр зөвшөөрөл өгсөн хүмүүсийг ч буруутгах гэсэнгүй. Гол нь энэ зөвшөөрөл нь ил тод нийтэд нээлттэй, шаардлага хангасан хүмүүс нь авдаг байгаасай. Гэтэл ямар шаардлагатай, хэдийг төлөх гэх мэт ямар ч зүйл нь ил тод нээлттэй биш мөртлөө тэнд хүмүүс байшин бариад байгаад л ардууд дургүй байгаа. Хэрэв тэр шаардлага энээ тэрээг нь хангах юм бол бүгд л тэнд газар авах боломжийг хангавал хэн ч тэнд байгаа хүмүүсийг үзэн ядахгүй биздээ?

Би ч гэсэн тэнд 1 гэрийн буйр болчих газар авч зуслангаа болгомоор л байна.

3 thoughts on “Зайсаан гэж”

  1. Za ooroo nileen bolovsroh shaardlagtai hun bainaa. Yadaj gadnhii hed heden hevlluud onlinaar unshij uurag tarhia ovoo nootstei bolgoj baij iimerhuu helberiin surgamjiin blog bichih heregtei.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

You may use these HTML tags and attributes: <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>